|

50 сая төгрөгөөр өвс худалдаж авна

namuunaa 2015/09/09 204431 20712
Хөвсгөл аймгийн Засаг дарга өвлийн бэлтгэлийг эртнээс базаах албан даалгавар гарган бүх сумдын Засаг дарга нарын амралтыг дуусгалгүй ажилд нь оруулж өвлийг өнтэй давахад анхааран ажиллаж байна.

Өнгөрсөн жил аймгийнхаа сумдыг бүс болгон хувааж 4 цэгт хадлан тэжээлийн агуулах байгуулжээ. Одоо байгаа аймгийн нөөцөөс 30 тонн хадлан тэжээлийг бүсийн агуулхуудад хүргээд байгаа бөгөөд аймгийн нөөцийг бүрдүүлэхээр 50 сая төгрөгөөр өвс худалдан авах тендэр зарлаад байна. Энэ зуны хувьд гантайн улмаас ургац тааруу нэг боодол өвсний үнэ 6500 болж 1500 төгрөгөөр нэмэгдсэн байна.
 
Цаг хүндэрсэн үед аймгийн нөөцөөс сумдын бүсийн цэгүүдэд өвс тэжээлийг хүргэж малчид ойролцоо агуулахаасаа татан авах боломжтой гэнэ. Мөн сум бүрт тодорхой хэмжээний хадлан тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсөн бөгөөд малчид ч өөрийн хэрэгцээний өвс тэжээлийг бэлтгэхийг зорьж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top