|

С.Дангаасүрэн Орхон аймгийн АН-ын дарга боллоо

saikhnaa 2016/05/05 1886 218

С.Дангаасүрэн Орхон аймгийн АН-ын дарга боллоо

 

4-р сарын 28-нд аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж намын даргаа сольжээ. Тус хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Засаг дарга С.Дангаасүрэн аймгийн АН-ын даргаар сонгогдсон байна.

Ингэснээр тэрээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд намаа удирдаж орохоор боллоо. С.Дангаасүрэнгийн хувьд аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа АН-ын мөрийн хөтөлбөрт туссан ажлуудыг амжилттай сайн хэрэгжүүлсэн гэж намын нөхөд нь үзжээ.

Түүнийг Засаг даргаар ажиллах хугацаанд Орхон аймаг 2015 оны ажлаараа бусад 21 аймгийг тэргүүлж МУ-ын Засгийн газрын шагналыг хүртсэн юм. Тиймээс хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөрийнхөө үр дүнг олон нийтэд танилцуулж, АН-ыг сонгуульд удирдаж сонгуульд оролцох хэрэгтэй гэж хуралд оролцсон бүх гишүүд нь итгэл хүлээлгэжээ.

Түүнчлэн С.Дангаасүрэн нь Эрдэнэтийн хүн. Тиймээс хотод тулгамдаж буй асуудлыг мэддэг, хэрхэн шийдэх гарцыг олж харах чадвартай гэж иргэд үзэж байгаа юм байна.
 
http://erdenetinfo.mn/post/5310

Санал болгох

Сэтгэгдэл

top