|

Махлаг бүсгүйчүүд эргээд моодонд орж байна

bayaraa 2015/01/06 208220 139610
Махлаг бүсгүйчүүд эргээд моодонд орж байна
  • Гэрэл зурагчин Викториа Жанашвили (Victoria Janashvili) бол үргэлж гоо сайхныг хүмүүсийн нийтлэг ойлголтоос өөр талаас нь илэрхийлсэн зураг авахыг чухалчилдаг бөгөөд моделиуд заавал өндөр туранхай байх албагүй гэж үздэг нэгэн билээ.

 



  • Тэрээр өөрийн фото-номыг хэвлүүлэхэээр шийдсэнийхээ дараа, номныхоо бүх хуудсуудыг бүтэн биеийн хэлбэр багтаасан байлгахын тулд, "plus size" буюу махлаг моделиуд болох Denise Bidot, Marina Bulatkina нартай хамтран ажиллаж эхэлсэн байна.

  • Викториа: "Америк эмэгтэйчүүдийн дундаж хэмжээ өмнөхөөс илүү болсон ч, өнөөгийн бидний нийгэм нэлээд стандарт хэвшмэл байдлаар үргэлжилж байна. Энэ нь би яагаад өнгөрсөн жилүүдэд өөр өөр биеийн харьцаатай моделиудын зургийг авч байсны минь утга учир” -хэмээн ярьсан байна.

"Би номоороо, нийгмийн хэвшмэл ойлголтыг эвдэж, цаашлаад эмэгтэйчүүдэд өөртөө итгэлтэй байдлыг мэдрүүлэх, энэ байр сууриа авч үлдэж чадна гэдгийг харуулахыг хүссэн юм” –хэмээн нэмж ярьсан байна.

Үнэхээр гайхалтай...

Эдгээр зурганд, моделиуд юу ч өмсөхгүй зөвхөн "body paint” хийлгэсэн байна. Энэ нь төгс эмэгтэйн биеийн талаарх нийгмийн сөрөг үзлийн эсрэг байр суурийг илэрхийлжээ.




Санал болгох

Сэтгэгдэл

top