|

Монголын тэргүүн баячуудын нэг Б.Нямтайшир 15.000 малтай болжээ

tonshuul 2015/02/05 5286 636

Монголын тэргүүн баячуудын нэг Б.Нямтайшир 15.000 малтай болжээ

 

Монголын тэргүүн баячуудын нэг Б.Нямтайширын гэдэг нууцлаг гэр бүлийн тухай үлгэр домог шиг л яригддаг байсан цаг саяхан. Харин хүү нь УИХ-ын гишүүн болж, охин нь олны нүдэн дээр байнга гарч ирэх болсноор хорь гаруй жил бусдын анхаараалаас хол хөндий амьдарсан энэ гэр бүлийг монголчууд сонирхох болсоор багагүй хугацааг элээв. МАК-ын тэргүүн хатагтай Хулан  хэмээх энэ эмэгтэйг төдийлөн олон хүн таньдаггүй.

 

Багаасаа элдэв асуудалд нэр холбогдчих гээд байдаг ганц хүүдээ амиа тавих нь халаг болдог энэ хатагтай нөхрийнхөө бизнесийг дэмжиж, охиныхоо ажилд туслаж, хүүгээ улс төрд хөл тавихад ч дэм болж байсан гэдэг. Харин сүүлийн үед нөхрийгөө хөдөө аж ахуйн бизнест хөл тавих гэж байгааг төдийлөн дэмжихгүй байна. МАК групп мал аж ахуйн чиглэлд багагүй анхаарал хандуулж, Хэнтий, Дорнод аймагт мал худалдан авч 15 гаруй мянган  толгой малтай болжээ. Энэ малаа өсгөх, үржүүлэхийн зэрэгцээ махны үйлдвэр байгуулах гэж байгааг Хулан хатагтай төдийлөн дэмжихгүй байна.

 

Хулан хатагтайн хувьд сүсэг бишрэл ихтэй нэгэн гэнэ. Тэрбээр өөрийн гэсэн ламтай, бас бөөтэй, өөрөө ч сахиустай аж. Удган болж, ар гэр, амьдрал ахуй, үр хүүхэд, нөхрийнхөө бизнесийг ч даатгаж суудаг энэ хатагтайд амьтны амь хороох хүсэл төдийлөн байхгүй байгаа учраас төдийлөн дэмжихгүй байгаа аж. Гэвч түүний энэ хориг саад МАК-ын ажилд төдийлөн нөлөөлж ччадахгүй байгаа сурагтай. Одоогоос хоёр жилийн өмнө Хэнтий аймагт 10000 гаруй толгой мал тоолуулж байсан Б.Нямтайшир захирал эхнэрийнхээ үгнээс тас зөрж, Дорнод аймгийн Халх гол сум, Сүмбэр сумдад өндөр ашиг шим бүхий мал аж ахуйн төслийг хэрэгжүүлэхээр багаа бүрдүүлж, Даршны болон тэжээлийн зориулалттай ургамлыг усалгаатай болон усалгаагүй орчинд тариалах, малын бэлчээрийг бэлтгэх, сайжруулах, усалгаатай газар тариалан эрхлэх, усалгааны систем байгуулах, сэргээн засварлах, хэвийн үйл ажиллагааг хангах, мах бэлтгэн нийлүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах, үйлдвэрлэлийн бэлтгэл үйл ажиллагааг хариуцах,малын дайвар бүтээгдхүүний боловсруулалтыг хариуцах, орон нутагт дахь малын үүлдэр угсаа, сүргийн бүтцийг сайжруулах ,малыг эрүүлжүүлэх,  дээрх чиглэлээр малчидтай хамтран ажиллах залуучуудыг бэлтгэж эхлээд байна.

 

Тэрээр 2017 он гэхэд үхрийн аж ахуйд хээлтэгчийн тоог 5,000, хонины аж ахуйд хээлтэгчийн тоог 10,000 толгойд хүргэх, 2020 он гэхэд маханд борлуулах өсвөр үхрийг 3,750 толгой, маханд борлуулах өсвөр хонины тоог 8,100 толгойд хүргэнэ гэдэг зорилт тавиад ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Шударга.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top