|

Шинжлэх ухаанд тайлбарлаж чадаагүй байгалийн сонин үзэгдлүүд

bayaraa 2015/01/26 206291 39462

Шинжлэх ухаанд тайлбарлаж чадаагүй байгалийн сонин үзэгдлүүд

 

 Шинжлэх ухаан, техник асар хурдацтай хөгжиж байгаа хэдий ч өнөө хэр нь учрыг тайлж чадаагүй байгаа өвөрмөц сонин

байгалийн үзэгдлүүдээс түүвэрлэн хүргэж байна.


 2bbl24r2s0ssp63hcm6p5br3tr

Галт уулын аянга
 Галт уулын аянга ямар зүй зогтолтойгоор бүрэлддэгийг эрдэмтэд одоог хүртэл тогтоогоогүй байгаа билээ. Харин галт уул дэлбэрэх үед агаар мандалтай эерэг цэнэгтэй урвалд орж аянга буудаг гэх таамаглалыг дэвшүүлдэг байна.

2bbl24r2s0ssp63hcm6p5br3tr
Тамын хаалга

     Гал дүрэлзэж буй хонхорхой нүхийг нутгийн иргэд "Тамын хаалга” гэж нэрлэсэн нь сонирхолтой. Учир нь Туркменстан улсын Дервез хэмээх тосгоны ойролцоо 69 метр өргөнтэй газарт энэ гал 40 гаруй жил тасралтгүй асч байгаа гэж эрдэмтэд үздэг юм. Энэ газрыг 1971 онд Зөвлөлтийн эрдэмтэд олж илрүүлжээ. Тэд уг байгалийн дурсгалт газарт метаны хий хадгалагдаж үлдсэн гэдэгтэй санал нэгдсэн юм. Гэтэл эрдэмтэд энэ хонхорхойд хорт хий агуулагдаж байгаа гэж үзээд, унтраах хэрэгтэй гэж үзэж байжээ. Дервез тосгоны бүсэд орших Каракум цөл нь дэлхийн байгалийн хийн хамгийн их нөөцтэй газруудын нэгд тооцогддог. Туркместан улс ирэх 20 жилд 75 сая куб метр газрын тос нийлүүлнэ гэсэн мэдээлэл гарчээ. Өргөн уудам цөлийн дунд орших уг хонхорхой нь жуулчдын үзэж, сонирхох дуртай газруудын нэгд зүй ёсоор тооцогддог байна.

2bbl24r2s0ssp63hcm6p5br3tr

Намибын шидэт тойрог


Намибын цөл дэх эдгээр нууцлаг цагирагуудыг морин шоргоолжнууд бүтээсэн гэхэд үнэхээр итгэмээргүй. Намибын цөлийн хөрс нэлээд үржил шим муутай төдийгүй хур тунадас бага ордог тулд эдгээр бүсэд амьдардаг морин шоргоолжнууд өөрсдийн хоол хүнсээ ийнхүү нөөцөлдөг байна.


2bbl24r2s0ssp63hcm6p5br3tr
Цэнхэр ховил

Белиз хотоос 70 километрийн зайд далайн дунд орших энэхүү асар том ховил нь 300 метрийн өргөн, 124 метрийн гүн аж. Судлаачид энэ ховилыг 15 мянган жилийн өмнө үүссэн хэмээн үздэг бөгөөд ЮНЕСКО-гоос Цэнхэр ховилыг дэлхийн өв санд багтаажээ.
2bbl24r2s0ssp63hcm6p5br3tr

 Базальтан багана

    Умард Ирландын нутагт орших базальтан багана нь галт уулын өтгөн лаавын нөлөөгөөр ийнхүү байгалийн өвөрмөц тогтоцыг олжээ. Голдуу хар өнгөтэй байдаг боловч цаг агаарын нөлөөнөөс үүдэн бор, улаан, хүрэн болдог аж. Хүний гараар бүтээгдсэн мэт 40 мянга орчим базальтан багана байдаг бөгөөд 6-12 өнцөгийг агуулсан гоёмсог хэлбэртэй гэнэ.
 
2bbl24r2s0ssp63hcm6p5br3tr

Нүүдэг чулуу

АНУ-ын Калифорнийн Рэйстрэк ширгэсэн нуур, Үхлийн хөндий зэрэг цөөнгүй ямар ч хүн болон амьтны нөлөөлөлгүйгээр 2-3 жил тутамд нүүдэг чулуу байдаг билээ. Уг нууцлаг үзэгдлийн учрыг эрдэмтэд одоог хүртэл олоогүй байна. Эдгээр чулууны нүүх чиглэл, урт нь хүртэл харилцан адилгүй аж.

red-rain
Кералын улаан бороо

2001 оны есдүгээр сард Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Керала мужид улаан өнгийн бороо орсон явдал түүхэнд бичигдэж үлджээ. Энэхүү өвөрмц үзэгдлийг Энэтхэгийн эрх баригчид газрын гүн дэх хүнд металл элементүүдтэй холбон тайлбарласан юм. Борооны уснаас нитроген, нүүрсэн электрод их хэмжээгээр илэрчээ.



Санал болгох

Сэтгэгдэл

top