Домогт Битлз хамтлагийн ахлагч, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хөгжмийн зохиолч, дуучин, уран бүтээлч Жон Леноны хайрын түүхийн талаар та бүхэндээ орчуулан хүргэж байна.
Түүнийг Япон эмэгтэйтэй гэрлэсэн талаар хэн хүнгүй мэдэх байх. Ленон, Иоко хоёрын хайрыг урлагийн ертөнцийн хайрын бэлгэ тэмдэг хэмээн нэрлэсэн нь бий.
1966 оны 11 дүгээр сарын 9-нд Жон Ленон нэгэн урлагийн галлерейд очихоос өмнө уран зургийг нэг их сонирхож байгаагүй ажээ. Тухайн үед түүний ирээдүйн эхнэр Иоко Оно-ийн "Дуусгаж амжаагүй бүтээл” нэртэй уран зургийн үзэсгэлэн гарч байсан аж. Чухамдаа энэ үеэс эхлэн Жон Ленон эхнэртээ сэтгэл алдран, хүчтэйгээр татагдсан гэдэг. Иокотой нэг ч үг солиогүй хэрнээ түүн рүү яг л төмрийн үртэс соронзонд наалдахтай адил татагдаж, өөрийгөө салгаж чадаагүй хэмээн хожим нь дурссан байдаг. Тухайн үед Жон Ленон анхны эхнэр Синтиятайгаа гэрлэж, Жулиан нэртэй хоёр настай хүүтэй болсон байсан ч Иокод маш ихээр дурласнаа хэлээд хамт байхыг хүсч буйгаа илэрхийлсэн байна.
Харин Иоко түүний саналыг хүлээж аваагүй хэрнээ дотно харилцаатай байхыг зөвшөөрчээ. Ийхүү гурван жилийн турш Иокотой дотно харилцаатай байх үедээ Жон Ленон түүний оргил бүтээлүүдийн нэг болох "Made love at down” бүтээлээ гаргаж байсан юм.
Эцэстээ Жон хүүгээ болон эхнэрээ орхин Иокотой хуримлахаар шийдэж 1969 оны 3 дугаар сарын 20-нд Гибрелтарт хуримаа хийжээ. Тэд бал сараа дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн зочид буудал болох Амстердамын Хилтон зочид буудалд өнгөрүүлсэн бөгөөд тэдний бал сар түүхэн дэх хамгийн хачирхалтай бал сар байсан гэгддэг. Жон, Йоко хоёр Монреалийн "Queen Elizabeth" зочид буудлын өрөөнд 8 өдрийн " Энх тайвны төлөөх хэвтээ жагсаал"-аа эхэлсэн байна. Иокогийн сэдсэн "Орон доторхи vзvvлбэр" нь сурвалжлагчдын сонирхлыг маш их татсан юм. Тэд, хоёр хvний өргөн орон дээр гэрийн халаадтай хэвтэж дэлхийд энх тайвныг хэрхэн сахиулах талаар, өөр бас бус зvйлийг нухацтай ярьцгааж байжээ. Энэ үеэр Ленноны амнаас бараг анх удаа л нэлээд хариуцлагатай, ухаалаг, цэгцтэй vгс гарч байсан гэдэг.
Энэ өвөрмөц "хэвлэлийн бага хурал"-ыг кино хальсанд буулгахад, Ленноны тэр өрөөнд зохиосон "Give Peace A Chance" дуу нь давхар бичигдэн үлдсэн байна. Хожим нь бичлэгийг бага зэрэг янзлаад сингл гаргасан нь Их Британи, Америкийн хитэд дээгүүр байрыг эзэлжээ. Одоо ч энэ дууг дайны эсрэг жагсаал цуглаанд их ашиглаж байгаа билээ.
Амьдралын хэмнэлийн их өөрчлөлт, аз жаргалыг мэдэрч эхэлснийхээ дараа тэрээр Жон Уинстон Ленон гэсэн нэрээ Жон Оно Ленон болгож өөрчилсөн аж. Түүхэнд эхнэрийнхээ нэрний хэсгээс авч нэрээ ингэж өөрчилсөн алдартан түүнээс өөр байддаггүй билээ. Жон Иокод зориулж олон дуу зохиосон нь бүгд л хит болж байв. Зарим нэг клиптээ эхнэртэйгээ хамтран тоглож байсан юм.
Түүнчлэн урьд хожид хэний ч зүрхэлж байгаагүй маш их дуулиан дагуулсан зургуудыг Ленон эхнэртэйгээ хамт авахуулсан. Онотой хамт нүцгэн авахуулсан зураг нь сэтгүүлийн нүүрийг чимж, одоог хүртэл тэр зураг олны нүдийг хужирласаар байгаа билээ.
Хайр бол яг л мод шиг. Үндэс сайтай байх юм бол цас шуурга, бороо аянганд ч үлдэж улам ногоорон ургадаг. Иоко бид хоёрын хайр яг л мод шиг. Би түүнийхээ ундаалах ус, гэрэлт нар. Харин тэр миний хөрсөнд дэлбээлэх хайрын ургамал. Жон Ленон
Тэдний аз жаргалтай амьдралд 1973 онд багахан цав гарсан нь Иоко жирэмсэн болж чадаагүйтэй холбоотой байв. Иоког жирэмсэн болж чадахгүй байсан учраас хүүхдийн мөрөөсөл болсон Жон хүү Жулиантайгаа уулзаж цагийг хамт өнгөрөөдөг болов. Иокотой тээгч эх ашиглан хүүхэдтэй болох санал гаргасан ч шийдэлд хүрч чадалгүй явсаар тэд салжээ. Ингээд 1973 оны эхээр Ленон туслах Мэй Пангтайгаа дотно харилцаатай болов. Гэсэн ч мөн л хүүхэдтэй болоогүй байна.
Жоны анхны эхнэр Синтия
Жон Иоко 2 тусдаа 18 сар амьдарсан бөгөөд хожим нь Жон миний амьдралын хамгийн уйтай үе байсан хэмээн ярьсан юм. Энэ хугацаанд Ленон архинд донтож, заан ааш нь ч эвдэрч , архины эмчилгээнд хүртэл явжээ. Тэрээр анхны эхнэр Синтияадаа эргэн очихоор шийдэх үед үүнийг нь мэдсэн Иоко үсээ хусан, хүчтэй нойрсуулах эм ууж амиа хорлохыг завдсан ч бүтэлгүйтсэн байна. Ингээд Жон Ленон Иокодоо эргэн ирж нулимстай, баяртай эргэн уулзсан шөнөө л Иоко хүүхэд олжээ. Ингээд тэдний хүү Син Ленон 1975 оны 10 дугаар сарын 9-нд мэндэлсэн байна.
Үүний дараа Жон бүхэл бүтэн 5 жил урлагаасаа хөндийрч хүүгээ харах болон эхнэрээ асрамжлахад бүх зүйлээ зориулсан байна. Харин 1980 оноос Жон, Иоко хоёр шинэлэг уран бvтээл "Double Fantasy" буюу (Xoc уран сэтгэмж) цомгийнхоо ажлыг эхлүүлжээ. Гурван cap vр бvтээлтэй ажилласны дүнд 11-р сард нь цомог худалдаанд гарчээ. Энэ үе Жон Иоко хоёрын танилцсаны 14 жилийн ойтой давхцаж байв.
1980 оны 12-р сарын 8-н бол тэдний хувьд хар өдөр байв. Ленон эхнэрийн хамт студид бичлэгээ хийлгэчихээд харьж яваад 23 цагийн үед гэрийнхээ гадаа 4 удаа буудуулжээ. Тэрээр эмнэлэгт хvргэгдэх замдаа амьсгал хураасан юм. Түүнийг нас барсны дараа Иоко түүнийг хайрлаж байсан дэлхий даяарх бүх хүмүүст Жоны төлөө залбирахыг уриалж мэдэгдэл хийснээс хойш сураг тасарсан. Иоко дахин хүнтэй гэрлэлгүй, Жоны үлдээсэн гэгээн дурсамжтай хамт амьсгал хураана хэмээн ярьдаг.
Эх сурвалж: www.hiub.mn