|

305 гол горхи тоологджээ

namuunaa 2015/09/03 2283 545
2015 оны усны тоо бүртгэлийн тоон дүнг таван аймаг, Улаанбаатар хотоор болон сав газрын хэмжээнд нэгтгэн гаргажээ. Урьдчилсан байдлаар сав газрын хэмжээнд нийт 305 гол горхи, 514 булаг шанд, 40 рашаан, 107 нуур тойром, 7393 худаг, 46 газрын доорх усны хяналтын цооног, 10 усан сан, 8 хөв, 15 услалтын систем, 25 үерийн хамгаалалтын далан суваг, 29 цэвэрлэх байгууламж тоологджээ. Үүнээс урьдчилсан байдраах зарим үр дүнг тодруулахад:

-     Гол горхи: Нийт тоологдсон 305. Үүнээс байнгын урсацтай 242, түр зуурын урсацтай 61. Устай 244, усгүй 26. Хамгаалалтын бүс тогтоогдсон 84.

-     Булаг шанд: Нийт тоологдсон 514. Үүнээс байнгын урсацтай 374, түр горимтой 83, ширгэсэн 41, сэргэсэн 14. Устай 422, усгүй 90. Эхийг нь хашиж хамгаалсан 136, хамгаалах шаардлагатай 123. Хамгаалалтын бүс тогтоогдсон 98.

-     Рашаан: Нийт тоологдсон 40. Үүнээс устай 38. Эхийг нь хашиж хамгаалсан 24, хамгаалах шаардлагатай 11.

-     Нуур тойром: Нийт тоологдсон 107. Үүнээс байнгын устай 85, ширгэсэн 21. Хамгаалалтын бүс тогтоогдсон 11.

-     Худаг: Нийт тоологдсон 7393. Үүнээс өрөмдмөл худаг 5900, гар худаг 1493 байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top