|

М.Энхболд: Ерөнхийлөгчийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн

batdorj 2019/01/04 532 0

УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар төлөвлөсөн. Гэвч ирц бүрдээгүй учраас УИХ-ын дарга хуралдах боломжгүй байгааг хэллээ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх заалт нэмэх заалттай хуулийн төслийг надад өнөө өглөө өргөн барьсан. Энэ төслийг би ажил үүргийнхээ хуваарийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд цохож шилжүүлсэн. Цаашид УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу энэ төслийг хэлэлцэж ярилцана" гэлээ. 

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top