|

В.Путин: Социализмд эргэн шилжих боломжгүй

munkhbat 2018/12/21 407 0

В.Путин: Социализмд  эргэн шилжих боломжгүй

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн оны төгсгөлд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчидтэй уулздаг.  Тэрбээр ийм уулзалтыг 2001 оноос эхлэн хийж байгаа бөгөөд  2008 онд 4 цаг 49 минут үргэлжилсэн уулзалтаар Ерөнхийлөгч 106 асуултад хариулж  "дээд амжилт” тогтоож байв.  

Энэ удаагийн уулзалт  Москвагийн олон улсын худалдааны төвд болж, гадаад, дотоодын 1702 сэтгүүлч оролцож байгаа нь рекорд тогтоосон тоо болохыг Оросын хэвлэлүүд онцолжээ.

Ерөнхийлөгч Владимир Путин гадаад, дотоод бодлого, улс төр, нийгэм, олон улсын харилцаа зэрэг бүхий л сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч байна.

Хэвлэлийн хуралд ОХУ-ын нутаг нутгийн сэтгүүлчид өөрсдийн тулгамдсан асуудлуудаа Ерөнхийлөгчөөс асуухаар иржээ. Тухайлбал, Угра хотоос ирсэн эмэгтэй  бүс нутгийн нефтийн нөөц дуусч байгаа учир Сибирийн жижиг хотуудыг хөгжүүлэх ямар хувилбар байгаад хариулт авах хүсэлтэй  байгаа бол Японы сэтгүүлч Москва Токио хоёр хэзээ Энхийн гэрээг байгуулах гэж байгаад хариулт авахаар оролцож байгаа гэжээ.  

Ерөнхийлөгч ОХУ-ын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлт болон газрын тосны үнийн өсөлттэй холбоотой олон асуултад дэлгэрэнгүй хариулсан бол гадаад бодлогын тухайд Трамптай хэзээ уулзах нь тодорхойгүй байгаагаа хэлж, Тажикстанд байгаа цэргийн баазаа  бэхжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч мөн 2018 оны чухал үйл явдлаар ОХУ-д болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэрлэсэн юм. Мөн нэгэн сэтгүүлч Ерөнхийлөгчөөс Таны эрүүл мэнд хэр байна гэсэн асуултад  "Хүлээх хэрэггүй” хэмээн хариулав.

Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч В.Путины хариултуудаас зарим онцлох ишлэлийг хүргэж байна.

- Оросын эдийн засаг 2008 оноос хойш  4.7 хувийн өсөлттэй байна. Засгийн газар 2021 оноос эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүрнэ хэмээн тооцож байгаа бөгөөд гэнэтийн хэлбэлзэл гарч болох ч хамгийн гол нь эдийн засгийн өөр шинэ лигт шилжих явдал юм. ОХУ эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийн  тав дахь гүрэн болох ёстой. 

- ОХУ Японы хооронд энхийн гэрээ хэзээ байгуулагдах талаар асуусан Японы сэтгүүлчийн асуултад тэрбээр: Окинавад америкийн цэргийн бааз суурьшсан хэвээр байгааг сануулаад  "Японы тусгаар тогтнол бүрэн эрхт байдал гадаадын цэргийн бааз нутагтаа байрлуулах шийдвэр гаргах хүртэл түвшинд хүрсэн гэж бид ойлгохгүй байна. Окинавын амбан захирагч  энэхүү баазыг өргөжүүлэхийн эсрэг байдаг ч юу ч хийж чадахгүй байна. Ийм нөхцөлд энхийн гэрээ байгуулсны дараа юу тохиолдохыг бид хэлж мэдэхгүй гэв

-Орос улсад социализм сэргээх боломжтой юу?

-Путин: Социализмд  эргэн шилжих боломжгүй. Нөөц баялгийг шударгаар хуваарилах,  ядуурлыг бууруулах,  иргэдийн  эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээний талаархи төрийн бодлогын асуудлаар ярих үед иргэд социализмын тухай санаа бодлыг илэрхийлдэг. Хэрэв нийгэмшүүлэх гэдгийг энэ утгаар ярих юм бол бодлого одоо энэ зорилгод чиглэсэн ",

-Life News: Та хэзээ хэнтэй гэрлэх гэж байна вэ?

Путин: Харин та эхнэртэй юу?

Life News:  Тиймээ, би гэрлэсэн.

Путин: Тэр намайг өөртэйгээ адилхан байгаасай гэж хүсч байгаа юм байна хэмээн хошигнов.

 Путин: Крымыг хүчээр хавсаргаагүй

-Барууны орнууд ОХУ  Крымыг дахин хүчээр нэгтгэсэн гэж үздэг. Гэвч ямар ч тийм юм байхгүй.  Хүмүүс ирж эргэж ОХУ-ын бүрэлдэхүүнд орох хүсэлтээ илэрхийлсэн.  

 - Чеченээс ирсэн сэтгүүлч:Бидний эх орон нэгтнүүд Сирид олон байна. Эцэг эх нар нь шоронд хоригдож байгаа хүмүүсийн хүүхдүүдийг эх оронд нь хэрхэн буцаан авчрах вэ?

 Путин: ОХУ Сирээс  хүүхдүүдийг бууцаан авчрахаар ажиллаж байгаа. Үүнийг хэрэгжүүлэх тусгай хөтөлбөр бий. Энэ асуудлыг Рамзан Кадыров шийдвэрлэнэ.

 Путин мөн "Хаан сайн харин хөвгүүн нь муу”  хэмээх үгийг иш татаж, хэрэв ажил хийхгүй байвал бүгд буруутай гэдгийг  төрийн албан хаагчдад зориулан хэлэв.  

Тэрбээр оросуудын бодит орлого  буурсан. Энэ байдлыг засч залруулахаар эрх баригчид ажиллаж байна гээд төрийн албны боловсон хүчнийг бэлтгэж өсч өндийлгөх  хэрэгтэйг сануулсан.   

Мөн Орос Хятадын харилцааг хэрэхэн үнэлж байгаа талаар асуусан Синхуа агентлагийн сурвалжлагчийн асуултад:

-ОХУ Хятад хоёр улсын бараа эргэлт 100 тэрбум ам долларт хүрч байгаа нь чухал амжилт болж байна. Москва Бээжин хоёр цаашид олон улсын тавцан дээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран  ажиллана гэжээ.

Тоймлосон: М.Нэргүй

Санал болгох

Сэтгэгдэл

top