|

МУИС бүтцийн өөрчлөлтийн өмнө ийм байсан гэнэ

bayaraa 2015/01/06 1327 1

МУИС бүтцийн өөрчлөлтийн өмнө ийм байсан гэнэ БСШУЯ-наас МУИС-ийн асуудалд оролцох сонирхол тун их байгаа бололтой. Тухайлбал, яамныхан МУИС бүтцийн

өөрчлөлтийн өмнө ийм байсан гэсэн схемийг тарааж эхэллээ. Мэдээж түүн дээр нь таатай өгүүлбэр нэг ч алга. Багш нарт өрсөлдөөн байхгүй, дөрвөн багшийн нэг нь удирдах ажил хийдэг, тэнхим, хөтөлбөр, хичээлийн давхардал ихтэй гээд л. Ер нь бүтцийн өөрчлөлтөөс өмнө энэ сургуульд болж бүтэж байсан юм нэг ч байгаагүй бололтой. Өмнөх захирал А.Галтбаярыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа яамнаас тайлбар хийхдээ эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн гэж байсан юм. Тэгвэл эрүүл хүнийг өвчтэй болгож мэдээлэл өгсөнд А.Галтбаяр захирал гомдолтой яваа гэнэ. Байнгын дарамтан дор ажиллаж чадахгүйдээ хүрээд хүлээлгэн өгсөн гэсэн мэдээлэл ч байна. Ямартаа ч өчигдөр томилогдсон шинэ захирал Р.Бат-Эрдэнэ аль хэдийнэ шийдвэрээ гаргуулчихаад хүлээж байсан гэнэ. Улсдаа хамгийн томоохонд тооцогдох их сургуульд юу л болоод байна даа. Бодлого хариуцсан удирдах байгууллага нь хүртэл улсдаа томоохонд тооцогдох нэр хүндтэй сургуулийнхаа муу муухайг дөвийлгөн сурталчилж байдаг...

 

Б.ТӨГС /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

top