- Шинжлэх ухааны ажилттны өдрийг тохиолдуулан Төгсөгчдийн холбооны дэргэдэх “Эрдэм” эндаумент сангаас Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн профессор, доктор, дэд профессор, дэд хурандаа Б.Саранцэцэгийг зургаан сая, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, ахлах дэслэгч Б.Одгэрэлийг гурван сая төгрөгөөр тус тус урамшууллаа.

Эрдэм шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлд идэвх, санаачилгатай ажиллаж, олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сан (WoS, Scopus)-д бүртгэлтэй сэтгүүлд Их сургуулийг төлөөлөн эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн алба хаагчдыг ийнхүү урамшуулсан байна..jpg)







