Show user posts nomun - ErdenetMedee.mn

Голомт банк ЭМЯ-тай хамтран ажиллаж, “ЭМЧ” карт нэвтрүүлнэ
Голомт банк эрүүл мэндийн салбарт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, дижитал шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор ЭМЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар нар гарын үсэг зурж, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудад банкнаас хамгийн таатай буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр цалингийн зээл, орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан анхны “Эмч” цалингийн картыг шинээр нэвтрүүлж байна. Эдгээр цогц бүтээгдэхүүн, үйлчилгээ нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудад бодит дэмжлэг болох бөгөөд өөрт ойрхон Голомт банкны аль ч салбараар үйлчлүүлж, хөнгөлттэй нөхцөлтэй дээрх үйлчилгээг авах боломжтой юм.

Голомт банк төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж,  дэмжин ажилласаар ирсэн. Цаашид ч эрүүл мэндийн салбар дахь дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, эмч, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.

ОРХОН: Аймгийн ИТХ-ын Ажлын алба мэдээллийн аюулгүй байдлын стандарт нэвтрүүллээ
Хойд бүсийн аймгуудын төрийн байгууллагуудын дунд зохион байгуулагдаж буй  “Чанарын форум 2024” өдөрлөг Орхон аймагт болж байна. Өдөрлөгт Хөвсгөл, Булган, Орхон аймгийн төрийн 400 гаруй албан хаагч оролцсон юм.

Орхон аймаг 2018 оноос төрийн байгууллагуудадаа олон улсынчанарын менежментийн 9001:2015, байгаль орчны 14001:2015, мэдээллийн аюулгүй байдлын 27001: 2013, авлигын эсрэг 37001:2016 тогтолцоог нэвтрүүлээд байна.

Сүүлийн гурван жилд төрийн зарим байгууллагыг үйл ажиллагаандаа чанарын менежмент, стандарт нэвтрүүлэхийг уриалж энэ талаар сургалт, мэдээлэл, өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна. Үүний нэг нь өнөөдрийн форум юм.

Төрийн байгууллагууд чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр төрийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй хүрэхээс гадна төрийн албан хаагчдын ажлын бүтээмж дээшлэх давуу талтай юм.

Иймд Орхон аймгийн ИТХ-аас Хойд бүсийн гурван аймгийн төрийн байгууллагуудын дунд “Чанарын форум 2024” арга хэмжээ зохион байгуулж стандарт нэвтрүүлсэн байгууллагууд өөрсдийн туршлагаа хуваалцаж мэдээллээ солилцох боломжийг бүрдүүлсэн юм.

Энэ арга хэмжээний үеэр Орхон аймгийн ИТХ-ын Ажлын алба  “Мэдээллийн аюулгүй байдлын27001:2013 стандарт”-ыгнэвтрүүлсэнгэрчилгээ гардан авлаа.

"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
Испанийн “Реал” клубын хөлбөмбөгчид талбай дээрээ Германы “Бавариа” багийг 2:1 харьцаагаар ялснаар Аваргуудын лигийн цомын төлөөх финалд шалгарч үлдлээ. Тоглолт лхагва гарагт Мадрид хотын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.  Мадридын багийн тоглогч Хоселу 88 дахь минутанд болон хоёрдугаар үеийн төгсгөлд шүүгчийн олгосон нэмэлт цагийн эхний минутанд тус тус гоол оруулсан байна. Харин зочин багийн Альфонсо Дэвис 68 дахь минутанд гоолджээ. Хоёр багийн эхний тоглолт Мюнхенд болж, 2:2-ын харьцаагаар тэнцээгээр өндөрлөсөн юм.

Одоо “Реал Мадрид” баг Германы Дортмунд хотын “Боруссиа”-тай Аваргуудын лигийн цомын төлөө Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд 6 дугаар сарын 1-нд тоглоно. Ташрамд дурдахад, өчигдөр “Бавариа”-гийн довтлогч Томас Мюллер тус багийн бүрэлдэхүүнд 151 дэх тоглолтоо хийснээр Аваргуудын лигийн тэмцээнд нэг багийн бүрэлдэхүүнд хамгийн олон тоглолтод оролцсон Испанийн хөлбөмбөгчин Хавигийн амжилтыг давтлаа. Т.Мюллер 2007 оноос хойш “Бавариа”-д тоглож байгаа бөгөөд 2013 ба 2020 онуудад Аваргуудын лигийн тэмцээнд түрүүлж байсан юм. Сонирхуулахад, өчигдөр “Бавариа”, “Реал” хоёр 2018 оноос хойш анх удаа Аваргуудын лигт учраа таарч тоглолоо. Тухайн үед хагас шигшээд “Реал” баг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр (2:1, 2:2) өрсөлдөгчөө буулган авч, улмаар финалд “Ливерпуль”-ийг ялж Аваргуудын лигийн цомыг хүртэж байв.

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, ирээдүйд эдийн засагт эерэг өөрчлөлт оруулах Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ хууль бодит материаллаг зүйл бус оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хууль болж гарна. Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбар жилдээ 1.7 их наядын борлуулалт хийдэг. 1.7 их наяд тэр чигээрээ харилцаа холбооны салбар эзэлдэг. Гэтэл өчигдөр "Стартап” челленж арга хэмжээ болоход 97 компани бүртгүүлэхэд компаниудын нийт үнэлгээ нь 163 тэрбум төгрөгт хүрсэн. Нэг ёсондоо технологийн салбарынхан төрийн дэмжлэггүйгээр бор зүрхээрээ олон улсын төвшинд өрсөлдсөөр иржээ. Саяхан Киргизстанд "Калбро” компани хөрөнгө оруулалт татлаа. Жилийн өмнө "Пибкоблав” компани Казахстаны шилдэг стартаппаар тодроод хөрөнгө оруулалт авсан. Казахстаны Үндэсний дата төв нь Монголын компанитар клауд стимен хийлгээд явж байна. Монголоос олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой олон технологийн компани энэ мэтчилэн төрж байгаа. Нэг ёсны хөрөнгө оруулалт татах бололцоо бүрдсэн.Технологийн эрин зуунд Монгол Улс хаана оршихыг тодорхойлох, технологийн боол байх уу, технологийн эзэн байх уу гэдгийг шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой. Өнөөдөр Монгол хүний мэдлэг оюун дэлхийд үнэлэгдэж, мэдээлэл технологийн инженерүүд дэлхийн бүх том компанид ажиллаж, их дээд сургуулиудад багшилж байна. Бүс нутгийн орнуудад Казахстан, Киргиз, Узбекстан улсад манай салбарын залуучууд нутагшиж амжилттай экспорт хийж байна. E-Mongolia, E-Barimt, Хурдан зэрэг төрийн үйлчилгээний цахим шилжилт дэлхийн өнцөг булан бүрт жишиг болж, олон улсын шагналууд дараа дараалан хүртэж байна. Энэ амжилтаа бид бататгаж, Монголдоо чадварлаг залуучуудаа тогтоох, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, байгалийн шавхагдах баялаг дууссаны дараа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, нүүрс зэсийг орлох чадвартай үйлдвэрийн шинэ салбарыг өнөөдрөөс хөл дээр нь босгох ёстой. Бидний үр хүүхдээ ажилтай орлоготой, хөгжилтэй улс үлдээе гэвэл одооноос л анхаарах ёстой. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгагдсан гол зарчмууд нь нэгдүгээрт, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансар судлал зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг түлхүү дэмжиж, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжинэ.

Хоёрдугаарт, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийн шагнал урамшуулал, грант олгоно.

Гуравдугаарт, мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулж, гадаад дотоодын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүртгэж, олон улсад гарах зорилготой бүс нутгийн хэмжээний мэдээлэл технологийн хаб байгуулна.

Дөрөвдүгээрт, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгоно.

Тавдугаарт, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанийн зах зээлийн үнэлгээг Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хийж эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ.

Зургаадугаарт, Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх юм" гэв.

"Буриад-Монголчуудын нэгдсэн чуулган" амжилттай болж өндөрлөв
Монголын Буриадын Төв Холбооноос зохион байгуулсан “Буриад-монголчуудын нэгдсэн чуулган” 2024 оны 4-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд амжилттай болж өндөрлөв.

Тус чуулганд Монгол улсын Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, буриадын төрийн бус байгууллагуудын төлөөлөл 270 гаруй хүн оролцлоо.

Чуулганы үдээс өмнөх хурлыг МБТХ-ны Тэргүүн Д.Баттулга нээж, МУ-ын Гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын начин Галсанжамцын Пүрэв-Очир, МУ-ын Гавьяат эдийн засагч Намсрайн Хандам, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Доктор Цэдэндоржийн Болорбат, Амин тоонот НҮТББ-ын Тэргүүн Баттөмөрийн Ариунбат нарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн “Монголын буриадын төв холбоо”, Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”, “Буриад сурын холбоо”, “Буриад, соёл, спортын холбоо”, “Сэлэнгэ мөрний буриад зон” зэрэг НҮТББ-ууд, “Ёохор хатар” хамтлаг, “Мэндэ амар, буриадни” төслийн танилцуулга, ажлын тайланг сонсож, тодорхой сэдвээр илтгэл хэлэлцүүлэн буриадын өв соёл, уламжлалыг хэрхэн хөгжүүлэх арга боломжийн тухай санал бодлоо хуваалцсан бол үдээс хойшхи хуралдаанаар Булган аймгийн төв Булган суманд 2024 оны 7 дугаар сарын 26-28-нд зохион байгуулах “Алтаргана-XV” наадмын тухай мэдээлэл сонсож, санал солилцов.

Нутаг нутгаас хүрэлцэн ирж оролцогчид цаашид хийх ажлын талаарх саналаа амаар болон бичгээр өгснөөс гадна хуралдааны үеэр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, буриадуудын төлөөх байгууллагууд цаашид нэгдэн ажиллах, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө уялдуулж байх талд санал нэгдэв.

Мөн орон нутагт МБТХ-ны салбар зөвлөлүүдийг байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах хэрэгтэй байгаа талаар олонхын санал гарсан тул аймаг, сум, орон нутагт салбар зөвлөлийг зохион байгуулан ажиллахыг удирдлагуудад даалгав.

Буриад-монголчуудын эв нэгдлийг хангаж, өв соёл, уламжлалаа хөгжүүлэхийн тухайд хуралд оролцогчид чуулганаараа хэлэлцэж, “Зөвлөмж-уриалга”-ыг есөн зүйлтэйгээр батлан, олон түмэнд уриалга гаргаснаар чуулган өндөрлөсөн.

Цаашид Монгол улсын буриад-монголчуудын төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд ажлын уялдаа холбоогоо хангаж, хамтран ажиллахаар болсон нь уг чуулганы бодит үр дүн боллоо. Чуулганд идэвхитэй оролцож үнэтэй санал, зөвлөмжөө өгсөн нийт төлөөлөгчдөд талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.

Зохион байгуулах комисс 2024-04-29

Бизнест тань давуу тал нэмэх ногоон зээл
Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг үед барилгын салбарт тавигдах шаардлага стандарт нь тогтвортой хөгжлийн үзэл санаатай уялдан  өөрчлөгдөж байна. Тухайлбал, 20 жилийн өмнө анх дэлгэрч байсан ногоон барилгын тухай ойлголт улам бүр хөгжиж, Дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс улс орнууд хөгжлийн аль  шатанд яваагаас үл хамаарч шинэ болон хуучин барилга байшинг 3 үндсэн чиглэлээр зөв төлөвлөн гүйцэтгэж, засварлах шаардлагатай гэсэн байна. Үүнд 1) нүүрсхүчлийн болон бусад хорт элемент ялгаруулахгүй байх, 2) хүний эрүүл мэнд, тусгай хэрэгцээнд сөрөг нөлөөгүй,  тэсвэртэй байх мөн 3) дахин боловсруулагдсан эх үүсвэртэй, хаяг хаягдлын цэвэр дэд бүтэц дээр тулгуурласан байх гэсэн ерөнхий ойлголтууд багтжээ. 2021 оны байдлаар дэлхийн байгаль орчны нөхөн төлжих, ургах цаг хугацаанаас 70 дахин илүү байгалийн материалыг барилгын материал үйлдвэрлэлд ашигласан гэсэн сэрдхийлгэм судалгаа байдаг. Тиймээс дэлхийн улс орнууд барилга төлөвлөлтийн эхний үе шатаас эцсийн байгууламжийг хүлээлгэн өгөх хүртэл бүх үйл явцыг хэрхэн ногооруулах вэ гэдэгт анхаарал хандуулж, санхүүжилтийн хөшүүрэг ашиглаж байгаа нь барилгын ногоон зээлийн бүтээгдэхүүн юм.

Монгол Улсын хувьд эрс тус уур амьсгалтай гэсэн утгаар байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй ногоон барилга байшинг саяхныг хүртэл төдийлэн анхаарч байсангүй. Жишээлбэл, ногоон барилгын үндэсний стандартыг хараахан баталж гаргаагүй байна. Гэсэн хэдий ч барилгын материалд тавигдах стандарт, оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан үзсэн шаардлагуудыг тухай бүр нэвтрүүлсээр байна. Мөн пассив буюу хайбрид барилга, бүрэн дулаан алдагдалгүй технологи гэх мэт санаачилгууд өргөжиж байна.

НОГООН БАРИЛГА ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний бие болон хүрээлэн буй орчинд ээлтэй барилгын материал, систем, эрчим хүч

хэмнэсэн, усны менежмент орсон технологийн шийдлүүд

Барилгаа ногоон болгох бизнесийн давуу тал

ХҮНИЙ БИЕ БОЛОН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НОГООН БАРИЛГЫН ШИЙДЛҮҮД

ХААН Банкны ногоон зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй томоохон жишиг төсөл бол Мастер группийн санаачилсан "Go.to market” худалдааны цогцолбор байгууламж юм. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хойд бүсийн оршин суугчдад үйлчлэх гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хамтдаа хооллох, шоппинг аялал хийх, хүнсээ цуглуулах, хүүхэдтэйгээ салхилах, төрөл бүрийн үйлчилгээ авах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх цогц орчин бүрдүүлэхийг зорьж буй. Go.to market худалдааны төвийн барилгын  фасад нь нарны гэрэл сайн нэвтрүүлдэг, дулаан алдагдлыг бууруулах, саарал ус ашиглах боломжтой, сантехникийн тоноглолууд нь хөдөлгөөн мэдрэгчээр ажилладаг зэрэг үзүүлэлт нь ногоон барилгын зээлийн шалгуур, нөхцөлийг бүрэн хангасан байна. Үүний үр дүнд нүүрсхүчлийн хэмжээг 567 тонноор бууруулж, дулаан алдагдлыг 20%-иас дээш, эрчим хүчний хэмнэлт 24%-иар тус тус бууруулах тооцоолол гарч, албан ёсоор ногоон барилгын сертификат хүлээн авсан байна. Нэг сард 100 сая төгрөгийн эрчим хүчний зардал гарна гэж үзвэл үүнээс 24%-ийг бууруулж буй нь ашиглалтын зардал хэмнэхээрээ давуу талтай.

Хэрэв танай компани ойрын үед үйлдвэрийн тоног төхөөрөмж, хэрэгсэл зэргээ шинэчлэх, эсхүл барилга байшин барихаар төлөвлөж буй бол ХААН Банкны ногоон зээлийг сонирхоод үзээрэй.  Ногоон зээлийн хүүг стандарт бизнесийн зээлийн хүүтэй харьцуулахад илүү хямд байдаг.

https://youtube.com/watch?v=0vKC2S2TBGg

Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна
УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шуурхай бүлэг”-ийн бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж байна.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан бүлэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт, УОК-ын Ажлын албаны ахлах мэргэжилтэн, хурандаа З.Баттулгаар ахлуулсан бүлэг Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймагт, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан бүлэг Булган, Хөвсгөл, Төв, мөн газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан бүлэг Архангай, Завхан, Увс, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Н.Чанцалаар ахлуулсан бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, аймгуудад тус тус ажиллаж байгаа юм.

Энэ сарын 29-нийг хүртэл ажиллах шуурхай бүлгүүд зүй бусаар хорогдсон малын сэг, зэмийг цуглуулах, устгах, бэлчээр, бууц, хашаа хороо, уст цэг, усны эх булгийг цэвэрлэх, халдваргүйтгэх, мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлтийг зогсоох, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдлага зохицуулалтаар хангах, үйл ажиллагааг эрчимжүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулна
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.11/ хуралдаан 12 цаг 44 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж,  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан бөгөөд тогтоолын 4 дэх хэсэгт “..... зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” талаар тусгасан. Сүүлийн жилүүдэд хууль тогтоогчийн дээрх бодлого, Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдэл гарах боллоо. Тухайлбал, автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь Нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулах болсон. Улмаар нүүрс яндангийн дамын наймааны төлөөсөнд олон мянган хүн, машин техник өмч хөрөнгөөрөө, төв суурин газрын олон зуун иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгааг онцолж байлаа.

Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг байна. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд сүүлийн дөрвөн жилийн байдлаар автомашины зөөлөн яндан алдагдсан дуудлага, мэдээлэл 892 бүртгэгдсэн бол Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд жилд ойролцоогоор улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн яндан болон нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах замаар эрэлтийг хязгаарлаж, гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүд болон агаар орчны бохирдол үүсгэгч томоохон эх үүсвэр болсон автомашинаас ялгарч буй утааг бууруулах боломжийг бүрдүүлэх юм гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Төсвийн байнгын хорооны  хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ. Тогтоолын төсөлд  Төсвийн байнгын хороо дөрөвдүгээр сард  Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулайх тухай хуулийн төсөл болон  “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Нийт малчин өрхийн 81,3 хувь нь даатгалгүй
Малын индексжүүлсэн даатгалд 2023 онд даатгуулсан малчид одоо болж буй өвөл, хаврын эрсдэлд нөхөн төлбөр авна. Гэтэл нийт малчин өрхийн 81,3 хувь нь даатгалгүй. малын индексжүүлсэн даатгалд малчин өрхийн 18,7 хувь нь даатгуулжээ.

Малын хоргодол тухай сум, аймаг орон нутагт 5 хувиас длээш гарвал тухайн орон нутгийн малчин өрхөд даатгалаас нөхөн төлбөр олгодог юм.

Улсын хэмжээнд малын хоргодол 6 саяыг давсан. Хамгийн хоргодол ихтэй аймгийг харвал

Сүхбаатар аймгийн нийт малын 1,4 сая буюу 38,6%

Хэнтий 813 мянган толгой буюу 18%

Архангай аймагт 574 мянга буюу 11,9 %-д хүрэв

3665 малчин өрх нийт малынхаа 70 ба түүнээс дээш хувийг алджээ. 460 өрх ямар ч малгүй болжээ. Гэтэл даатгагдсан байдал хангалтгүй харагдана. Мал хувийн өмч болоод 33 жилийн хугацаа өнгөрч байгаа ч хамгийн бага хэмжээний даатгалд хамрагдсан байдал маш бага байгаа нь МАА салбар эдийн засгийн агуулгаараа сул дорой, эрдсэлийн эсрэг ойлголт асар бага байгааг илтгэж байна.

Малын индексжүүлсэн даатгалд 2023 онд нийт 35.7 мянган малчин даатгуулсан бөгөөд даатгуулсан төрөл малын хорогдол сумын босго үзүүлэлт давбал 2024 оны хагас жилийн мал тооллогын дараа нөхөн төлбөр авах юм.

Малчин та МИД-ын борлуулалтад 6-р сарын 30-ны өдрийг дуустал Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, Монгол даатгал ХК, МИГ даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Хаан даатгал ХХК, Практикал даатгал ХХК, Төрийн банк, Хаан банкаар дамжуулан хамрагдах боломжтой юм.

АНУ болон Израил Рафах дахь ажиллагаанаас өөр хувилбарыг хэлэлцэнэ
АНУ болон Израил улс Газын зурвасын Рафах хотод явуулахаар төлөвлөсөн цэргийн ажиллагааны оронд Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас санал болгож буй өөр хувилбарын талаар хэлэлцэхээр онлайн уулзалт хийхээр төлөвлөж байна.

Уг уулзалт нь Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд “өөрийгөө аварч”, Вашингтон руу төлөөлөгч илгээх шаардлагагүйгээр Цагаан ордонтой хэлэлцэх боломжийг олгож байна гэж олон улсын хэвлэлүүдийн мэдээлэлд өгүүлжээ.

CNN телевизийн мэдээлснээр АНУ, Израилийн яриа хэлэлцээр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд болж магадгүй гэнэ.

Түүнчлэн Израил газын зурвасын өмнөд хэсгийн Рафах дахь ажиллагааг гүйцэтгэх төлөвлөгөөг баталсан гэсэн мэдээлэл гарчээ.