Зөвлөгөө - ErdenetMedee.mn

Судалгаа: Өдөрт дөрвөөс дээш цагийг дэлгэцэнд зарцуулдаг өсвөр насныхан сэтгэлийн хямралд өртөх магадлал өндөр
Америкийн Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвөөс гаргасан шинэ тайланд дурдсанаар өдөрт дөрөв болон түүнээс дээш цагийг дэлгэцэнд зарцуулдаг өсвөр насныхан сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралд орох магадлал өндөр байдаг ажээ.

Тус агентлагийн лхагва гарагт нийтэлсэн товч мэдээлэлд 2021 оны долоодугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сарын хооронд 12-17 насны өсвөр насныхны тал орчим нь өдөр бүр дөрөв болон түүнээс дээш цагийг дэлгэцэнд зарцуулдаг хэмээжээ. 22.8 хувь нь өдөрт 3 цаг, 17.8 хувь нь 2 цагийг  дэлгэц ширтэж өнгөрөөдөг байна.

Өдөрт дөрвөн цагаас бага цагийг дэлгэцэнд зарцуулж буй өсвөр насныхны хувьд сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралын шинж тэмдгүүд мэдэгдэхүйц буурч байжээ. Массачусетсийн нэгдсэн эмнэлэг, Харвардын Анагаах ухааны сургуулийн сэтгэцийн эмч болон анагаах ухааны ахлах мэргэжилтэн Др.Неха Чаудхари "Ийм судалгаанууд нь манай хүүхдүүд дэлгэцэн дээр хэр их цаг зарцуулж, тэдний сэтгэцийн эрүүл мэндийн байдалд ямар үр дагавартайг бодитой харуулж байна" гэж CBS News-т "Modern Health" агентлагт ярьжээ.

Тэрбээр “Сошиал медиа болон сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралын хоорондын хамаарлыг харуулсан судалгаа улам бүр нэмэгдэж байгаа ч үүний цаад шалтгаан нь төвөгтэй, тодорхойгүй байна” хэмээсэн байна.

Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академи зэрэг байгууллагууд өсвөр насныханд өдөр тутмын дэлгэцийн хэрэглээгээ анхаарч үзэхийг зөвлөж байна. Технологийг "давхар иртэй сэлэм" гэж нэрлэдэг.  Сүүлийн тайланд охид, хөвгүүдийн дэлгэц ашиглаж буй цаг адилхан байсан бол өнгөт арьст өсвөр насныхан болон нийслэлд амьдардаг хүүхдүүд бусад бүлгүүдийг бодвол өдөрт дөрвөөс дээш цагийг  дэлгэц ширтэж өнгөрөөдөг байна.

Эх сурвалж: CBSNews

ХААН Банк 100 оюутанд тэтгэлэг олгоно
Маргаашийн сайхан ирээдүйг бүтээхэд өнөөдөр гаргаж буй шийдвэр, үйлдэл чухал нөлөөтэй. Үүнд залуу үеийн боловсрол мэдлэг багтана. ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 18 дахь жилдээ зарлаж байна. 2024-2025 оны хичээлийн жилд 2 төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт эхний жилдээ суралцаж буй болон ахлах дамжааны 100 оюутныг шалгаруулан сургалтын төлбөрийн тодорхой хувийг олгох юм.

60 шинэ оюутан тэтгэлэг хүртэнэ

“ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2024-2025”-ын хүрээнд энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангид суралцаж буй сурагчдаас 60 хүүхдийг шалгаруулан ирэх намар 1-р дамжаанд суралцахад нь тэтгэлэг олгох юм. Эдгээр 60 сурагчийг 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргээс тус тус шалгаруулна. Дунд сургуулиас оюутны амьдралд шилжих чухал мөчид шинэ оюутныг дэмждэг тэтгэлэгт хөтөлбөр гэдгээрээ онцлогтой.

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамжтай ЭНДдарж танилцах боломжтой.

Өмнө нь тэтгэлэгт шалгарсан 40 оюутанд дахин боломж олгоно

ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт өмнө нь шалгарч байсан 2 ба түүнээс дээш дамжааны 40 оюутанд 2024-2025 оны хичээлийн жилд дахин тэтгэлэг олгоно. Өөрөөр хэлбэл, өмнөх хичээлийн жилүүдэд сурлагын амжилт, нийгмийн идэвх оролцоогоор тэргүүлэн, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаа үргэлжлүүлэн дэмжиж, эрдэм боловсрол эзэмшин, сургуулиа төгсөхөд нь бодитой дэмжлэг болох юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамжтай ЭНДдарж танилцах боломжтой.

Боловсролд хөрөнгө оруулах шалтгаан

Шинэ үе, залуустаа бүх талын мэргэжил, боловсролыг чанартай хүртээмжтэй хүргэх нь хувь хүн төдийгүй улс орны амьдралын чанарыг тодорхойлдог тулТогтвортой хөгжлийн 4-р зорилгод “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийг зааж өгсөн байдаг. Сурах авьяас чадвартай хүүхэд залуусыг дэмжих энэхүү бодлогыг ХААН Банк 18 дахь жилдээ тууштай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт улс орны өнцөг булан бүрээс олон талт, ялгаатай нутаг орон, гэр бүлээс гаралтай ч эрдэм боловсролыг эрхэм болгосон 2,160 оюутан хамрагдаж, нийт 2.2 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг хүртжээ. Амжилт хүсье.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Цахим гэмт хэрэг сүүлийн 5 жилийн хугацаанд 13 дахин нэмэгджээ
Кибер халдлага гэдэг нь бусдад хохирол учруулах зорилгоор компьютерын сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх, системийг идэвхгүй болгох, устгах, хянах эсвэл системд хадгалагдаж буй өгөгдлийг өөрчлөх, хулгайлах гэх мэт зорилготой байдаг. Кибер гэмт хэрэгтнүүд халдлагыг үйлдэхдээ бусдад албан ёсны мэт харагдуулах хуурамч холбоосыг ихэвчлэн ашигладаг ба банк, нийтийн үйлчилгээний компани эсвэл бусад аж ахуйн нэгжийн хууль ёсны харилцаа холбоо мэт дүрд хувирах нь элбэг.

Монгол Улсын хэмжээнд цахим гэмт хэрэг сүүлийн таван жилийн хугацаанд дунджаар 95%буюу 13 дахин өссөн хэмээн Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Тодруулбал,иргэд кибер гэмт хэрэг, цахим орчныг аюулгүй ашиглах талаар мэдээлэл багатайн улмаас залилуулан, санхүүгийн болоод бусад төрлийн хохиролд өртөж байна. Иймээс энэхүү өсөн нэмэгдэж буй цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм болох дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж буй аливаа холбоос /линк/ дээр дарахаас өмнө үг үсгийн алдаа эсвэл холбоосны нэрийг сайтар харж нягтлах: Хуурамч холбоос болон хавсралтын ихэнх нь үг, өгүүлбэрзүйн алдаатай эсвэл линк нь албан бус нэршилтэй байдаг.

Хэрэв та хэнээс и-мэйл хүлээн авч байгаагаа бүрэн мэдэхгүй бол нягталж шалгахгүйгээр холбоос дээр дарж, хавсралтыг нээх хэрэггүй:Энэ нь таныгхалдлагад өртөхөөс сэргийлж болох хамгийн энгийн хялбархан шийдэл байх болно.

Танд PDF болон ZIP файлууд и-мэйл хаягаар ирсэн тохиолдолд татаж авахаас өмнө заавал нягтлаарай: Ихэвчлэн танихгүй эсвэл хуурамч хаягаас ирсэн хавсралтуудыг татаж авснаар өөрийн компьютерт байгаа хувийн мэдээллийг гэмт хэрэгтнүүдэд зүгээр нээгээд өгч байгаатай адил юм.

Эргэлзээтэй холбоосыг шалгах нэг хялбар арга бол хулганыг холбоос дээр дарахгүйгээр удаан байрлуулснаар хуурамч холбоосыг таних боломжтой: Хуурамч и-мэйл хаягнууд ихэвчлэн алдаатай домэйн ашигладаг ба та тэдгээрийг нягтлах боломжтой байдаг. Жишээ нь: Facebook.comвебсайтын хаягийг Facebook.mn, Facehook.com гэсэнхуурамч нэршлээр холбосон байдаг.

Кибер гэмт хэрэгтнүүд таны хувийн мэдээллийг и-мэйл болон вэбсайтаар дамжуулан авахын тулд албан ёсны мэт харагдах бөглөх талбар эсвэл хавсралт илгээдэг. Тэдгээр нь ихэвчлэн хүний анхаарал, сонирхлыг татахуйц байдаг ба таны нэвтрэх нэр, нууц үгийг бөглүүлж авах байдлаар хийгддэг: Иймээс аливаа сэжигтэй линк дээр хувийн мэдээллээ оруулах нь өндөр эрсдэлтэй тул сайтар нягталж хэвшээрэй.

Дээрх зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлэн хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Hi, UB
Улаанбаатар хотод шинэхэн оюутан болж буй хүн бүрд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ орчин, шинэ сургууль, шинэ найз нөхөд гээд бүхий л зүйл шинэ содон байхын зэрэгцээ шинэ асуудлууд ч "хачир” нэмж байгаа нь ойлгомжтой. Нийслэлд он удаан жил амьдарсан хэн нэгний хувьд жижигхэн асуудал улсын маань нийслэлд анхлан хөл тавьж буй нэгний хувьд том асуудал болдог билээ.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй их, дээд сургуулийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод байдаг учраас тэр хэрээр жил бүр олон мянган оюутан Улаанбаатар хотод төвлөрдөг.

Эдгээр мянга мянган залуусын нэг, шинэ оюутан чамд  хэрэг болох 5 зөвлөгөөг хүргэе.

1.       Өөрийнхөө газрын зургийг зураарай

Газар мэдэхгүй хүнд бол Улаанбаатар хотод баримжаа авах хоёрхон л газар бий. Нэгдүгээрт Сүхбаатарын талбай, удаах нь алдарт Багшийн дээд. За энэ хоёр газарт ирсэн байхад хаашаа яаж явах нь аандаа нэг учир нь олдоно. Шинэхэн оюутнууд маань төдийлэн нүүр хагараагүй байдаг учраас хүнээс зам, чиглэл, автобус асуухаасаа ичиж нэрэлхээд төөрсөн ч хамаагүй өөрөө учраа олчих санаатай яваад байдаг. Гэхдээ цагийг нь тулгаж, өөрийгөө ийм хүнд байдалд оруулахгүйн тулд хичээл нь эхлэхээс өмнө өөрийнхөө амьдрах газрын эргэн тойронтой танилцаад, автобус нь хаанаас хаа хүртэл явахыг судлаад эртхэн мэдээд авбал зүгээр. Оюутнуудад тусгайлан зориулсан, сард 44 удаа автобусаар үнэгүй зорчих эрхтэй карт байдаг. Энэ хичээлийн жилээс эхлэн тэрхүү картаа E-Mongolia платформоор дамжуулан захиалдаг болсон байна лээ. Тэгэхээр картаа эртхэн захиалаад автобусны буудлуудаа яг таг мэдэж аваарай. Цаашлаад хичээл орох ангиудаа ч хаана, хаана байдгийг урьдчилаад мэдээд аваарай. Ингээд өөрийнхөө хувийн газрын зургийг тодорхой болгочихсон үед газар мэдэхгүй гэх асуудал тулгарахгүй шүү.

2.       Түгжрэлтэй өөрийн цагийг зөрүүл

Улаанбаатарт хөл тавьсан хүн бүрийн толгойны өвчин бол түгжрэл. Бидний ажил, амьдрал бүхий л зүйлс түгжрэл хэмээх "босс”-ын удирдлага дор өрнөдөг. Түүнээс хамаарч цагаа зохицуулж, төлөвлөдөг. Тэгэхээр түгжрэлийн шинэхэн зорчигчид маань сэтгэл зүйн бэлтгэлтэй, цагаа зөв тооцоолохгүй бол хичээл сургуульдаа амжиж очно гэдэг биелэгдэшгүй даалгавар болно. Зорьсон газрын хол ойр, ямар унаагаар яаж явах зэргээс хамааран дор хаяж 1-3 цагийн "нөөц”-тэй байгаарай.

Мөн түгжрэлд цагаа үрэхгүйн тулд аль болох сургуулийнхаа дотуур байранд орох, боломжтой бол сургуулийнхаа ойр байр түрээсэлбэл зүгээр. Ингэснээр цагаа хэмнэж, алхаж, эрүүл амьдралын хэв маягт суралцахаас гадна нийслэлийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдолд багахан ч гэсэн бодитой хувь нэмэр оруулах болно.

3.       Эрсдэлд бэлэн байх

Төрсөн гэрээсээ хол, дассан сурсан газраасаа өөр орчинд өвдөж зовоод, хаана хэнд хандахаа мэдэхгүй байна гэдэг бол жинхэнэ "асуудал”. Өөрийгөө өрөвдөж уйлаад, орондоо ганцаараа хэвтэхээс өөр аргагүй байдалд орох вий. Өвдвөл яах вэ гэдэгт бэлэн байж, эрсдэлээс сэргийлэх үүднээс амьдарч буй газартаа хамгийн ойр байх хороондоо бүртгүүлж, өрхийн эмнэлэг, яаралтай тусламж авах газар хаана байгааг судлаарай.

Хэрвээ эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол өөрт ойрхон аль ч улсын эмнэлэгт хандаж үйлчилгээ авах боломжтой. Харин эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй байгаа бол  E-Barimt аппликэйшнээр нэвтэрч дутуу саруудаа нөхөн төлөх боломжтой байдаг шүү. Эрүүл мэндийн даатгал нь албан журмынх буюу заавал төлөх ёстой татвар бөгөөд оюутан, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хөнгөлттэй байдаг. Сарын 5500 төгрөг буюу бүтэн жилээр нь бол 66000 төгрөг төлснөөр улсын эмнэлгүүдэд үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй болно.

4.       Хаана, юу байна?

Оюутны амьдрал бол дунд сургуулиас 360 градус өөр билээ. Багш нар чинь чамд байнгын хараа хяналт тавьдаг байсан бол оюутны амьдралд чи "your own boss”. Өмнөхөө бодвол чөлөөт цаг ч хамаагүй ихтэй болж магад. Тиймээс чөлөөт цагаа дэмий "оршиж” өнгөрүүлэлгүй, аль болох үр бүтээлтэй байх тал дээр эртнээс анхаарах хэрэгтэй. Оюутнууд хамрагдаж болох дугуйлан, сайн дурын клубууд, цагийн ажил хийх боломжтой газруудыг эртнээс тандаж байх хэрэгтэй шүү. Бүрэг ичимхий байсан ч хамаагүй зориглоод өөрийнхөө хийхийг хүсдэг байсан, хүсэж байгаа шинэ сонин спорт, клубүүдэд хамрагдаад үзээрэй. Аль болох нээлттэй байж, шинэ содон зүйлд соргог байх нь амжилттай суралцах нэг үндэс юм. Яах ийхийн зуургүй л оюутны амьдралд дуусаж, ажлын талбарт хөл тавих учраас нийгмийн амьдралд өөрийгөө эртнээс бэлдэх нь хамгаас чухал.

Мөн сургуулийнхаа номын санд гишүүнчлэлийн картаа хамгийн түрүүнд нээлгээрэй. Оюутны үнэмлэхээ ашиглаад л нээлгэчихнэ, амархан. Дээрээс нь олон нийтэд үйлчилдэг "Үндэсний номын сан”, "Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан”-д уншигчийн карт нээлгэж чөлөөт цагаараа ном унших, хичээлээ хийж суух боломжтой. Ер нь МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС зэрэг томоохон их дээд сургуулиуд бүгд төрөлжсөн томоохон номын сангуудтай. Сургуулийнхаа номын сангаар сайн "тэнээрэй”. Мөн оюутнуудад зориулсан маш олон төрлийн тэтгэлгүүд байдаг учраас сургуулийнхаа вэбсайт, зарлалын самбар, tetgeleg.mn зэрэг эх сурвалжуудаас тэтгэлгийн мэдээллийг цаг алдалгүй аваарай.

5.       Нэг халаасны дүрэм

Хичээлийн шинэ жилийн эхэн ба төгсгөл үе санхүүгийн хувьд асар их ялгаатай. Намар бол оюутан бүрийн хувьд хамгийн "баян” байх цаг нь. Хахир хатуу өвлийн дараа урт удаан өнгөрөх хаврын улиралд ч нүүр дүүрэн инээмсэглэлтэй "баян” оюутан байхын тулд нэг халаасны дүрмийг баримтлахаа мартуузай. Хэзээ ч хоёр халаасаа зэрэг хоосолж болохгүй гэсэн үг. Гэнэтийн үед хэрэглэх байнгын нөөцтэй байхын тулд мөнгөө зөв, ухаалаг зарцуулж сурах нь чухал шүү. Харилцагч банкны апп-аараа хандан данснаасаа бага багаар мөнгөө хадгалдаг данс үүсгэж болно, урамшуулал, буцаан олголттой, гүйлгээ хийхэд шимтгэлгүй, оюутнуудад тусгайлан зориулсан карт авч болох зэрэг цахим банктай холбоотой хэрэгтэй бүхнийг мэдээд авчихад гэмгүй. Жишээлбэл ХААН Банканд оюутнуудад тусгайлан зориулсан К карт гэж бий. Нэг удаа 5000 төгрөгөөр захиалаад 5 жилийн хугацаанд ашиглах боломжтой. Гүйлгээ хийхэд шимтгэлгүй, ямар нэгэн хураамжгүй, оюутнуудын ихээр үйлчлүүлдэг газруудаас буцаан олголтын урамшуулал авах гэх мэт олон давуу талтай юм билээ.

Энэ хүртэл уншсан бол танд баярлалаа. Энгийн ч гэсэн оюутан танд хэрэг болно гэдэгт  найдаж байна. Бүр хэцүү санагдаад байвал өөртэйгөө ижил шинэ оюутан залуустай нөхөрлөж, хамтдаа асуудлаа ярилцвал бүр л янзтай. Ташрамд дуулгахад нэгдүгээр дамжааны шинэ оюутнуудад зориулсан "Rise” хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн байна лээ.

9-р сарын 20-ноос өмнө амжиж бүртгүүлээд 23-нд болох томоохон арга хэмжээнд оролцоорой. Хэрвээ бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дараарай. Нийгэмдээ манлайлж яваа залуус, олны танил эрхмүүд оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлэх уулзалт хэлэлцүүлэг болохоос гадна тэнд хүрэлцэн очсоноор дээр дурдсанчлан автобусны карт, тэтгэлэг, хувь хүний хөгжил, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг өөрт хэрэгтэй бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой.

За ингээд чамд амжилт хүсье.

Та банкан дахь мэдээллээ шинэчилсэн үү?
Харилцагч банкнаас тань утсаар холбогдож, эсвэл и-мэйл, мессежээр мэдээллээ шинэчлэх тухай танд сануулж байсан уу? Хэрэв тийм бол энэ нь харилцагч таныг санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэхээр банк өөрийн үүргээ гүйцэтгэж буй хэрэг юм. Энэ сануулгыг үл тоон мэдээллээ шинэчлүүлэхгүй явснаар харилцагч та санхүүгийн эрсдэлд орж болзошгүй юм.

Нөгөөтэйгүүр банкнаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэвийн, саадгүйгээр авахын тулд харилцагч та Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу өөрийн бүртгэлтэй мэдээллээ тогтмол шинэчлүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Хэрэв таны дор дурдсан мэдээлэл өөрчлөгдсөн, эсвэл танд банкнаас мэдээллээ шинэчлүүлэх тухай сануулсан мессеж очсон бол та өөрт ойр байрлах салбар нэгжид хандан эсвэл Киоск машинаар дамжуулан (Байгууллагын харилцагчийн хувьд заавал салбар нэгжид хандана) заасан хугацааны дотор мэдээллээ шинэчлүүлнэ үү.

Иргэн:

Овог, нэр

Регистрийн дугаар

Иргэншил

Гэрийн хаяг

Ажил эрхлэлт /албан тушаал, ажлын газрын нэр, хаяг/

Гар утасны дугаар

И-мэйл хаяг

Бичиг баримтын хугацаа дууссан бол шинэчлэх

Байгууллага:

Хуулийн этгээдийн нэр, дүрэм

Үйл ажиллагааны чиглэл

Хаяг

Холбоо барих утасны дугаар

И-мэйл хаяг

Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх мэдээлэл

Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах бичиг баримт

Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл, бичиг баримт

Банканд бүртгүүлсэн дараах бичиг баримтын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд:

Хуулийн этгээдийн гэрчилгээ

Тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл

Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл, бичиг баримт

Биечлэн мэдээллээ шинэчлүүлэх тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлэн, өөрт ойр байрлах салбар нэгжид хандана уу.

Монгол Улсын иргэн:

Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт (хүчин төгөлдөр)

Гадаад улсын иргэн:

Гадаад паспорт

Оршин суух үнэмлэх

Байгууллага:

Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон гэрчилгээ

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах бичиг баримт

Эцсийн өмчлөгчдийн бичиг баримт

Гүйцэтгэх захирал, эрх бүхий этгээдийн бичиг баримт

Үйл ажиллагааны чиглэлд нь тусгай зөвшөөрөлтэй бол тухайн тусгай зөвшөөрөл

Шаардлагатай тохиолдолд бусад нэмэлт материал (Байгууллагын төрлөөс шалтгаалан бүрдүүлэх материал өөр тул бүрдүүлэх материалтай ЭНД дарж танилцана уу.)

Киоск машинаар дамжуулан мэдээллээ шинэчлэх бол танд зөвхөн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх байхад хангалттай.

Киоск машинаар хувийн мэдээлэл шинэчлэх зааварчилгаатай ЭНД дарж танилцана уу.

Харилцагч та мэдээллээ шинэчилснээр дараах ач холбогдолтой:

Банкны үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай, хэвийн авах

Банкнаас гаргаж буй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, аян, урамшуулал болон бусад лояалти хөтөлбөр, мэдээллүүдийг цаг алдалгүй авах

Онлайн банкны боломжит үйлчилгээг авах

Интернэт банканд бүртгүүлэх

Мобайл банканд бүртгүүлэх, нууц үгийн блок гаргуулах

Телефон банканд бүртгүүлэх

Карт захиалан гэр болон ажлын хаягаараа хүргүүлэн авах зэрэг үйлчилгээг онлайнаар 24/7 авах боломжтой.

Иймд хэрэв банкны ажилтан тантай утсаар холбогдож, эсвэл банкны зүгээс и-мэйл, мессеж, дуут мессежээр тодорхой хугацааны дотор банкны салбар, нэгжид очин мэдээлэл шинэчлэх тухай мэдэгдсэн бол та даруйхан очиж мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай юм. Хэрэв заасан хугацаанд очиж амжаагүй бол таны банкны үйлчилгээг түр хязгаарлах хүртэл арга хэмжээ авдаг болохыг танд сануулъя.

Харилцагч та хэрэв гадаад улсад амьдардаг бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан банканд бүртгэлтэй мэдээллээ шинэчлүүлэх боломжтой. Ингэхдээ итгэмжлэлд таны ямар мэдээлэл өөрчлөгдсөн болон ямар мэдээллээ шинэчлүүлэх тухайгаа тодорхой дурдаж өгөх шаардлагатай байдаг.

Зөвлөгөө: Хувийн санхүүдээ дэвшүүлэх зорилтууд-2
Эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, ажил үйлс, мөнгө санхүү зэрэг бидний амьдралын олон талыг хамарсан том, жижиг зорилго тавьж, биелүүлэхийн тулд хүмүүс их, бага хэмжээгээр хичээцгээдэг. Мөнгөө удирдаж, орлого зарлагаа хянаж, хадгаламжтай болж...Өөрчлөгдөж, өмнөхөөсөө илүү сайн байхад тань туслах санхүүгийн зорилтууд, мөн тавьсан зорилтдоо хүрэх аргуудын талаар  хуваалцаж байна.

Өмнө нь та бүхэнд санхүүгийн сахилга баттай байж, хувийн санхүүгээ зохистой удирдахын тулд санхүүгээ хянах, зарлагаа эрэмбэлэх, хэмнэх алхмуудыг зөвлөсөн. Харин одоо хадгаламжтай болохын давуу тал, ашиг тусыг хэлүүлэлтгүйгээр мэддэг ч амьдралдаа хэрэгжүүлэлгүй өнөөг хүрсэн бол энэ онд дэвшүүлж буй санхүүгийн зорилтынхоо жагсаалтад "Хадгаламжтай болох” гэж бичээд дараах аргуудыг туршиж үзээрэй.

Хадгалах нь

Цагийн зүүтэй зэрэгцэн ирэх айсуй өөрчлөлт, шинэ тэмүүлэл, зорилтод тань тус болох алхмууд:

Зорих

Юуны тулд, ямар зорилгоор хадгалж буйгаа тодорхойлох. Шинэ байр, машин, аялал, сургалтын төлбөр... гээд таны хүсэж байгаа юу ч байж болно. Хадгаламжийнхаа зориулалтын зургийг, нарийн деталийг, дэлгэрэнгүй мэдээллийг өөртөө зориулан тэмдэглэж, нааж, төсөөлөөрэй. (Тэгэх ч хэрэгтэй гэж зөвлөдөг шүү дээ). Ингэснээр хадгалах зорилго илүү тод, үнэмшилтэй, сэтгэл хөдөлгөм болох бөгөөд өмнөхөөсөө онц ялгаагүй ч байж мэдэх шинэ гар утас авах хүслээ дарахад тань тус болох вий.

Тооцоолох

Зорилтот хадгаламжийнхаа хугацаа, сард хадгалах дүн, бодогдох хүүг урьдчилан тооцоолоод үзээрэй. Өөрөөр хэлбэл, зорилгоо биелүүлэхэд тань хэр хэмжээний мөнгө хэрэгтэй буйгаа тооцоолоод үүнийгээ хэр хугацаанд, хэр хэмжээгээр хуримтлуулахаа бодно гэсэн үг. Илүү амар, илүү цэгцтэй, гол нь биелүүлж болохоор санагдаж байгаа биз?

Хуримтлуулах

Энэ бүхний дараа зорилгодоо зориулан тодорхой хэмжээний мөнгийг  тогтмол хугацаанд хуримтлуулна. Тухайлбал, та сарын эхний долоо хоногт төдий хэмжээний мөнгийг хуримтлалдаа нэмэхээр тооцоолж санхүүгээ зохицуулаарай.

Одоо эцэст нь, ганцхан зөвлөмж!

Дээр өгүүлсэн бүхнийг нэг дороос буюу гар утаснаасаа, хүссэн цагтаа, хүссэн газраасаа хийж болно гэвэл итгэх үү? Та "Khanbank” аппликэйшнд шинээр нэмэгдсэн "Миний санхүү”, "Зорилготой хадгаламж” цэсүүдийг ашиглан, санхүүгийн зөв дадлыг өөртөө төлөвшүүлж, шинэ зорилт, зорилго нээн, мөрөөдлөө биелүүлэх боломжтой боллоо.

Зөвлөгөө: Хувийн санхүүдээ дэвшүүлэх зорилтууд-1
Эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, ажил үйлс, мөнгө санхүү зэрэг бидний амьдралын олон талыг хамарсан том, жижиг зорилго тавьж, биелүүлэхийн тулд хүмүүс их, бага хэмжээгээр хичээцгээдэг. Мөнгөө удирдаж, орлого зарлагаа хянаж, хадгаламжтай болж...Өөрчлөгдөж, өмнөхөөсөө илүү сайн байхад тань туслах санхүүгийн зорилтууд, мөн тавьсан зорилтдоо хүрэх аргуудын талаар  хуваалцаж байна.

Хувийн санхүүгээ удирдах нь

Энэ ондоо тавьсан зорилтуудын жагсаалтад тань юу ч байж болно. Гэхдээ түүнийгээ биелүүлэх, өөрчлөгдөх, өмнөх оныхоосоо урагшилж, илүү сайжрахад гол нөлөө үзүүлэх зүйл бол санхүү, хувийн санхүүгээ удирдахуй билээ. Одоогоос яг нэг жилийн өмнө дэвтэртээ бичсэнчлэн, "Илүү их орлого олох”, "Илүү хэмнэх”, "Илүү хадгалах” зорилтыг энэ ондоо ч үргэжлүүлж буй бол үүнийхээ оронд "Хувийн санхүүгээ удирдаж сурах” гэсэн ганцхан өгүүлбэрийг биччихэд гэмгүй. Мэдээж ингэж бичээд л биелүүлчихгүйгээ бид сайн мэдэж байгаа. Санхүүгийн сахилга баттай байж, хувийн санхүүгээ зохистой удирдахын тулд юу хийх ёстой вэ?

Хянах

Санхүүгийн хувьд сахилга баттай байж, зөв дадлыг төлөвшүүлэх хамгийн эхний алхам юу вэ? Төсөв хөтлөх. Олсон орлогоо юунд зарцуулж буйгаа анзаарахгүй, хянахгүй бол мөнгөөр гачигдах үе гарна гэдэгт эргэлзэх ч хэрэггүй. Тиймээс олж буй орлого, гарч байгаа зарлагынхаа хэмжээг хянах, харьцуулах нь маш чухал бөгөөд ингэснээр санхүүгийн зөв дадалд хөтлөх удаах алхмуудыг хийх болно.

Эрэмбэлэх

Тодорхой хугацаанд (Нэг, эсвэл зургаан сар) гаргаж буй зарлагаа том зургаар нь харж, эрэмбэлэх. Ингэхийн тулд хөтөлсөн төсвөө мэдээж "сөхөх” хэрэг гарна. Нэг сарын турш та юунд хамгийн их мөнгө зарцуулж, юуг хэрэглэж буйгаа ийнхүү баримжаалснаар хэрэглээ, зарлагаа эрэмбэлж, улмаар хэрэггүй зардлаа танах, хэмнэх алхмуудын талаар бодож эхлэх нь лавтай. Түүнчлэн анхаарал хандуулах, мөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай зүйлсээ ч тодорхойлох  шийдвэр гаргахад илүү дөхөм болно.

Хэмнэх

Энэ ондоо илүү хэмнэж, хэмнэснээ том, чухал зорилгодоо зарцуулахаар төлөвлөсөн бол анхаарлаа хандуулаарай. Мэдээж, бид мөнгөө хэрхэн хэмнэх талаар зөвлөгөөтэй хаа сайгүй таарна, тэднээс сонгоно, зарим маань хэмнэж чадна. Заримдаа үгүй.

Хамгийн их үйлчлүүлдэг, байнга бараа, бүтээгдэхүүн худалдаж авдаг газрууддаа төвлөрөөд үзээрэй. Өөрөөр хэлбэл, хүнсээ цуглуулдаг дэлгүүр, үйлчлүүлдэг кофе шопынхоо байнгын үйлчлүүлэгчийн давуу талыг ашиглаж болно. Тэр тусмаа үнэнч үйлчлүүлэгчдээ хямдрал, бэлэг, урамшуулал санал болгодог шүү дээ. Ингэхийн тулд худалдан авалтын тань ихэнх хэсгийг эзэлдэг үйлчилгээний газруудыг олж мэд, дараа нь сонголтоо хийгээрэй.

COVID-19: Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ
Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг анхааруулж байна. Иймд:

· Эмчийн хяналтад тогтмол байх

· Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

· Холбоо барих хүний утасны дугаартай байх

· Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх

· Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух

· Сайн унтаж амрах

· Тайван стрессгүй, ядрахгүй байх

· Дулаан хувцаслах, даарахгүй байх

· Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх

· Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

· Олон нийтийн газраар явахгүй байх

· Амны хаалт зүүх

· Гараа сайтар савандаж угаах

· Бие тавгүйрхвэл 119, 80086829 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандаарай.

Толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг олон хоног үргэлжилбэл эмчид хандаарай
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд иргэдээс нийт 324 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.28 минут байна. Мөн "Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 26 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 90 буюу 27.8 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэртэй танилцах хүсэлт эзэлж байна. Мөн 46 буюу 14.2 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэллээ.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

-Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Вакцин нь таныг "Ковид-19"-өөр өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах, мөн ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.

-Хүүхдэд "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийх үү?

-Үгүй. Хүүхдэд вакциныг хэрхэн хийх талаар эмнэл зүйн туршилт, судалгаанууд хийж эхэлж байгаа.

-Вакцин хийлгэснээр ямар нэг гэмтэл үүсэх үү?

-Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та өвчний халдвар авсан гэсэн үг биш. Харин таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Ходоод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд хэн хамрагдах вэ?
- Хоол, боловсруулах замын ямар нэгэн зовиуртай бүх насны хүмүүс

- 40-с дээш насны хүмүүс ямар нэгэн зовиургүй байсан ч урьдчилан сэргийлэх зорилгоор дурангийн шинжилгээнд хамрагдан дурангын эмч шинжилгээний хариунаас шалтгаалан цаашид хэдэн жил тутам дуран хийлгэх шаардлагатайг хэлж өгөх болно.

ДУРАНДУУЛАХАД ЗОВИУР БАЙДАГ УУ?

Ходоод гэдсээ дурандуулах хүсэл, сонирхолтой ч биед зовиур илрэхээс та айж байна уу? Тэгвэл оношлогооны өмнө хэсгийн мэдээ алдуулалт хийдэг учраас ямар нэгэн зовиур байдаггүй ба харин тухайн хүний биеийн байдлаас огиулах хэмжээ янз бүр байдаг. Тэр үед амьсгалаа уртаар авах нь маш чухал байдаг. Мөн унтуулгатай дуранг сонгож болдог.

ДУРАНГАА ХЭРХЭН АРИУТГАДАГ ВЭ?

1. Тусгай ариутгалын уусмалуудын тусламжтайгаар таван дамжлагаар ариутгана.2. Зориулалтын ариутгалын машинаар бактери, нянг устгадаг ба эрүүл мэндийн яамнаас гаргасан тушаалын стандартын дагуу ариутгал халтваргүйтгэлийн бодис болон автомат угаалгын машин ашиглан дуранг ариутган хэрэглэдэг.

ДҮГНЭЛТ:

-Дурангийн шинжилгээ нь ходоод, улаан хоолойн өвчнийг илрүүлэх хамгийн найдвартай, оновчтой ганц оношилгоо юм.

-Дурангийн оношилгоогоор эрт үеийн хавдрыг илрүүлдэг. Иргэд хавдраас сэргийлж 45-аас дээш насанд жил бүр заавал дурандуулах хэрэгтэй.

-Цээж хорсох, гулгих, хоол шингэхгүй байх зовиур илэрмэгц эмчид хандаж дурандуулах шаардлагатай.

Дэлхийн статистик мэдээллээр Монгол орон улаан хоолойн өмөнгөөр дэлхийд I байрт, ходоодны хорт хавдрын тохиолдлоор II байрт орж байна. Цээж хорсолтод хүргэдэг шалтгаануудын нэг бол хелико бактери, улаан хоолойн үрэвсэл юм. Содатай ус, сүү нь зовиурыг түр намдаадаг ч эцэстээ улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдлийг бий болгодог.

08:30-16:30 Даваа- Баасан, 09:00-14:00 Бямба

Утас: 7777-7500, 8882-7500

Хаяг: ХУД 7-р хороо, Яармаг #SunMedicalCenterUb