Ярилцлага - ErdenetMedee.mn

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу
УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Нийслэлийн удирдлага гадаадаас нүүрсээр хийсэн түлш авч ирэх өвлийн гэр хорооллын халаалт болон утааны асуудлыг шийдвэрлэнэ гээд байгаа. Гэтэл УИХ-ын 53 дугаар тогтоолоор түлшинд төсвөөс мөнгө гаргахгүй гэсэн. Энэ хоёр зөрчилдөөд байна. Үүнд та байр сууриа илэрхийлнэ үү?

-Манайх нүүрс зардаг улс. Тиймээс гадаадаас нүүрсээр хийсэн түлш авахыг дэмжихгүй. Монголд хагас кокс буюу утаа бага ялгаруулдаг түлштэй ойролцоо шинж чанартай антрацит хэмээх байгалийн нүүрс бий.

Мөн дунд хэмжээний чулуун нүүрс байна. Эдгээрийг холиод утааны шийдэл гаргаж болно. Тийм ч учраас магадгүй Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад үүрэг өгсөн байх. Хоёрдугаарт, 226 тэрбум төгрөг асар их мөнгө.

Түүний оронд сайн чанарын чулуун нүүрсээ шигшиж жигдхэн бүхэлтэй болгож савлаад нийлүүлэхэд шахмал түлштэй адилхан л үр дүн өгнө. Нутгийг нь хэлбэржүүлээд жигдхэн болгох ч боломжтой. Үүнийг технологийн үүднээс ялгаагүй л гэж үзэж байна. Түүнчлэн УИХ 53 дугаар тогтоолоо зургаадугаар сарын 05-нд гаргасан. Уг тогтоолд утаа гаргадаг зуух, түлшинд төсвийн мөнгийг зарцуулахгүй гэж тодорхой зааж өгсөн. Харин Нийслэл энэ тогтоолын дараагаар буюу зургаадугаар сарын 10-нд Хятадаас хагас коксжуулсан нүүрсээр хийсэн түлш худалдаж авах тендер зарласан. Тэгэхээр энэ тендер УИХ-ын дээрх тогтоолтой нийцэхгүй байна гэсэн үг.

-УИХ-ын дээрх тогтоолыг гүйцэтгэх шатны байгууллагаас зөрчилтэй гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн байсан. Ийм зүйл байж болох уу?

-Энэ бол УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталсан тогтоол. Энэ тогтоолын төсөлд ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг нь Агаарын бохирдлын сонсголыг зохион байгуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН, АН,ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийг төлөөлсөн гишүүд бүгд байгаа. Хэрэв энэ тогтоол зөрчилтэй байна гэж үзэж байгаа бол УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэж ойлгогдож байна.

УИХ-ын тогтоолыг Засгийн газар, нийслэл хэрэгжүүлэх үүрэгтэй cубекть. Нийслэл Хятадаас нүүрс авах тендерээ энэ тогтоол гарсны дараа зарласан. Тогтоолд түлшинд төсвөөс мөнгө зарцуулахгүй гэдгийг тодорхой заасан. Тэгэхээр нэг бол тендерээ цуцлах нь эсвэл тогтоолоо өөрчлөх болох нээ дээ. Хэрэв тогтоол өөрчлөх юм бол Байнгын хороон дээр хүсэлтээ тавьж хэлэлцэгдээд УИХ-д нэгдсэн чуулган зарлаад тогтоолоо өөрчлөх юм байгаа биз. Тэрийг бол би мэдэхгүй. Энэ бол ганц хүний байр суурь биш.

-Нийслэл олон улсын худалдааны DАP гэрээгээр нэг тонн кокс түлшийг 735 мянган төгрөгөөр авах гэрээ хийсэн гэж байна. Энэ ямар учиртай гэрээ юм бол?

-DAP уу, мэдэхгүй. Ямар ч байсан хил дээр ирлээ гэхэд гааль, нөат нэмэгдэнэ. Ерөөсөө л Хятадаас боловсруулсан нүүрс авна гэдэг утгагүй бөгөөд асар их мөнгийг агаарт хийсгэх гэж байна. Уг түлшийг гэр хороолол даяараа түлж, шатааж үзээгүй. Үзээгүй зүйлийг лабораторийн дүгнэлт, туршилтын дүгнэлтээр масс хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар эрсдэл гарахыг би хэлж мэдэхгүй. Ийм эрсдэлтэй зүйлийг төсвийн мөнгөөр хийж болохгүй. Тэгээд ч Агаарын чанарын тухай хуулийн 14-р зүйлд Агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ буюу түлш, хий, цахилгаан, зуух зэргийг урамшуулах гэж бий. Заавал төсвөөс мөнгө зарах агуулга байхгүй.

-Уг түлшээ 800 хэмд жигнэсэн, хүхрийг нь багасгасан, давирхайг нь салгасан, хүчилтөрөгчийн агуулга бүхий өдөөгчтэй асалт удаан гэсэн тайлбарыг өгөөд байсан. Тэгэхээр эрсдэл нь гайгүй биш үү?

-Энэ тайлбарыг мэдэхгүй монгол технологич байхгүй. Бүгд мэдэж байгаа. Арав гаруй жилийн өмнө Монгол Улсад гурван хагас коксын үйлдвэр баригдаад гэр хороололд хоёр жил түлш ашигласан. Тэгэхээр хагас коксыг мэдэж байна. Төрөөс үүнийг дэмжихгүй гэсэн учраас эдгээр үйлдвэрүүд зогссон.

Би өөрөө түлшний мэргэжилтэн. Ямар давуу талтай, ямар эрсдэлтэйг нь мэдэж байна. Ийм их мөнгөөр түлшийг сайжруулах оролдлого ерөөсөө хэрэггүй. Дараа нь дахиад л утаа гарна, бөөн хэл ам болж эцэс төгсгөлгүй маргаан болно.

Тийм учраас богино хугацаанд энэ жилдээ ирэх таван жилд ингэнэ, тэгнэ гэхэд их мөнгө зарах биш бүх мөнгөө урт хугацааны шийдэлд буюу орон байранд, дахин төлөвлөсөн орон сууцанд эсвэл хашаандаа дулаахан байшин барих, гэрээ дулаалахад нь, цахилгаанаар халаах боломжтой болгоход нь зарцуулмаар байна. Дараа нь тухайн айл нүүрсээ түлнэ үү, хийгээр халаана уу өөрийнх нь сонголт. Боловсруулсан нүүрсээр хийх түлшний тухайд сайн чанарын чулуун нүүрс манайд зөндөө байна. Тэрийг жигдхэн шигшээд, жигд бүхэлтэйг нь шуудайнд уутлаад зарахад шахмал түлштэй адилхан. Энэ нүүрс нь дунд зэргийн дэгдэмхийтэй буюу тортог багатай. Хятадаас оруулж ирэх гээд байгаа хагас кокстой ойролцоо очихуйц дотоодын эх үүсвэрийг олж ашиглах хэрэгтэй.

-Таны яриад байгаа сайн чанарын чулуун нүүрс гэдгийг “Эрдэнэс таван толгой”-н 0 давхаргын чулуун нүүрс. Үүгээр түлш хийнэ гэвэл 300 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ. Тэгэхээр үүнийгээ зараад 300 тэрбум төгрөг болгож орлого олох нь хэрэгтэй гээд байсан?

-Тэгвэл бүх үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш, бүх юм аа Хятадаас оруулж ирэхгүй юу.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Монгол Ардын намын хоёрдугаар ээлж хоолонд орохоор хэт яарсан бололтой-

-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдаж, хамтарсан Засгийн газрыг задлах шийдвэр гаргалаа. Танай намыг гэрээгээ зөрчсөн хэмээж буй ч үндсэн шалтгаан нь өөр шиг. Эдгээр үйл явцыг та хэрхэн харж байгаа вэ?

-Хамтарсан Засгийн газар тарах нь нэгэнт ойлгомжтой байсан. Харин хэдий хугацааны дараа, хэзээ гэдэг л сонин байлаа. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэж харж байв. Яг нарийндаа, сонгуулийн цикл тойрсон ерөнхий зарчмын дагуу, УИХ-ын сонгуулийн дараа улс төржихгүйгээр бодитой ажил хийх үндсэндээ хоёр жилийн хугацаа л байдаг. Энэ хоёр жилийг ашиглаад том төслүүдээ хэрэгжүүлэх, эдийн засгийн араануудаа хөдөлгөх боломжийг эрэлхийлнэ. Тиймээс олон жил гацсан, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн хоёр талд гарч зогсчихоод дундын шийдэл гаргаж чадаагүй асуудлууд дээрээ хоёр том улс төрийн хүчин нэгдээд үзвэл яасан юм гэдэг гэгээлэг төсөөллөөр хамтарсан Засгийн газар байгуулсан байх л даа.

Гэхдээ нөгөө талд нь хууль зүйн үр дагаврыг нь бодох ёстой. Олонх болсон, Засгийн газраа дангаар байгуулах учиртай нам сөрөг хүчинтэйгээ нэгдчихээр, ардчилал болон парламентын бэхжил талдаа суларна гэж шүүмжилсэн. Ийм нөхцөлд хамтарсан Засгийн газар байгуулагдсан ч цаг хугацааны хувьд арай л эрт тарлаа.

Харин логикийн хувьд, хамтарсан Засгийн газар тарсан шалтгааныг ойлгохгүй байгаа. Анх энэ асуудал Ерөнхий сайдын хүүгийн сүй тавьсантай холбогдож гарч ирсэн. Ерөнхий сайдын хүү найз охиндоо орлогоос давсан байж болзошгүй үнэтэй брэндийн бэлэг өгсөн үү гэдэг хардлагаас эхэлсэн. Ингээд Ерөнхий сайдыг орлогоо нотол, хүүхдийн тань тансаглал орлогын хүрээнд үү, үүний ард авлигал байгаа юм биш үү, өөрөө авлигын тогтолцооны нэг хэсэг болчихсон юм биш биз хэмээн залуус жагссан. Гэтэл эрх баригч нам энэ асуудлыг өөр тийш эргүүллээ. МАН-ын хоёрдугаар ээлж хоолонд орохоор хэт яарсан бололтой.

Тэд ажил хийе гэхээс илүүтэй, "Бидний эрх мэдэл дээр яагаад өөр намын хүмүүс суугаад байгаа юм" гэсэн атгаг жижиг бодлоос үүдэн, Ерөнхий сайдын хүүхдийн асуудлыг АН-ын алдаа болгож хувиргалаа.

-МАН Бага хурлаар гаргасан шийдвэрийнхээ тайлбарыг маргааш нь хийнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ одоог хүртэл энэ шийдвэрээ танай намд цаасан байдлаар ирүүлээгүй гэсэн үү?

-МАН-ын Бага хурлын шийдвэр одоог хүртэл Ардчилсан намд ирээгүй байна. Одоо УИХ дээр Ерөнхий сайд огцрохтой холбоотой асуудал Ардчилсан намыг дүрмээ зөрчсөн гэх Бага хурлын шийдвэрийн хамт орж ирнэ. Гишүүд ч асуулт асууна. Тиймээс тэр их асуулт, хэрүүдийг хэрхэн тойрохоо мэдэхгүй, аятайхан шийдэл олдохгүй удаад байх шиг байна.

Нэгдүгээрт, Ардчилсан нам яаж гэрээгээ зөрчсөн бэ гэдэг дээр логикийн хувьд маш том зөрчил үүссэн. Манай Б.Пүрэвдорж гишүүн энэ агуулгаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Засгийн газарт байгаа найман сайдааса асуулаа. Та нар Ерөнхий сайдын бэрд өгөх бэлгийг бэлдэж өгсөн юм уу гэсэн. Бүгд “үгүй” гэж байна лээ” хэмээн элэглэж харагдсан. Яг ийм хошин шог шиг юм болж байна.

Хоёрдугаарт, миний харж буйгаар МАН яг хөшигний ар дахь хэрүүлээ ил гаргаж хэлэхгүй байна. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр “Би ард түмнээсээ Монгол Улс засаглалын ямар хэлбэртэй байвал зүгээр вэ гэдгийг асууна” гэж муйхарлаж байсан. Тэр муйхарлалын бас нэг хувилбар хөшигний ард одоо явагдаж байна. Хэн нэг хувь хүн эрх мэдлээ хадаж, тэнгэрийн суудалдаа үлдэх оролдлогыг тас цохихгэж АН-ын бүлэг "Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй" гэсэн бичигт гарын үсэг цуглуулсан.

Үүнтэй зэрэгцээд өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бий боллоо. Тиймд энэ бүхэн гарын үсэг цуглуулж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэсэн хардлага ч байна.

Х.Баттулга Ерөнхийлөгч байх үедээ ҮАБЗ-ийг өөрийн хүмүүсээр бүрдүүлж, шүүхийг "шүүрдэж" галзуурсан. Яг түүнтэй адил, хоёрдугаар анги яваад байгаа юм биш биз.

Ерөнхий сайдын хүүгийн асуудалд дөрөөлж, хавсаргад нь АН-ыг Засгийн газраас гаргаад, ард нь ҮАБЗ дээр өөрийн гэсэн гурван хүнтэй, Засгийн газар болон УИХ дээр өөрийн гэсэн дэмжлэгтэй, тэр дэмжлэгээр дараагийн эрх мэдлийнхээ үргэлжлэлийг хийх гэсэн хөшигний ар дахь тоглоом яваад байна уу гэж хардаж байгаа.

Ийм хардлага, болгоомжлол байгаа учир бид МАН-ын Бага хурлын шийдвэрийн үндэслэлийг цаасаар авч харахыг тэсэн ядан хүлээж байна.

-Хамтарсан ЗГ-ыг байгаа нь УИХ-ын сонгуулийг угтсан ажил биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил-

-Ерөнхий сайд хэн байхаас хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн сценари зурагдах нь гэсэн таамаглалыг та ч дэвшүүлж байгаа юм байна. Тэгэхээр таны харж байгаагаар дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ?

-Эхлээд өмнөх түүхийг ярья. 2012-2016 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох зургийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зурсан. Ц.Элбэгдорж яагаад энэ зургийг зурсан бэ гэхээр, дараагийн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнхөө түншүүдийг баталгаажуулах гэсэн. Хэрэв та бүхэн анзаарч байсан бол Н.Алтанхуягийг огцруулахад З.Энхболд, Х.Баттулга нарын хүмүүс Ц.Элбэгдоржтой гар нийлж, Р.Амаржаргалаар мануухай босгож байгаад ар дээр нь Ч.Сайханбилэгийг томилсон. Ч.Сайханбилэг сайд болоод, хэрүүл дагуулсан эдийн засгийн ашиг сонирхолтой олон шийдвэр гаргаж байлаа. Надад яг ийм зүйл давтагдаж байна уу гэдэг болгоомжлол надад төрсөн.

Ерөнхийлөгчид хамгийн их таалагдах, түүний үгээр байж чадах тийм л хүн дараагийн Ерөнхий сайд болно. Мөн Ерөнхий сайд болоод ямар шийдвэрүүд гаргах вэ гэвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг У.Хүрэлсүхийг, эсвэл У.Хүрэлсүхийн "бөгсийг нь ухахгүй" байх тийм хүнийг дэвшүүлэхийн төлөө бүх хүч чадлаараа ажиллах байх. Ийм л зорилго, амлалтын ар дээр шатрын өрөг өрөгдөж байна гэж би харж байгаа. Энэ бол 2028 оны УИХ-ын сонгуулийг угтсан ажил огт биш. Энэ бол түүний наана болох буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байгаа үйл явдал. Урьдын туршлага байгаа учраас бид ингэж хардаж байна.

Дахин нэг жишээ хэлье. Одоогоос дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгууль болсон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Х.Баттулгын дүү нартаа далаараа тавиулах үйл явдлыг хэн хийж, найруулав. Тэр үеийн хүмүүс бүгд солигдоогүй байгаа. Одоо хэр эрх мэдлээр тоглоод, нэг нэгэнтэйгээ зодолдоод байж байгаа.

Мөн Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд гурав хамтран Н.Алтанхуягийг зайлуулж, ар дээр нь хоорондоо зодолдоод юу боллоо. Өнөөдөр нэгэнтэйгээ нүүр тулаад уулзаж чадахгүй хэмжээний үзэн ядалт тээсээр байна. Яг энэ хувь заяа дахин давтагдаж байгаа. М.Энхболд гэдэг хүнийг зайлуулахын төлөө "Шударга тав" гэж гарч ирсэн. Тэр хүмүүс хэний төлөө гудамжинд гарав, тухайн үеийн Ерөнхий сайдыг огцруулж, өөр хүнийг сайд болгов. Дараа нь дахиад тэр хүнийг Ерөнхийлөгч болгохын тулд зүтгэсэн. Гэтэл эдгээр хамтралын нөхөд өнөөдөр нүүр тулаад үнэнээ ярьж чадахгүй болтлоо хөшигний ард зодолдож байна. Тэдэнд ил гараад үнэнээ хэлэх зориг байхгүй.

Ардчилсан нам бол бүх юмаа ил хэлчихдэг. Харин МАН-ын дотоод соёл нь модон дотор цусаа гартал зодолдоод, хөшигний наана тосоо гартал тэврэлддэг. Тэд энэ тоглоомоо л тоглож байна. Манай намын дарга Л.Гантөмөр хэлж байна лээ. МАН-ын залуучуудад итгэсэн, итгэл маань үүгээр зогсож байна гэж. Ийм дотоод соёлтой, хаалттай байдаг. Зөвхөн даргынхаа төлөө улс орны эрх ашгийг нулимж хаяснаа, нүүрээ угаагаад юу ч болоогүй юм шиг гараад ирж чаддаг хүмүүст итгээд сууж байх нь гэнэн хэрэг.

-Нэгийхээ гэр бүл рүү ортол өсөрхөж, шорон оронд хийтлээ галзуурах тэнэглэл манай намд байхгүй-

-Сая хэлсэнчлэн танай намын дарга өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн, ажлаа өгнө ч гэж дуугарлаа. Л.Гантөмөрийг ер нь улс төрч, намын даргын хувьд та хэрхэн дүгнэдэг вэ. Улс төрийн шийдвэрийг нь дэмжих үү?

-Манай намын хувьд үе солигдсон. Нэгнээ хуурч хэрчээд, шарх сорив нь эдгэхгүй болтлоо зодолддог, жаахан зальжин маягийн ах нарын үе ерөнхийдөө дууссан. Одоо манай нам дотор үе дотроо булаацалдах зүйл байхгүй. Нэгийнхээ гэр бүл рүү ортол өсөрхөж, шорон оронд хийтлээ галзуурах тийм тэнэглэл бидний дунд байхгүй. Л.Гантөмөр бидний нэг учир “Миний явсан зам буруу байлаа. Тиймээс би хариуцлага хүлээе" гэж хэлэх эр зориг байна. Тэглээ гээд нөгөө хүнээ дэвсэлж суух тачаадсан үзэн ядалт бидний дунд байхгүй. Ах нараас болж хагарч, хэдэн янзын тамгатай болоод, бусдын гарын үзүүрт зарагдах хүртлээ бутарч дууссан намыг эвлүүлэн босгож, өдий хэмжээнд авч явж байгаа юм чинь үүнээс цааш ч эрүүл ухаанаа бид хадгална.

-Танай намын дараагийн дарга хэн байх бол?

-Манай нам дотоод дүрэм, журам болон улс төрийн намын тухай хуулийн дагуу даргаа нээлттэй сонгоно. Хэн ч байж болно гэсэн үг. Улс төрийн намын тухай шинэ хууль үйлчилж байгаа. Шинэ хуулиар нам Их хурал хийж, даргаа сонгох зохицуулалттай.

-Шинэ Засгийн газар хиймлээр "үйлдвэрлэсэн" сайд нараа буулгаж, дарга нарын тоог багасгахгүй бол том бүтцийн тансаглалыг Монголын эдийн засаг дийлэхгүй-

-Хамтарсан Засгийн газар тарсны дараа хэрэгжүүлж байсан томоохон мега төслүүд улс төрийн ямар эрсдэлтэй тулна гэж харж байна?

-Хамтарсан Засгийн газрын үед жижиг алдаа гарахад "За, яах вэ. Том ажлууд яваг" гээд амаа жимийгээд зогсож байсан. Энэ нь биднийг сөрөг хүчнээ ер хийх нь үү, үгүй юу гэж харагдах хэмжээнд бүдэгрүүлсэн байж магадгүй.

Харин хамтарсан Засгийн газар тарж байгаа нөхцөлд энэ бүхэн өөрчлөгдөнө. Улс төрийн эрсдэлийн хувьд Засгийн газраас эхлүүлсэн ихэнх ажил урагшлах нь ховор болох байх. Үнэхээр улс оронд хэрэгтэй зөв ажлууд урагшилна. Дарга тойрсон, зөвхөн нэг намын эрх ашгийг харсан, улс төрийн ашиг хонжоо хайсан алдаа гаргавал улс төрийн маргаан талцал үргэлж асна.

Үүний ар дээр буруу хожил битгий явагдаасай.

"126 гишүүнтэй энэ парламент болохгүй юм байна, түүний оронд нэг хүний гэдэг юмыг амилуулах сонирхол битгий хүч аваасай" гэж хүсэж байна. Түүнээс парламентын эрүүл мэтгэлцээн, нэг нэгэндээ хяналт тавих улс төрийн зөв шаардлагууд илүү хүчтэй, зохион байгуулалттай, сайн үндэслэлтэй болж хувирах байх.

-Шинэ Засгийн газрын бүтэц ямар байх ёстой вэ. Хамтарсан Засгийн газрын хувьд намууддаа сандал, суудал өгөх гэж бүтцээ хэт данхайлгасан шүү дээ?

-Хамтарсан Засгийн газарт нэг том алдаа байсан. Хэт данхайсан нь үнэн. Олон намтай учраас олон сайд, дарга үйлдвэрлэсэн. Одоо МАН дангаараа засаглая гэж байгаа бол эхний ээлжид хиймлээр "үйлдвэрлэсэн" сайд нараа танах байх. Яамны бүтэц эргээд цомхон болох байх. Дарга нарынхаа тоог цөөлөх зорилготой ажиллаасай гэж хүсэж байна. Түүнээс биш хоёрдугаар ээлжээ хоолонд оруулахын тулд ширээн дээрх бүх тавгаа хураахгүйгээр дүүргэнэ гэж үзвэл Монгол Улсын эдийн засаг дийлэхгүй.

Тиймээс яамдаа багасаасай. Хэрэв шинэ Засгийн газар зарчмын шинжтэй концепц барья гэж бодвол Хууль зүй ба Дотоод хэргийн яамаа салгаасай гэж хүсэж байна.

-Шинэ Засгийн газар байгуулагдвал шүүмжлэл дагуулсан хяналт, бүтээмж менежерүүд хэрхэх вэ?

-Мэдээж тэд байхгүй болно.

-Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлсэн хамгийн том төслүүдийн нэг бол Гашуунсухайт-Ганцмодын хэлэлцээр. Хил холбоод зогсохгүй цаашид үргэлжлэх бүтээн байгуулалт шүү дээ. Улс төрийн, засаглалын хувьд тогтвортой болсон гэдгээ харуулах гэж, хамтарсан Засгийн газрын имижээр хэлэлцээрийг хийсэн гэж харагддаг. Одоо тарчихаар, энэ ажил цааш үргэлжлэх үү?

-Үнэнийг хэлэхэд манай улс гадаад ертөнц рүү урагш төмөр замаар гардаг, тэгээд агаарын тээвэр л бий. Энэ хоёр сэдэв дээр үргэлж хаалт, боолт орж ирдэг. Гацааж, зогсоох сонирхол хойноос орж ирдэг. Хойд талын гар хөлүүд эрх мэдэлтэй, дуу хоолойтой байснаас болж өнгөрсөн хугацаанд төслүүд гацаж ирсэн. Эдгээрийг бид тэнцвэржүүлж, аль болох эвтэйхэн барих гэж оролдож байгаа. Одоо дараагийн Ерөнхий сайд хэн байхыг би хэлж мэдэхгүй. Шинэ Засгийн газар дотор ямар дуу, хоолой хүчтэй байхыг тааж мэдэхгүй байна. Гэхдээ Монголын улс төр доргих, засаг хөдлөх бүрд барьц ахиулдаг ашиг сонирхол бүхий хэсэг АН, МАН-ын аль алинд бий. Энэ ашиг сонирхлыг сөрж чадах хэмжээний хүчийг бий болгох гэж 126 гишүүнтэй парламент байгуулагдсан. Тэгэхээр парламент Засгийн газрыг толгой дээрээ гаргахгүйн тулд гурван зүйл шийдэх ёстой.

Нэгдүгээрт, Ерөнхий сайд хэн байхаас үл шалтгаалж УИХ-ын толгой дээр гарч суудгийг болиулах хэрэгтэй. 126 гишүүн Үндсэн хуулийн зарчим, үзэл санааг амилуулах шаардлагатай. УИХ-ын нэгдсэн чуулганы бүрэлдэхүүнд 126 гишүүн багтана. Тэр дунд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэж байхгүй. Чуулганы үндсэн ерөнхий зохион байгуулалт 126 хүн хуралдах, мэтгэлцэх, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргахад зориулагдах ёстой. Хуралдахад нь зориулж УИХ-ын дарга байдаг. Даргад хурал удирдах таатай нөхцөл суудал гаргаж өгч болно. Түүнээс бусдаар, зарчмын хувьд даргын сэнтийд залж болохгүй.

Хоёрдугаарт, парламент өөрөө мэтгэлцэх талбар. 126 гишүүн дотроо олонх, цөөнх гэж хуваагддаг үндсэн зохион байгуулалттай. Олонхын болон цөөнхийн бүлэг мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж, эрүүл саруулаар мэдээлэл цуглуулдаг, хэлэлцдэг. Тэр нь олон нийт рүү ил тодоор гарч, нийгэм ойлголттой болдог. Яг үүнд зориулсан мэтгэлцээний талбарыг бий болгох ёстой. Хамтарсан Засгийн газар байхгүй болсон учир парламентын ардчилал үүсэх боломжтой. Энэ агуулгаараа Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгож хувиргах хэрэгтэй. Дэлхийн бүх улсуудад парламент нь ийм зарчимтай байна. Ерөнхий сайд нь зарим улсад бүр 14 хоног тутамдаа парламентад орж ирж, асуултад хариулдаг. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлаар ард түмний төлөөлөгч гишүүд асуулт асууж, Засгийн газар ажил хариуцаж байгаагийн хувьд тайлбар хэлдэг тийм л тогтолцоо руу орох ёстой.

Гуравдугаарт, Ерөнхий сайд байна уу, сайд нар байна уу, хэн байхаас үл шалтгаалж төрийн болон жирийн алба хаагчдыг УИХ-д худлаа ярьдаг байдлыг зогсоох ёстой. Худал мэдээ, хоосон хэрүүлийг болиулж, ажил хэрэгч, тоо баримттай, үндэслэлтэй, нотолгоотой зүйлсийг ярьдаг болох ёстой. Тэгж байж шийдвэр зөв гарна.

Үүний дараа бидний ярих ёстой нэг зүйл бий. Ерөнхийлөгч бол УИХ-ын өмнө Ерөнхий сайдтай яг адил статус бүхий албан тушаалтан. Тиймээс мөн гишүүдийн асуултад хариулдаг байх ёстой. УИХ-д хийсэн ажлаа тайлагнадаг байх ёстой. Үндсэн хуульд нэг заалт бий. Ерөнхийлөгч УИХ-ын өмнө тааллаараа оролцох эрхтэй. Гэхдээ УИХ-ыг даргалах эсвэл толгой дээр нь гарч суух боломжгүй. Энэ зарчмыг ярих ёстой.

Эцэст нь Засгийн газар яаж байгуулагдах, Ерөнхий сайд хэн болохоос үл шалтгаалан гурван даргын улс болчихсон байгаа байдлыг өөрчлөх ёстой. Монгол Улс Үндсэн хуулиараа эрх мэдлийг гурав хуваасан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж. Түүнээс гурван дарга Монгол Улсын захирдаг социализмын үеийн систем биш. Иймд ҮАБЗ дээр УИХ-ын дарга орж ирж сууж байгааг болиулах ёстой. УИХ-ын дарга УИХ дээр л эрх мэдэлтэй байх ёстой. ҮАБЗ гэдэг бол эрх мэдэл хуваарилалтын байгууллага биш. Зөвхөн Үндсэн хуульд дурдагдсан зөвлөмжийг өгөх ёстой нэг институт. Тэр байгууллага УИХ-ын даргыг дотроо оруулж байгаад, Ерөнхийлөгч нь даргалж, УИХ-ын даргад заавар чиглэл өгдөг байж болохгүй. Эсрэгээрээ УИХ-д Ерөнхийлөгч ирж ажлаа тайлагнах Үндсэн хуулийн үүрэгтэй. Тиймээс УИХ-ын дарга гэдэг хүн өөрөө түүний доор орж ажиллаж болохгүй. УИХ-ын гишүүн Ерөнхий сайдыг дуудаж ажлыг нь асуудаг мөртлөө Ерөнхий сайдын даргалдаг Засгийн газрын аль нэг агентлагт ажиллаж болдоггүй биз дээ. Яг энэ Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх ёстой.

-Сая дурдсан ажлуудаа АН-ын бүлэгтэй хамтран хуулийн төсөл болгосон гэсэн. Хэзээ өргөн барих вэ?

-Өргөн барих нь бэлэн болчихсон. Одоо УИХ-ын даргаас тов хүлээгээд сууж байна. Энэ хуулийн нэг хэсгийг АН-ын бүлэг, нөгөө хэсгийг нь УИХ-д суудалтай намууд хамтраад өргөн барьж байгаа.

-МАН Ерөнхийлөгчийн асуудлаар сул гишүүний орон тоо тооцож, Дав.Цогтбаатарыг золиослоод байна уу-

-Танай намын залуу гишүүн Дав.Цогтбаатарын шүүхийн асуудал удаан яригдлаа. Сүүлдээ Дав.Цогтбаатарыг түдгэлзүүлэхгүй байгаа нь, МАН улс төрөөс гадуур байгаа хүнээ оруулахын тулд суудал хадгалж байна хэмээн яригдаж буй. Энэ үндэслэлтэй юу. Түүний холбогдох хэргийн хүрээнд гол буруутнууд нь цагаадчихсан зэрэг өнцгүүд байна?

-Хууль зүйн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал хоёр өөр байгаа. Ер нь бол хууль зүйл нөхцөл байдал үүсэхээс өмнөх улс төрийн нөхцөл байдал энэ шийдэл рүү явуулсан нь хэн ч харсан тодорхой байгаа. МАН-аас Ерөнхийлөгч болох ёстой хүн УИХ-ын гадна байгаа учраас түүнийг УИХ руу оруулж ирье. Эсвэл одоо байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгахад хамгийн үүрэг, рольтой оролцох ёстой тоглогч нар нь УИХ-ын гадна байгаа учраас тэр хүнийг оруулж ирье гэвэл, хэнийг мулталж болох вэ гэдэг дээр өрөг тавьсан болов уу. Иймд УДШ дэх гар хөлөөр ийм шийдвэр гаргуулсан юм биш биз гэсэн хардлага байна.

Дав.Цогтбаатар гэдэг хүний бүрэн эрхийг хөндөхөөс илүүтэй, зурсан зургийн золиосонд яваад байгаа юм биш үү гэсэн хардлага бий. Дээд шүүх дээр болсон маргаан дээр энэ зүйл маш тодорхой харагдаж байсан. Дав.Цогтбаатар гэдэг хүн бол шийдвэр гаргагч биш. Хэрэгжүүлэгч, мэргэжилтэн нь байсан. Гэтэл гол шийдвэр гаргасан хоёр албан тушаалтан нь яагаад ял авсангүй вэ. Энэ чиглэлд гол шийдвэр гаргасан МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд одоо хүртэл томоохон албан тушаал хашиж байна.

Тэр хүмүүст яагаад хууль үйлчлээгүй вэ. Тушаалын дагуу ажлаа хийсэн мэргэжилтэнд ял өгөх гэж оролдоод, шүүхээс цагаадсан хэрэг дээр тойргийг нь булааж авахын тулд буцаагаад ийм асуудлыг хөндөв гэдэг зүйл яригдаж байгаа. Энэ бол хөшигний ардах дүр зураг.

Харин хөшигний наана байгаа дүр зураг дээр "Энэ процесс Үндсэн хууль зөрчөөд байгаа юм биш биз. Хэрэв үнэхээр ийм асуудал хөндөгдөж байгаа бол Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой маш тодорхой заалт бий.

Үнэхээр УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудал хөндөгдсөн бол УДШ шийдвэр гаргахаас өмнө УИХ-д ямар нэг бичиг ирэх ёстой байсан уу гэдэг асуудал үүснэ. Энэ мэтчилэн хууль зүйн хэд хэдэн асуудал байгаа. Дээрээс нь энэ чинь ард түмний мандаттай хүн. Жирийн гудамжид байгаа хүн огт биш. Тиймээс бид энэ асуудалд илүү хэрсүү, хөшигний ар дахь тоглоомыг нь анзаарч харж байгаа учир МАН-ынхан шиг алга ташиж гүйхгүй.

https://eguur.mn/597011/

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй
Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар “Мизес Монгол” ТББ-ын судлаач, улс төр судлаач Н.Хасартай ярилцлаа.

Тэрбээр цэвэр баруун жигүүрийн либертари үзэл баримтлалыг таниулахаар ажиллаж байгаа. Жагсагчдыг болон нам, төрийг төлөөлөх субъект биш тул хөндлөнгийн аналист байдлаар ярилцахаар түүнийг сонгосон юм. Н.Хасар нарын залуус "Либертари нам"-аа байгуулахаар 801 гарын үсэг цуглуулж байна. Хэрэв нам нь байгуулагдвал энэ үзэл баримтлалын хувьд сөрөг хүчин болж чадах юм.

Улс төрийн бүлэглэлүүд жагсагчдыг хууран мэхэлж гомдол, дургүйцлийг нь тодорхой зорилгоор чиглүүлж байна

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрд холбогдох скрийншот гарч ирснээр жагсаал өрнөж, түүнийг огцруулах акц улс төрийн сонирхолтой өөрчлөлт хөдөлгөөнд хөтлөөд байна. Та эдгээрийг хэрхэн харж байна?

-Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн үндэслэлгүй санхүүгийн эх үүсвэрээр өөрийн хүүг хангасан бол ёс суртахууны хувьд зөвтгөх ямар ч аргагүй. Энэ бол авлига албан тушаалын гэмт хэрэг байж ч болох асуудал. Гэхдээ ганц Л.Оюун-Эрдэнийн хүүхэд л ийм гэвэл утгагүй шүү дээ. Төрөөс төрсөн тэрбумтан гэж хэзээнээс л ярьж байгаа. Дарга нарын амьдрал аль хэдийнэ иргэдээс тасарчихсан. Магадгүй Л.Оюун-Эрдэнийн хүүхэд болгоомж алдсан тул эсрэг бүлэглэлийн аманд орж, шалтгийг нь гаргаж өгсөн байж болно. Үүнд хүмүүс бухимдаж ёс зүйн хариуцлага шаардаж, органикаар жагсаалд нэгдэж байгаа нь үнэн. Үгүйсгэж болохгүй.

Гэвч зөвхөн органикаар жагссан хүмүүсийн жагсаал үр дүнд хүрчихлээ, хүмүүс органикаар цуглаж хариуцлага хүлээлгэж чадлаа гэдэгт итгэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Монголын түүхэнд ийм зүйл тохиолдож байсангүй.  Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд чиглэсэн огцруулах санаачилга аль хэдэн сарын өмнөөс л эхтэй.  Багагүй хугацаанд улс төрийн акц явагдаж, одоо оргил цэгтээ хүрч байх шиг. Мэдээж маш олон хүн жагсаалд органикаар нэгдэж байна. Олон түмний бухимдал дээд цэгтээ хүрсэн байна. Миний найз нөхдийн дунд ч гэсэн энэ жагсаалд нэгдсэн хүмүүс бий. Гэхдээ энэ жагсаалаар Монголчууд бидний өмнө тулгарсан бодит асуудлыг шийдсэн гэж үзэх аргагүй. Засгийн газар огцроод, Монголд улс төрийн бодлогын бодит өөрчлөлт гарахгүй. Иймээс би улс төрийн бүлэглэлүүд жагсагчдыг хууран мэхэлж гомдол, дургүйцлийг нь тодорхой зорилгоор чиглүүлж байна гэж харж байна.

Энэ бол миний бодол, хөндлөнгөөс ажиглаж буй байр суурь шүү. Бас хүмүүс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад дургүй байж, түүнийг огцруулахыг шаардах эрхтэй. Би тэдний чин сэтгэлийг үгүйсгээд байгаа хэрэг биш. Гол нь уг жагсаал ямар ч үр дүнд хүрлээ гээд бидний бодит асуудал шийдэгдэхгүй. Асуудал энд л байна.

-Эхлэлийг нь зохион байгуулалттай гэж харж байна гэсэн үг үү?

-Ер нь ний нуугүй хэлэхэд орчин үед органик жагсаал гэдэг юм байхаа больчихсон шүү дээ. Жагсаал ч бодитоор нийгмийн өөрчлөлт хийхэд үр дүнтэй арга хэрэгсэл байхаа больсон. Талбай дээр хэчнээн олон хүн жагссан ч тэдгээр хүмүүс сонгогчдыг бүхэлд нь төлөөлж байна гэж үзэх аргагүй. Тиймээс орчин үед жагсаалыг үзэл бодлоо илэрхийлж байгаа нэг хэсэг хүмүүсийн л үйлдэл гэж харна уу гэхээс ард түмнийг бүхэлд нь төлөөлөөд байна гэж хэлэх боломжгүй.

Үүнээс гадна улс төрийн активизм, жагсаалаар дагнаж амьдардаг мэргэжлийн жагсагчид гэж өнөөдөр хаа сайгүй л бий. Монголд ч гэсэн өнөөдөр ихэнх жагсаалд итгэхээ байсан. Би л хувьдаа огт итгэдэггүй. Өрнөдөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэж газрын тосны олборлолтыг эсэргүүцэгч активистуудын жагсаалыг USAID, Евро Коммис гэх мэт байгууллагууд элдэв ТББ-уудаар дамжуулж, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байдаг нь нэгэнт ил болчихсон. Улс төрийн активизм чинь өөрөө тодорхой хүмүүсийн хоолоо олж иддэг нэг төрлийн мэргэжил болчихсон гэдгийг өнөөдөр бид ойлгох цаг хэдийнэ ирсэн.

Яг үнэндээ өдөр тутмын амьдралаа болгох гээд цаг мөчтэй уралдаж яваа энгийн хүмүүс олон хоног жагсах боломж ч байхгүй. Мэдээж органик жагсаал бий. Тухайлбал, цар тахлын үеийн хөл хорио, авторитари арга хэмжээнүүдийг эсэргүүцэж байсан хүмүүсийн жагсаал илүү бодитой. Миний бодлоор хамтарсан Засгийн газарт багтаж байгаа улс төрийн намуудын гишүүд л эдгээр жагсаалд оролцоод, Засгийн газрыг бүхэлд нь огцруулах тухай ярихгүй, зөвхөн Л.Оюун-Эрдэнэ ганцаараа авлигач, муу муухайн тууль мэтээр яриад, огцруулна гэж дайраад байгаа нь хоёр нүүртэй харагдсан.

Монгол Улс бол ганц хоёр хүн бүх асуудлыг мэддэг, ганцаар засаглах дарангуйллын тогтолцоотой улс биш

-Энэ асуудал гарч ирэхээс өмнө, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийг дахиж өөрчлөхийг дэмжихгүй гэсэн агуулгаар бүлэг дотроо гарын үсэг цуглуулсан. Хэд хоногийн дараа О.Алтангэрэл сайд Тавантолгойн асуудлаар хоёр боть ном хэвлэж, тараасан. Ингээд яг маргааш нь бэрийн цүнх гэдэг сэдэв гарч ирснийг та холбож бодож байна уу?

-Эдгээртэй давхцаад хоёр жил идэвхгүй байсан “Ажлаа хий” гэдэг пэйжээс цүнхний асуудлыг гаргаж тавьсан байна лээ. Угтаа эрх баригч нам бол МАН ганцаараа биш.  Л.Оюун-Эрдэнэ ч ганцаараа эрх баригч биш. Эрх баригчид гэвэл МАНАНХҮН. Үзэл санааны ялгаралгүй, хэзээ ч яаж ч хоорондоо эвсэж мэдэх улс төрийн намууд сонгуулийн үр дүнгээс үл хамааран нийлж, Засгийн газар байгуулчихсан байна. Жагсаал надад таалагдаагүй хамгийн том шалтгаан нь, эвсэж засаг байгуулсан улс төрийн намуудын эсрэг хэн ч юу ч хэлэхгүй байна. Зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд төвлөрөөд байна. Би Л.Оюун-Эрдэнэд дургүй. Гэхдээ энэ засгийг байгуулах шийдвэрийг гаргасан бусад бүх хүмүүсийг орхигдуулаад, ганц хувь хүний эсрэг олон түмний дургүйцлийг чиглүүлж байгаа нь утгагүй санагдаж байна.

Мэдээж олон түмэн улс төрийн бодит байдлын тухай мэдээлэлтэй байж чадахгүй. Тиймээс болж буй бүх асуудал, бэрхшээлийг цөөн хэдэн эрх баригч, хувь лидерүүдтэй холбож ойлгодог.  Яг үнэндээ Монгол Улс бол ганц хоёр хүн бүх асуудлыг мэддэг, ганцаар засаглах дарангуйллын тогтолцоотой улс биш. Харин улс төрийн намууд буюу нийгмийн тодорхой ашиг сонирхлын бүлэглэлүүдийн дарангуйлалд орчихоод байна. Нам дотор бүлэглэлүүд бий. Тэдний эрх ашиг зөрчилддөг. Ингээд улстөрчид хоорондоо муудалцаад, эрх барьж буй нэр хүндээ алдсан цөөн хэдэн хувь хүмүүс рүү довтолж байна. Ингэсэн хүн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа юм шиг харагдаад байх.

Өнөөдөр Ардчилсан нам дотор Засгийн газарт багтаж орж чадаагүй гомдогсдын фракц буй. МАН дотор ч энэ Засгийн газраа унагаж, дангаар засаглахыг хүссэн фракц байгаа. Бэрийн цүнхний асуудал явсаар АН-ыг засгаас гаргахдаа тулсан гэдгээс харахад – энд фракцуудын эрх ашиг л зөрчилдөж байгаа юм шиг харагдаж байна. Өөрөөр хэлбэл МАН дотор дотоод зодоон явагдаад байна. Бид үндсэндээ олон жил засгийн эрхэнд ээлжилсэн эсвэл эвссэн - хөрөнгө мөнгө, хүн хүч, хэлхээ холбоо сүлжээ бүхий, өөр хоорондоо огт ялгарахаа байсан том намуудын тогтолцооны дарангуйлалд орчихоод байна. Тэгэхээс ганц нэг хувь хүний дарангуйлал биш. Манай нийгэмд улс төр, эдийн засгийн эрх мэдэлтэй элит давхарга бий болчихоод байна. Аль аль намуудад нь тэдний төлөөллүүд байна.

-Жагсагчид сүүлдээ өргөтгөсөн шаардлага гэж уншихдаа, “Хамтарсан Засгийн газрыг боль, Үндсэн хуулийг дахиж битгий өөрчил” гэж байна лээ. Энэ нь эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурьтай давхацсан тул асуудал МАН доторх бүлэглэлийн зөрчил байв уу гэж харахад хүрчээ?

-Би бол намын дотоод фракцуудын талаар баримттай мэдэхгүй байна. Дедукцийн зарчмаар л таамаглал дэвшүүлж байгаа. АН-аас Засгийн газарт багтаж чадаагүй нэг бүлэг бий. Ц.Элбэгдоржийн фракц ч гэж ярьдаг. Энэ хүмүүс үнэн хэрэгтээ МАН-д хэзээнээс ойрхон шүү дээ. Нөгөө талд нь У.Хүрэлсүх байна. Түүнийг дэвшүүлэн зайлууллаа, залуус нь намаа авчихлаа гэж ярьж байсан. Ингээд харахад Ерөнхийлөгч болон АН-аас засагт багтаагүй фракцууд, дээр нь МАН дахь Л.Оюун-Эрдэнийн эсрэг эрх ашгууд нэгдчихээд байж мэднэ. Энэ бухимдлыг нийлүүлж байгаад одоогийн Засгийн газар луу чиглүүлсэн байж болно. Нам дамнасан бүлэглэлүүдийн дайн гэсэн үг.

Монголын төр данхайгаад байгаа гол шалтгаан нь эдгээр намууд коммунизм байгуулах зорилго тавьчихсантай холбоогүй. Өрсөлдөөнөөс мултрах гэсэн том компаниуд

-Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг болиулах нь тэр бүлэглэлд ямар хэрэгтэй юм?

-Миний санаж буйгаар төрийн дахин хуваарилалтын эрх мэдлийг л булаацалдаад удаж байгаа. 14 мега төсөл гэдэг чинь угтаа нөөцийн асар их дахин хуваарилалт шүү дээ. Хэдэн их наядын дүнтэй нь одоо хэр тодорхойгүй л байна. Төрийн мөнгийг хэдхэн том компаниудад бүтээн байгуулалт хийх нэрээр хуваарилна гэсэн үг. Өнөөдөр улстөрчдийг дамнан худалдаж авсан компаниуд бодитоор бий. УИХ-ын гишүүдийн тал хувь нь яахаараа нэг компаниас хандив авчихсан байдаг юм. Яагаад хэн ч энэ асуудалд ач холбогдол өгөхгүй байгаа юм. Энэ бол маш аюултай зүйл болж байна. Ингээд харахаар, энэ бүхэн 14 мега төслийг хэрхэн хувааж авах вэ гэсэн зодоон ч байж болно.

Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай гэж их гоё юм ярьдаг болжээ. Ийм нэрээр өр тавьж, эргээд системээ тэжээж, хүмүүсийн бухимдлыг түр зуур намжуулж байгаад одоогийнхоо дэглэмийг хамгаалж, улам л өрийн хавханд оруулах асуудал явдаг. Гадаадын хөрөнгө оруулалт чухал, уул уурхайг зөв ашиглах нь чухал. Гэхдээ том төр, том нам, том бизнесүүдийг л зөвхөн санхүүжүүлэхэд ашиглавал эсрэгээрээ хортой.

Хуучин ЗХУ коммунизм байгуулах үйл хэргээ уул уурхай, байгалийн баялгаараа санхүүжүүлж байсан. Өнөөдөр Монголд байгаа намууд дэглэмээ мөн л уул уурхайгаар санхүүжүүлж байна. Үнэндээ уул уурхайн компаниудын улсад төлөөд байдаг татвар нь бага л юм билээ. Монголыг уул уурхай авч яваад байна л гээд байдаг. Сүүлийн гурван жил улсын төсвийн 60 гаруй хувийг жижиг дунд бизнесүүд болон албан хаагчдын орлогын албан татвар, иргэдийн төлсөн НӨАТ санхүүжүүлсэн байх жишээтэй. Уул уурхайг ашиглаад Монголын зах зээлийн хэмжээ өргөжөөд, чөлөөт зах зээл биежээд, капитализмын замнал руу орсон гэвэл худлаа.

Ердөө төртэй хамтарсан хэдхэн бизнес бүх өрмийг хамдаг болсон. Түүнийг эсэргүүцэнгүүт хувийн өмч, чөлөөт зах зээл гэсэн худал реторик ашигладаг болчихсон байна. Өнөөдөр Монголын төр данхайгаад байгаа гол шалтгаан нь эдгээр намууд коммунизм байгуулах зорилго тавьчихсантай холбоогүй. Ийм зорилготой улс төрийн нам одоо байхгүй. Зүүний үзэлтэй намууд өнөөдөр коммунизмд итгэхээ байсан.

Харин төрийн эрх мэдлийн төвлөрөлд бол хязгааргүй итгэдэг хэвээрээ. Цаад зорилго нь эдийн засгийн бүх нөөцийг төвлөрүүлээд, хувийн хэвшил нэртэй улс төр, эрх мэдэлтэй хамссан бүлэглэлүүдэд дахин хуваарилах. Дахин хуваарилалт хийх нь төрийн цор ганц үүрэг болчихлоо. Энэ дахин хуваарилалттай зэрэгцээд зах зээлийн зохицуулалтууд хийгдэнэ. Тухайлбал, ТҮЦ-ийг зайлуулснаараа нийтийн эрх ашгийг хангаж, хотын өнгө үзэмжийг сайжруулж эсвэл хувийн өмчийн тогтолцоог халж коммунизм байгуулах гээгүй. Харин тодорхой бизнесүүдэд зориулж зах зээлийн өрсөлдөөнийг хумьж байна. Шуудхан хэлэхэд том бизнесүүдэд зориулж жижиг дунд бизнесийн зах зээлийг ил цагаан булаан авч өгч байна. Ер нь бол өрсөлдөөнөөс мултрах гэсэн том компаниуд л өнөөдрийн данхар төрийг бий болгосон. Цаад эдийн засгийн сэдэл нь энэ.

Том компаниуд өөрсдөө яам болж, өөрсдийнхөө зах зээлийг зохицуулдаг болчихоод байна. Том төр, том бизнес хоёр бол нэг зоосны хоёр тал. Чөлөөт зах зээлийг коммунистууд нураагаад байгаа юм алга. Үнэнийг хэлэхэд хэн ч өнгөрсөн баларсан ЗХУ-ын коммунизмыг байгуулах гэж оролдоод байгаа юм байхгүй. Өнөөдрийн тогтолцоог: Эдийн засгийн тодорхой сектор бүрийг цөөн тооны картелиудын гарт даатгах замаар төр нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлдэг фашист тогтолцоотой төстэй гэж хэлбэл үнэнд нийцнэ.

Өнөөгийн өрнөдөд ноёрхож буй улс төр-эдийн засгийн тогтолцоо нь чөлөөт зах зээл бус харин фашист тогтолцоо гэж баруун жигүүрийн үзэлтэй хүмүүс шүүмжилж байхыг та сонсоо л байлгүй дээ.

Улс төрийн бүлэглэлүүд өөрсдийнхөө ашиг, сонирхлыг хамгаалахдаа зах зээл, баялаг бүтээгч, хувийн өмч гэх реторик ашигладаг

-Тэгэхээр нөгөө MCS яригдах нь. Үүнтэй тэмцээд л ялагдлаа гэж Л.Оюун-Эрдэнэ өөрөө тайлбарладаг. Бүх жагсаал эсэргүүцэл Ухаа худаг, Тавантолгойн сэдэвтэй давхацсан гэдэг. Нөгөө талаас MCS-ийг бас баялаг бүтээгч, хувийн хэвшил гэж өмгөөлдөг?

-Ер нь төрийн эрх мэдэлтэй хамсаж, татвар төлөгчдийн мөнгөөр бизнес хийдэг, тусгай эрх дарх эдэлж байгаа том монополь эсвэл картелиудыг хувийн хэвшил гэж үзэх аргагүй. Эдгээр бизнесүүд өрсөлдөөнөөр бус албадлагад тулгуурлаж үйл ажиллагаа явуулж байна.

Ашиг олбол өөрсдөө хүртэнэ, алдагдал хүлээвэл татвар төлөгчдөд хохирлоо үүрүүлнэ. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн бараг талынх нь сонгуулийн санхүүжилтийг нэг том компани гаргасан байгаа сурагтай. Ийм их мөнгийг зүгээр хандив маягаар өгнө гэдэгт хэн итгэх вэ? Татвар төлөгч, баялаг бүтээгч гэх нэрийг зүүсэн том бизнесүүд өөрсдийнхөө төлөөллийг улс төрд илгээгээд, өөрсдөдөө яам байгуулаад, салбар салбарынхаа зах зээлийг өөрсдөө зохицуулаад явчихдаг болсон. Ийм компаниудыг баялаг бүтээгч, хувийн хэвшил гэж нэрлэх боломжгүй.

Үнэндээ Монголын ашигт малтмалын ордууд хувийн өмч биш. Хайгуул, олборлолтод зарцуулсан хөрөнгө оруулалтынх нь мөнгө бол байж болох. Том бизнесүүд улс төр дэх өөрсдийн төлөөллөөрөө дамжуулаад аль нэг орд ашиглах лицензийг төрөөс авч л ашиглаж байгаа. Тувтан төрийн эрх мэдлээр дамжуулж бизнес хийдэг хүмүүс том ордуудыг эзэмшчихээд, санхүүгийн хувьд хүчирхэгжчихээд улс төрчдөө хүртэл олноор нь худалдан авч, өөрсдийнхөө нөлөөнд байлгадаг болчихсон байна.

Энгийн хүмүүс шударгаар бизнес хийж, зах зээлийн өрсөлдөөний зарчмаар дэвжээд, элдэв улс төрийн нөлөөнөөс ангидаар ордуудыг авч ашиглах боломж хаалттай. Энэ бүхэн монголчуудын нүдний өмнө илт. Ингээд эдгээр хүчирхэг улс төрийн бүлэглэлүүд өөрсдийнхөө ашиг, сонирхлыг хамгаалахдаа зах зээл, баялаг бүтээгч, хувийн өмч гэх реторик ашигладаг. Үр дүнд нь эдгээр үгсийн утга санааг монголчуудын олонх сөргөөр төсөөлдөг болчихсон.  Ингээд иргэдийн зарим нь бүр социалист тогтолцоог хүсдэг болсон байх жишээтэй.

ЗХУ нурж унаад Оросод эмх замбараагүй байдал зонхилж байх үед улс төрийн эрх мэдэлтнүүдтэй холбогдсон цөөн хэдэн хүмүүс маш богино хугацаанд ямар ч зардал, хүчин чармайлтгүйгээр хамаг юманд эзэн суучихсан байсан. Үүний эсрэг бий болсон иргэдийн дургүйцэл эцэстээ Владимир Путиний дэглэмийг хүчирхэгжихэд хүргэсэн.

Ер нь бизнес, улс төр нийлсэн тогтолцоо бол чөлөөт зах зээл биш. Меркантализм. Хааныг дагасан цөөн хэдэн худалдаачид бүх зах зээлийг хааны тусгай зөвшөөрлөөр хамдаг, бусдыг нэвтрүүлдэггүй боож хаадаг. Хэдхэн язгууртан, сурвалжтан болон хэсэг худалдаачид л баян. Бусад нь хамжлага. Энэ тогтолцоог сөрж л анх чөлөөт зах зээлийн үзэл санаа бий болсон. Хүн бүр бизнес хийх эрхтэй, хүн төрөөс хамааралгүй амьдрах боломжтой байх ёстой гэдэг бол чөлөөт зах зээл. Хавиер Милей хэлж байна лээ, “Би зах зээлийн төлөө болохоос бус бизнесийн төлөө биш” гэж. Өнөө үеийн чөлөөт зах зээлийн хамгийн том дайснууд бол өрсөлдөөнөөс ангижирах хүсэлтэй, төртэй нийлсэн бизнесүүд. Тэд төрийг худалдаж авах чадвартай болтлоо томорсон.

МАН төрийн бүтээн байгуулалт ярих эрхтэй. Өөрсдөө хөгжлийн загвар бол төр гэж үздэг нам. Зүүний үзлийн төлөө АН, ХҮН эвсэж л болохгүй ш дээ

-Хамтарсан Засгийн газар хэр зөв жишиг юм. Ер нь бусад орон хамтрал руу явж байгаа, өмнөх алдаа дутагдал бүгд талцаж хуваагддагаас болсон, нэг талд гарч аваад олон зүйл эхлүүллээ, гадаад ертөнц ч манай төрийг тогтвортой гээд сонирхож байна гээд байгаа?

-Сонгуулийн цэвэр пропорциональ системтэй оронд нэг нам дангаар засаглах боломжгүй хэмжээний саналыг олон намууд хуваагаад авчихдаг. ХБНГУ ч гэдэг юм уу. Тэд бол хүссэн хүсээгүй хамтрахад хүрдэг. Сонгуулийн тогтолцооноосоо болоод эвсэхээс өөр аргагүй болох эсвэл үр дүн нь хүссэн хүсээгүй эвсэхэд хүргэх нь бий.

Гэхдээ намууд нь эвссээр байгаад ялгарах юмгүй болчихлоо гэж Германы ард түмэн сэтгэл ханамжгүй байна. Иймдээ ч арав орчим жилийн өмнө байгуулагдсан шинэ нам өнөөдөр дэмжлэгээрээ Германы хамгийн том нам болчихлоо. Сонгуулийн тогтолцооноос болоод хамтарсан засаг байгуулагдах нь бий. Гэхдээ ихэнхи тохиолдолд зүүний намууд нь зүүний намтайгаа эвсдэг. Харин Монголын хувьд өнөөдөр МАН дангаар засаглах хэмжээнд сонгуулийн үр дүн бий болсон. Гэтэл нөгөө хоёр намтайгаа нийлээд бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлэх нэрээр эвсчихсэн. Хамгийн инээдтэй нь зүүний намууд өөр хоорондоо эвсээд бүтээн байгуулалт яриад байсан бол асуудал огт алга. Гэтэл төрийн бүтээн байгуулалтын эсрэг байх ёстой барууны намууд нь зүүний бодлогыг сөрнө гэж иргэдийн дэмжлэгийг авчихаад тэр бодлогыг хэрэгжүүлэх багийн нэг хэсэг болчихсон нь шившгийн.

Монголын эдийн засагт тулгарч байгаа гол бэрхшээл бол төрийн оролцоо. Гэтэл өнөөдөр төр хөндлөнгөөс оролцох бүү хэл бүтээн байгуулах нэрээр үйлдвэрлэл, хуваарилалтыг өөрсдөө чиглүүлнэ гэдгээ ил тод зарлаж байна. Бид угтаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзсан. Тийм замналаар явбал сүйрдэг юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн. Гэхдээ зах зээлийн эдийн засгаа ойлгоогүй. Тиймдээ ч төд удалгүй Монгол данхар төртэй болж хувирсан. Ингээд төр зөвхөн дахин хуваарилдаг, дахин хуваарилалтаас хүртэх гэсэн бүлгүүд төрийн эрх мэдлийг булаалддаг ийм эдийн засгийн тогтолцоотой боллоо.

Үр дүнд нь жилээс жилд төр данхайх. Харин өнөөдөр татварлаж хуваарилдаг төр маань мега төсөл нэрээр огт байхгүй мөнгийг дахин хуваарилах тухай яриад сууж байна. Өр зээл тавиад том төсөл хэрэгжүүлэх нэрээр улстөрчид болон том бизнесүүд төрийн мөнгөнөөс ахиухан хүртэнэ. Ингээд 1980 онд социализмын материал техникийн бааз байгуулж, коммунизмийн диваажинд иргэдээ амьдруулна гэдэг шиг л юм яриад байна.

Ер нь аж үйлдвэржилт төрийн санаачилгаар явагддаггүй. Явуулах гэж оролдвол улсын эдийн засаг дампуурдаг. Эдийн засгийн анхан шатны онол гадарладаг хүмүүсийн мэдэх л ойлголт. Яах вэ, зүүний үзэлтэй намууд ийм зүйл хийх санаачилга гаргахыг бол үгүйсгэхгүй. Угаас тэгнэ гэдэг үзэл санаатай. МАН ингэж ярилаа гээд үзэл санаанаасаа гажихгүй. Гэтэл өөрсдийгөө баруун жигүүрийн үзэлтэй гээд байгаа улс төрийн намууд ийм юм яриад байна. Зүүний бодлогыг сөрж, тэнцвэржүүлэх ёстой баруун жигүүрийн намууд нь хамтарсан засаг байгуулснаа “Нийтийн эрх ашгийн үүднээс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй” гэж социалист шалтгаар өмгөөлж сууна.

МАН төрийн бүтээн байгуулалт ярих эрхтэй. Өөрсдөө хөгжлийн загвар бол төр гэж үздэг нам. Зүүний үзлийн төлөө АН, ХҮН эвсэж л болохгүй ш дээ. Сонгуулийн өмнө л ХҮН, АН-ын мөрийн хөтөлбөрт бүсчилсэн хөгжил, мега төсөл явж байсан. Сонгуулиас жилийн өмнө л эвсэл яригдаж байсан.

-Нам нь шийдээд Засгийн газрыг нэг тийш нь болгох бололтой. Харин ард түмнээс сонгогдсон парламент гэдэг бүтэц ер цааш дорвитой явах юм уу?

-Энэ парламентын өмнөөс намын бүлгүүд л шийдвэр гаргаж байгаа. Манай улс төрийн намын тогтолцоо өөрөө чухал онцлогтой. Эрх мэдэл төвлөрсөн бүтэцтэй. Дээрээс доошоо хатуу зохион байгуулагддаг бюрократ бүтэц бүхий. Улс төрийн намын уг зохион байгуулалтыг бид хуучны коммунист цаг үеэс өвлөж авсан.

Улс төрийн эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлсэн намын дарга нар таалсан гишүүддээ сонгуульд оролцох, нэр дэвших боломжийг олгодог. Залуу гишүүд нь дарга нарынхаа эсрэг элдэв юм яривал нам дотроо няслуулчихдаг. Иймд ард түмний парламент ярих нь утгагүй. Парламент бол улс төрийн намуудын мэргэжлийн улс төрчдийн байгууллага. Ардчиллын идеал ёсоор бол иргэдийн сонгогдсон төлөөлөгч гэгддэг. Гэхдээ бодит байдал дээр үүнийг худлаа гэдгийг бид бүгд мэднэ.

Өнөөдөр парламентын гишүүдийг намын бүлгийн байр сууринаасаа зөрвөл оноожуулж, оноог нь хасна гэх мэтийн асуудал ч яригдаж байх жишээтэй. Парламентад сонгогдох боломжийг зөвхөн том намуудад олгосон тогтолцоог аль хэдийнэ бүтээчихсэн. Бид нарын байгуулаад байгаа ардчилал идеалдаа тийм ч ойрхон байгаад байна гэж би хувьдаа боддоггүй. Тэгэхээр энэ тогтолцооны асуудал болчихсон. Тогтолцоо нь өөрөө ийш түлхэж байна. Түүнээс гарч ирсэн улстөрч нь өөрөө муу хүн болохоор, улс орноо сүйрүүлье гэж бодсондоо энэ тэр биш. Тогтолцоо өөрөө төрийн дахин хуваарилалтаас хүртэхгүй бол хожигддог зарчим бий болгочихсон.

Залуу хүн зоригтой бас гэнэн л байдаг

-Үнэхээр өөрчлөлт, шинэчлэлийн төлөө жагсаж байгаа залуусыг үгүйсгэж болохгүй талаар хоёул ярьсан. Залуу хүмүүс бүх улс оронд л хувьсгалч байдаг. Гэхдээ дараагийн өрнөлийг өнөөдөр яриад хэрэггүй, огцруулах л ёстой, хүсвэл дараагийн хүнийг ч жагсаад огцруулчихна гээд байна. Том агуулгад нь ухаан зарахгүй нь дийлэнх байх шиг?

-Ер нь залуучууд бол гэнэн шүү дээ. “Танай үе өөр байна” гэдэг дээр хошгируулдаг. Маогийн улаан хамгаалагчид чинь залуус л байсан. Мэдэхгүй яваад дарга нарын тоглолтод л орчихсон хүмүүс шүү дээ. Энэ бусад орнууд дахь элдэв залуусын социалист хөдөлгөөнүүдийн цаана  хөгшин улс төрчид л байгаа. Залуучууд өөрсдөө зохион байгуулалтад орж чадсан түүх дэлхийн хаана ч байхгүй. Тэгж андуурсан байж болох ч масс өөрсдөө зохион байгуулалт хийдэг түүх дэлхийд байхгүй. Залуучууд улс төрийн бузрыг тэвчдэггүй. Улс төрийн бодит байдлыг бодитоор ойлгоход мэдлэг, туршлага нь хангалттай байх боломжгүй. Залуусыг дэвэргэн сэтгэл дээр нь тулгуурлаж, нийгмийн эсэргүүцлийн хүч болгож ашигласан түүх маш олон. Залуу хүн зоригтой бас гэнэн л байдаг. Би залуусыг үгүйсгээгүй. Тэдний эерэг өөрчлөлт хийх гэсэн хүсэл, чин сэтгэлийг хүндэтгэнэ. Гэхдээ олон хүн дургүй зүйл дээрээ нэгдэж эерэг өөрчлөлт хийдэггүй.

Дараагийн Ерөнхий сайд хэн болохоос үл хамааран татвар буурахгүй, инфляц зогсохгүй, төрийн данхайх явдал хазаарлагдахгүй. Бидний амьдралын проблемуудаас нэг нь ч алга болохгүй. Энэ л бодит үнэн.

Тийм учраас бид хувь хүнд бус улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурласан улс төрийн соёлыг бий болгох хэрэгтэй.  Монголын улстөрчид үзэл баримтлалд тулгуурласан улс төр хийдэг, сонгогчид нь мөн адил үүнд тулгуурласан сонголт хийдэг соёл Монголд алга. Улс төрийн тэмцэл гэдэг нэг, хоёр дайсныг зайлуулснаар зорилгоо биелүүлчихдэг зүйл биш.

Дээр нь, асуудлыг зөвхөн улстөрчдөд нааж болохгүй. Сонгогчид чинь бас хэцүү. Иррациональ байхаас гадна атгаг сэтгэлдээ хөтлөгддөг. Сонгогч олон түмэн гэхээр бүгд ариун сайхан хүмүүс, улс төрчид гэхээр л хар хэрээ байдаг гэж хэлэх боломжгүй. Нөхцөл байдал сайжирч байсан ч сэтгэл нь ханадаггүй, дордлоо гэдэг сонгогчид бий. Олон түмний үзэл санаанд түшиглэсэн ардчилал гэх энэ улс төрийн тогтолцоо өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Эдгээрийг ойлгохгүйгээр хэсэгхэн хувь хүмүүсийг болохгүй бүх зүйлийн буруутнаар тодруулж, эерэг өөрчлөлтийг бий болгох боломжгүй.

-Танай либерал гэсэн хүмүүс эсрэгээр нь ярьж, хийгээд яваа юм биш үү?

-Юун либерал вэ? Либерал гэдэг нь либертаритай ямар ч хамаагүй. Төстэй сонсогдож болох хэдий ч либерал, либертари хоёр чинь өөр. Либерал гэдэг нь өнөө цагт төрийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх зорилготой социал демократуудын Америк дахь нэршил. Зүүний либерализм, социал демократизм гэдгээр улс төрийн ардчиллыг эдийн засаг дахь төрийн оролцоо, социалист тогтолцоотой хоршуулахыг хүсдэг зүүний үзэлтнүүдийг нэрлэдэг.

Харин либертари гэдгээр төрийн эдийн засаг дахь оролцоог хязгаарлаж, чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжихийг сурталддаг баруун жигүүрийн үзэл санааг хэлнэ.

Либерал ба либертари гэх хоёр нэршил хоёулаа либер гэх латин нэр томьёоноос үүдэлтэй нь үнэн. Харин либералууд эрх чөлөө гэдгээр гудамжинд шалдалж, нүцгэлж, хүйсээ солиулахыг сурталддаг бол либертаричууд эрх чөлөө нь хүн өөрийн амьдралтай холбоотой сонголтоо өөрөө хийж, хариуцлагаа үүрэх ёстой, үүнд нь төр болон бусдын зүгээс албадлага, саад тээг учруулж болохгүй гэх  зарчмаар ойлгодог.

Үнэндээ либертари  үзэл нь либералын сөргүү үзэл. МАН, АН, ХҮН гурав гурвуулаа либерал нам. Хуучин цагт бол МАН коммунист байсан байж болох. Харин одоо бол үгүй. Энэ гурван нам гурвуулаа Европын Холбоо болон Америкийн Ардчилсан намын улстөрчдийг идеалаа болгож харах жишээтэй. Тэдний хэрэгжүүлж буй бодлогыг Монголын хөрсөнд сохроор хуулбарлаж тулгадаг.

Эдгээр намын шинэ залуу үеийнхний дунд “Чингис гэж дарангуйлагчийн зураг парламентын ордонд байх шаардлагагүй” хэмээн ярьдаг радикал либералууд ч байгаа тухай сонсогдсон. Үндэстний ижилсэл, онцлог, соёлоо үгүйсгэдэг, өөрсдөөсөө ичдэг шахуу, өрнөдийн бүх юмыг сохроор хуулдаг, итгэдэг, суртал ухуулгад нь автчихсан хүмүүс бол либералууд. Эдгээр либералууд өрнөдийн одоогийн фашист тогтолцоог чөлөөт зах зээлийн реторикоор хааяа зөвтгөх нь бий. Тиймдээ ч хүмүүс либертари, либерал хоёрыг хольж солих нь аргагүй байх.

Намын дарангуйллыг харин ч парламентын тогтолцоо нь бий болгож, түүнийг Ерөнхийлөгч нь сөрсөн түүх дэлхийд олон

-Энэ өрнөл аажимдаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг улам нэмдэг жишиг рүү хөтлөх вий гэж болгоомжилцгоож байна?

-Ганц хүний захиргаанд орчих боломж БНХАУ-д ч байхгүй. Мао бол Соёлын хувьсгал нэрээр коммунист намаа массын дэмжлэгээр дарж аваад өөрийнхөө эрх мэдлийг хүлээн зөвшөөрүүлсэн хүн. ЗХУ-д Сталин гарч ирээд нэг хүнийг тахин шүтэх явдлыг зохион байгуулж бий болгоод намаа өөрийн хяналтад оруулчихсан. Мөн тэдний түүхийг дуурайж давтсан дарангуйлагчид бий.

Гэхдээ энэ цаг үе дуусгавар болсон. Бас элдэв цэргийн хүчинд дулдуйдсан хунтууд болон ганцаар засаглагч диктаторуудын цаг үе дууссан. Өнөөгийн бүх улс төрийн тогтолцоо нэг хүнд эрх мэдэл төвлөрүүлэх бололцоог үгүй хийчихсэн.

Харин өнөөгийн дэлхий ертөнцөд масс намын дарангуйлал бол бий. Бид нэг, хоёр хүний дарангуйлал бус сонгогчдоо амьжиргааны хувьд хараат болгох байдлаар улс төрийн эрх мэдлээс огт хагацаж салж өгдөггүй хүчирхэг улс төрийн намуудын цаг үед амьдарч байна.

Тиймээс бид нэг хүний дарангуйллаас айгаад байх шаардлагагүй. Монголын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогддог. Тиймдээ ч Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог улсуудтай харьцуулбал харьцангуй их эрх мэдэл эдэлдэг. Иймэрхүү тогтолцоотой улсуудыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэж улс төр судлаачид тодорхойлох нь бий.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумина, парламентад, Ерөнхий сайдад эрх мэдлийг төвлөрүүлнэ гэж ярих хүмүүс олширчээ. Ерөнхийлөгчийн засаглал бол дарангуйлал гэх мэтээр худлаа ярих жишээтэй. Үнэндээ улстөрчид хэр зэрэг эрх мэдэл нь хуваарилагдана, төдий чинээ түлхэлцэнэ.  Хэдий чинээ түлхэлцэнэ төдий чинээ иргэдэд ашигтай. Тиймээс Ерөнхийлөгчийн институци тодорхой эрх мэдэлтэй байх нь парламентын болон гүйцэтгэх эрх мэдэлд тодорхой хяналт тэнцэл болж өгдөг байж магад.

Намын дарангуйллыг харин ч парламентын тогтолцоо нь бий болгож, түүнийг Ерөнхийлөгч нь сөрсөн түүх дэлхийд олон. Ер нь ардчилал гэдэг бол “Германд эсвэл Англид ийм байдаг, иймээс бүгдийг тэндээс хуулах ёстой” гэсэн үг биш. Бүгд Английн сонгодог парламентын буюу Вестминистрийн тогтолцоотой байх ёстой гэсэн үг ч биш. Улс үндэстэн бүр өөр өөрсдийнхөө түүх, соёл, нөхцөл байдал, онцлогт нийцүүлэн, иргэдийн төлөөллүүдээр хууль тогтоолгож, эрх мэдлийн хуваарилалтыг улс төрд бий болгох тухай ойлголт.

Ардчилсан улс бүр Англи, Герман, Америкийн тогтолцоог бүхэлд нь хуулах ёстой гэсэн юм огт байхгүй. Одоо байгаагаараа байхад асуудалгүй байх. Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хувь хүмүүс мэдээж эрх мэдлээ нэмэгдүүлэхийг хүснэ. Гэхдээ тэглээ гээд диктатортой болно гэж байхгүй байх. Өнөө үед үеэ өнгөрөөсөн ганцаар засаглах дарангуйллын тогтолцоогоор хүмүүсийг айлгах хэр нь ээ намын дарангуйллын тухай ярихаа больсон нь харамсалтай.

Үнэн хэрэгтээ коммунист дарангуйллууд ч нэг хүний гэхээсээ илүү намынхаа хүчээр эрх мэдлээ төвлөрүүлсэн, масс намд дулдуйдсан намын лидерүүдийн шинжтэй байсан. Дарангуйлал гэдэг бол ганц нэг хүн хүсээд бий болгочихдог зүйл биш. Харин тогтолцоо болон түүний эд эс болсон хэсэг бүлэг хүмүүсийн бий болгодог зүйл.

-Цүнхний асуудлаас эхлээд явж явж Бага хурлаараа АН-ыг хэлэлцдэгтээ тулсан өрнөлийн цаад шалтгаан юу байж болох вэ?

-Ерөнхий сайдын орлогыг нотлуулах гээгүй нь л тодорхой. Тэгвэл улстөрчид бүгдээрээ мөнгө санхүүгээ тайлагнах, яаж баян амьдардгаа илчлэх үүд хаалга нээгдэнэ. Л.Оюун-Эрдэнэ нь ч орлогоо нотлохгүй нь тодорхой. Харин Л.Оюун-Эрдэнийг л огцруулах гэсэн байх. Ерөнхий сайд нь огцорвол Засгийн газар нь огцорно. Харин намуудын хэрэгжүүлж байгаа бодлогод хэн ч бурууг өгөхгүй. Учир нь яг энэ бодлогыг дараагийн засаг залгамжилж хэрэгжүүлнэ. Гол нь энэ засаг Л.Оюун-Эрдэнээс болж огцорлоо гэх имижийг л бүрдүүлж байна.

Мэдээж одоо дараа дараагийн яриа тохироон дээрээ үйл явдал гацчихаад байх шиг. Магадгүй дахиад хамтсарсан засаг ч байгуулагдаж болох. Ямартай ч ард түмний дайсан зайлсан учир одоо бүх зүйл сайхан болно гэж хүмүүсийн бухимдлыг намжаагаад, дахиад хэдэн жилийн нүүрийг үзэх гэж эдгээр намууд оролдох нь тодорхой.

Сайн муугийн хоорондын зөрчил бус харин нам доторх л зодоон. МАН ганцаараа ч буруутай биш. Сөрөг хүчнүүд нь олигтой, үнэхээр баруун жигүүрийн байсан бол өнөөдөр бүх зүйл өөр байх байсан. МАН ингэж хүчирхэгжих боломжийг сөрөг хүчин нэртэй хэдэн олхиогүй намууд л бий болгосон.

Бид 35 жил хувь хүмүүстэй тэмцэж жагслаа. Олон хувь хүмүүсийн засгийг огцруулсан. Гэхдээ Засгийн газар бүхэн зөвхөн төрийн оролцоог нэмэгдүүлдэг цор ганц л жанжин шугамын дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Ингээд буруу бодлого нь олон түмнийг бухимдуулна. Түүнд нь бухимдсан хүмүүсийн бухимдлыг дараа дараагийн улс төрчид нь цөөн хэдэн хувь хүмүүс рүү чиглүүлж, өөрсдөө дарга болж, албан тушаал авдаг. Тэгээд бас ижилхэн бодлого хэрэгжүүлдэг. Ардчилсан хувьсгалаас хойш л ингэж явлаа. Юу өөрчлөгдөв? Жагсаал дээр очиж лайв хийж хандалтаа нэмэгдүүлдэг наймаачид хүртэл байх жишээтэй. Сонгуулиар эдгээр намуудыг зайлуулж чадахгүй байж, жагсаалаар нэг хоёр хүнийг өөрчлөөд тайвширч болохгүй.

Яг үнэндээ Ж.Баярмаагийн хэлдэг үгийг хэн ч хэлчихнэ. Сөрөг хүчин өнөөдөр байхгүй учраас нэг хоёр хүн Л.Оюун-Эрдэнийг шүүмжлэнгүүт л ард түмний өмнө баатар болж хувирч байна

-Сөрөг хүчний ажлыг Ж.Баярмаа гишүүн ганцаараа шахуу хийлээ гэж их үнэлэгдээд байгаа дээр?

-Нэг, хоёр хүний бие даан хийдэг улс төр гэж байхгүй. Ж.Баярмаа гэдэг хүн яагаад ганцхан Л.Оюун-Эрдэнэтэй зууралдаад байгаа юм. Хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргасан намын даргатайгаа яагаад үзэхгүй байгаа юм. Өөрийнх нь байгуулалцсан засаг биз дээ. Монголчууд Ж.Баярмааг шүүмжлэхээр хүлээж авахгүй байх. Яг үнэндээ Ж.Баярмаагийн хэлдэг үгийг хэн ч хэлчихнэ. Сөрөг хүчин өнөөдөр байхгүй учраас нэг хоёр хүн Л.Оюун-Эрдэнийг шүүмжлэнгүүт л ард түмний өмнө баатар болж хувирч байна. Ард түмэн аргаа барчихсны шинж.

Аа, тэр хүмүүс үнэхээр сөрөг хүчин байж чадах уу гэвэл чадахгүй. Яагаад гэвэл сөрөг хүчин гэдэг бодлогыг сөрөх үйл ажиллагаа. Хувь хүнийг биш. Ж.Баярмаа гишүүн мега төсөл, баялгийн сан гэх мэтийг дэмжинэ гэж мэдэгдэл гаргасан байна билээ. Мөртлөө данхар төрийг жижиглэнэ гэх. Ярьж байгаа зүйлээ огт мэдэхгүй байна гэдгээ мэдэгдлээрээ нотолж байна. Ийм улстөрчдийг сөрөг хүчин гэж би л хувьдаа үзэхгүй.

Хамтарсан ЗГ-ын эсрэг биш хувь хүн рүү дайрахыг сөрөг хүчний үйл ажиллагаа гэхгүй, зүгээр л жүжиг. Үнэхээр сөрөг хүчин, ардын төлөөх тэмцэгч юм бол намынхаа удирдлагуудыг шүүмжлэхээс ажлаа эхэлнэ. Үнэндээ ингэх боломжгүй. Өөрөө бас л нам дотроо хэсэг хүний фракцад харьяалагддаг, тэдгээр фракцуудын хүчний тэнцвэр дээр л УИХ-ын гишүүн болох боломж нь нээгдсэн хүн.

Ер нь ижилхэн үзэл баримтлалтай намууд бие биедээ сөрөг хүчин хийх боломжгүй. Эрх ашгаараа л зөрчилддөггүй юм бол өөр юугаараа зөрөх вэ?  Ийм ч учраас хувь хүн рүү чиглэсэн хэрүүл хийнэ. Гэтэл бодлогын сөрөг хүчин, үзэл санааны сөрөг хүчний орон зай Монголд маш их үгүйлэгдэж байна. Үнэхээр Монголд энэ зүйл байхгүй учраас иргэд ч хүн бүхний дургүй Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцвэл баатар болгож шүтэх жишээтэй.

-Гэтэл парламентад барууны нам алга байна шүү дээ.

-Байхгүй байна. Барууны үзэл баримтлалыг л би өнөөдөр ярих гэж оролдоод байна. Либертари нам бол МАН-аас гадна АН, ХҮН хоёрыг эсэргүүцнэ. Юуны өмнө жинхэнэ сөрөг хүчин гарч ирэх хэрэгтэй байна. Харин МАН бол анхнаасаа үзэл баримтлалаа зарлаад явж байгаа нам. АН, ХҮН хоёр бол жинхэнэ улс орныг хорлогч. Хувь хүний сайн мууг яриад юу ч өөрчлөгдөхгүй байна.

Бид анх барууны либертари үзлийг судалсан хэдэн залуус л байсан. ТББ-тай. Гэтэл ТББ-аараа олон нийтэд нэвтрэх боломжгүй юм билээ. Асуудал хувь хүнд биш үзэл санаанд бий гэдгийг ойлгуулах гэж л нам байгуулах дээр тогтсон. Түүнээс сайхан амьдруулна, гуравдагч хүчин болно энэ тэр гэхгүй. Гуравдагч хүчин гэж ер нь байхгүй. Эрх баригч ба сөрөг хүчин л гэж байх ёстой. Л.Оюун-Эрдэнийн эсрэг ялих шалихгүй үг хэлэнгүүт л ардын баатар болж байна гэхээр ойлгомжтой биз дээ. Хувь хүн рүү дайрдаг, бусдад таалагдах гэсэн хүмүүс л байдаг болчихлоо. Тэднийг сонголоо гэхэд дахиад л хулхидуулна шүү дээ. Хүний сайн мууд тулгуурлаж улс төр угаас явдаггүй учир тодорхой үзэл санаа, үнэт зүйлд тулгуурласан улс төрийн тогтолцоог хүмүүс цогцлоодог тухай бид мэдэхгүй байна.

-Либертари нам тэгвэл мега төсөл гэдгийг эсэргүүцэх нь ээ?

-Төр үйлдвэрлэлийн чиглэлийг тодорхойлох нь бүү хэл үйлдвэрлэлд хэрэгцээгүй зохицуулалт хийхийг ч баруун жигүүрийн үзэл санаа эсэргүүцдэг. Компаниуд өөрийнхөө хүмүүсийг төрд оруулж ирж, татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлаа үүрүүлж, ашиг олдог, ийм зорилгоор бүтээн байгуулалт ярьдаг, үүнийгээ зөвтгөхийн төлөө зүүний социалист үзэл санаа, активистуудыг санхүүжүүлдэг социал демократ загварыг либертаричууд сайшаадаггүй.

Хувийн хэвшил, баялаг бүтээгч нэрээр хүмүүсийн толгойг эргүүлдэг бусармаг хүмүүс чөлөөт зах зээлийн нэрийг бузарладаг учир бид эдгээр хүмүүст таатай ханддаггүй.

Төр нийгмийн нөөцийг удирдан чиглүүлж болохгүй. Ямар ч нийтийн эрх ашиг нэрээр цөөн хүмүүст асар их нөөцийг дахин хуваарилах эрх мэдэл олгож болохгүй. Энэ бол зарчмын асуудал. Социализмыг сайн хүн бүтээж чадна гэдэгт бид итгэдэггүй. Иймээс хувь хүнд чиглэх бус мега төсөл мэтийн радикал зүүний бодлогуудыг хэн хэрэгжүүлэхээс үл хамааран сөрөх ёстой.

Жагсаалаар далимдуулж нэр хүнд олох гээд нам доторх бүлэглэлүүдийн аль нэг талд нь тусалж тэнэгтэж болохгүй л дээ

-Өөр үзэл баримтлал ярихаар одоо хиамчин гэж талцдаг, ерөөсөө өөр юм ярьсан хүнийг шууд л хүрээллээс шахан гаргаж, нийтээр үзэн яддаг болоод байгааг юу гэж хардаг вэ?

-Фанатизм ш дээ. Аврагч эзэн хайгаад л манай, танай тал болчих юм. Намайг арай ч хиамчин гэхгүй байх. Би системийг хөндлөнгөөс харж ярьж байна. Аль нэг талыг баримтлагч биш. Хөгшчүүдийг “Хоёр кг махаар ирээдүйгээ худалдагсад” гэж доромжилсон байна лээ, Ц.Уянга гэдэг хүн. Өөрөө ч бас активист биз дээ. Тэр жагсаж болдог, бусад нь болдоггүй хэрэг үү. Нөгөө хөгшчүүд нь харин сурч боловсрох, юмыг ойлгох цаг үеэ өөр нийгмийн тогтолцоонд өнгөрүүлсэн тэс өөр ойлголттой гэдгийг нь бид огт харгалзаж үзэхгүй байж шууд доромжилж байна.

“Надад албан тушаал өгчихсөн бол энд ирэхгүй” гэж Ц.Уянга өөрөө ярина лээ. Өөрсдийгөө л зөв, бусдыг хиамчид, тролл гэдэг болчихсон. Энэ бол мугуйдлал. Энэ улс төрийн бүлгүүдийн аль аль талыг баримталж, өөр хоорондоо хэрэлддэг хүмүүс зөвхөн өөрсдийгөө үнэн шударга, хүний хайлан, бусдыг хүний адаг мэтээр тайлбарладаг. Гаргаж байгаа хандлагууд нь өөр хоорондоо ялгарах зүйлгүй. Бусдыг тролл, хиамчин гэж байгаа бол өөрөө хиамчин байх магадлал өндөр ч юм шиг.

Зөвхөн нэг намын, нэг улстөрчийн эсрэг ярих бол биш ээ. Шударга байя. Хамтарсан засагт багтчихсан намын гишүүн МАН-ыг хараах нь инээдтэй. Зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг л буруутгаад, дараагийн хүмүүст боломж олгох гэж байгаа бол олон түмний дургүйцэл дээр оппортунитизм хийж байгаа ёс зүйгүй үйлдэл шд. Активист жагсаалчид бүгдээрээ л аль нэг талыг баримтлагчид. Ний нуугүй хэлэхэд жагсаалаар тэмцэл хийдэг цаг өнгөрсөн. Нэг хүн огцорлоо гээд юу өөрчлөгдөх юм. Нам нь цаанаа УИХ-д олонх  бүрдүүлчихээд байхад чинь. Байгаа бүх нам нь хоорондоо байнга хамтардаг болчихоод байхад. Бид сөрөг хүчин хийх гэж байгаа бол, нэг бүлэглэлтэй нийлж нөгөөгийн эсрэг явж болохгүй. Зорилго нь аргаа зөвтгөхгүй. Анхнаасаа хөндлөнгийн байр суурь ярих ёстой. Жагсаалаар далимдуулж нэр хүнд олох гээд нам доторх бүлэглэлүүдийн аль нэг талд нь тусалж тэнэгтэж болохгүй л дээ.

Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардах эрх хүмүүст бий. Тэнд очсон залуусын олонхыг би хүндэтгэнэ. Гол нь хэзээ язааны жагсаалаар амьдраад сурчихсан хүмүүс тэнд очиж харагдахаар л дургүй хүрээд байна. Бид МАН, АН, ХҮН гурвыг яг нэг хэмжээнд авч үзэхгүй, нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэж байгаа тохиолдолд юу ч өөрчилж чадахгүй. Бид төрийн оролцоог нэмэгдүүлэхийг шаарддаг улс төрч бүхнийг Л.Оюун-Эрдэнийн хэмжээнд авч үздэг болсон цагт, социал демократ үзлийг нулимдаг болсон цагт байдал арай өөрчлөгдөх байх.

-Ингэхэд та болон танай хэсэг нөхдийн Либертари намаа бүртгүүлэх үйл хэрэг чинь юу болж байна?

-Улс төрийн намын хууль шинэчлэгдсэнтэй холбоотой бид бүртгэлийн үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн. 14 хоног өнгөрсөн байна.  500 хүн цуглаж, гарын үсгээ зураад байна. Чамлахааргүй амжилт гэж би хувьдаа үзэж байна. УДШ-ээс нэрийн баталгаажуулалт авчихсан учраас тодорхой богино хугацаан дотор намыг үүсгэн байгуулах Их хурлаа хуралдуулна. Дахиад 300 гишүүн бидэнтэй нэгдэх шаардлага байгаа. Төлөвлөсөн хугацаанд болчих байх. Үүний дараа УДШ-д бүртгүүлэх хүсэлтээ өгнө. Энэ жилдээ багтааж намаа байгуулна гэдэгт итгэлтэй байна.

-Либертари гэдэг үзлээ яг товч тодорхой салгаж тайлбарлаач?

-Эдийн засгийн хувьд чөлөөт зах зээл, нийгэм соёлын хувьд консерватив үзэл баримтлалтай. Гадаад бодлогын хувьд төвийг сахина. Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавина. Маш товчоор хэлбэл ийм л үзэл баримтлалтай.

-Чөлөөт зах зээл гэдгийг хэлсэн бүр л мундаг харагддаг болчихсон өнөөгийн нийгэмд та нарын үзэл санаа холилдож бүдэгрээд байгаа юм биш үү?

-Буруугаар ойлгуулчихсан гээд бид чөлөөт зах зээлийг ярихгүй байж болохгүй биз дээ. Чөлөөт зах зээлийн үзэл санаа гэдэг нэг хоёр бизнесийн төлөө зүтгэх тухай яриа биш. Үүний ялгааг ойлгуулахын тулд чөлөөт зах зээлээ л ярина. Мөн барууны үзэл гэдэгт давхар нийгэм, соёлын асуудлыг хамарсан байр сууриуд бий. Монголд одоогоор эдгээр асуудлыг тодорхой хэлэлцэж эхлээгүй байх шиг. Гэхдээ удахгүй хэлэлцэж эхлэх нь тодорхой.

Өөрсдийн үндэстний онцлог ижилсэл, соёл уламжлал гэдэг юмаа хадгалж хамгаалж хойч үедээ үлдээнэ гэсэн үг. Бас эрх чөлөө, чөлөөт зах зээл гэдэг нь хүн бүр юу дуртайгаа хийж, дур зоргоороо аашилж, хариуцлагаас зугтах тухай ойлголт биш.

Үүнийг зөвөөр ойлгуулах ёстой. Хүйсээ солиод биеэ үнэлэхийг жишээлбэл дэмжээд явж байвал утгагүй. Нөгөөтээгүүр баруун, зүүний үзэл гэдэг нь ертөнцийн зүг чиг биш. Барууны гэхээр барууны улс орнуудын улстөрчдийг шүтнэ гэсэн үг биш. Өрнөдийг ч юм уу, Орос, Хятадыг онцгойлохгүй. Аль нэг талыг нь баримтлахгүй. Милей, Трамп, Германы АФД гэх намууд гарч ирж байна, эдгээр улс төрчид болон намууд баруун жигүүртээ багтдаг. Тэдний үзэл санаа, үйл хэргийг монголчуудад зөвөөр тайлбарлаж ойлгуулах шаардлагатай.

Олон жил тогтсон намууд ялгагдахаа байсан тул жижиг намууд баруун жигүүрийн үзэл санаанд тулгуурлан олны дэмжлэгийг татаж байна. Том намууд дандаа хүчтэй байна гэж үгүй. Тийм боломжгүй юм байна гэдгийг 20-р зууны олон том намууд Европт саяхан хүчээ алдсанаас олж харлаа. Олон нийтийн санаа бодол эргэчихээр ямар ч том эзэнт гүрэн нуран унадаг.

Нам гэдэг ойлголтын нэр хүнд даанч унасан байна л даа. Тэглээ гээд хаантай бололтой биш, хувьсгал хийлтэй биш. Өнөө үед нам болж л эрх ашгаа хамгаалахгүй бол өөр арга байхгүй шүү дээ. Том намуудын эсрэг сөрье гэвэл үзэл санаанд л тулгуурлана. Хувь хүний хэрүүл тэмцлээр хол явахгүй. Ямар ч бодит эерэг өөрчлөлтийг бий болгохгүй. Тийм учраас өнөөдөр хоорондоо ялгаатай юм шиг жүжгийг 30 гаруй жил тавьсан АН, МАН гэх өөр хоорондоо ялгарахгүй хоёр том намын гишүүд дэмжигчид муугийн эсрэг сайн тэмцлийг хийж байгаа мэт жүжиглэж, хүмүүсийг хуураад байгааг харахаар бухимдал төрөөд байна.

https://eguur.mn/597071/

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна…
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Могой жилийн өнгөн дээр Монгол Улсын Ерөнхий сайдтай ярилцаж байна. Сарын шинэдээр сайн үг хэлэлцдэг уламжлалтай учраас улс оронд маань болж бүтэж байгаа сайн мэдээллийг эхэлж сонсмоор байна. Бас тэр бүрийд өргөн хүрээнд нээлттэй ярилцаагүй удсан болохоор хүлээгдэж байгаа олон асуултад хариулт авна гэж найдаж байгаагаа илэрхийлье?

-Сар шинэ улс даяар өргөн боллоо. Миний хувьд төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд, түүхчид, шашны төлөөлөл гээд олон л хүнтэй уулзаж, золголоо.

Амны билгээс ашдын билэг гэдэг. Тэнгэрийн луу жил хүчирхэг өөрчлөлтийн цаг хугацаа байлаа. Олон улсад тогтсон хэм хэмжээ, дэг журам, уламжлалт гадаад харилцаа, үнэт зүйл танигдахын аргагүй өөрчлөгдлөө. Луу жилд 70 гаруй улсад ардчилсан сонгууль болж өнгөрлөө. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, дараа нь өрнөж буй үйл явдлууд луу жилийн яалт ч үгүй л онцлох үйл явдал байлаа.

Луу жил Монгол Улсад ч олон өөрчлөлт авчирсан. Анх удаа холимог тогтолцоогоор бүсчилж, томсгосон тойргоос 126 гишүүнтэй парламенттай боллоо. Хамтарсан засаг байгуулагдаж, олон жил гацсан том төслүүдийг зарлаж, дөрвөн том төслийг нь луу жилдээ багтаан УИХ баталлаа.

Могой жилийн хувьд морь жилийн урьтал суурийг хангадаг, их бүтээн байгуулалт өрнөсөн, хур бороо арвинтай, сайхан жил болно гэж ахмадууд хуучилж байна лээ. Мөн могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно гэдэгт итгэж байна. Хаа сайгүй л баг хуулагдаж, прагматик чиг хандлага руу дэлхий чиглэж байна. Манайд ч энэ уур амьсгал нөлөөлөх нь ойлгомжтой. “Элдэв эрдэнэт” хэмээх могой жил монголчуудын хувьд Үндэсний баялгийн сан элдэв эрдэнээр баяжиж, иргэдийн хадгаламж болсон хуримтлалын сан арвижиж, төрийн үйл хэрэг, түмний санаа нэгэн талдаа гарна гэж бэлгэшээж байгаа.

-Бэлгэдэл ярих мэдээж сайхан. Одоо бодит амьдрал руугаа оръё. Эдийн засгийн өсөлт, тоон үзүүлэлт, том төсөл гэж ярьдаг ч үр өгөөж нь ард иргэд бидэнд ирдэггүй юм шиг, ирэх ч үгүй юм шиг. Ерөөсөө итгэл төрөхгүй байна л даа. Бүр итгэхээ байсан ч юм уу…

-Тийм ээ, санал нэг байна. Уул уурхай тулгууртай эдийн засгийн сул тал нь хүртээмж дээр илэрдэг. Уул уурхайн экспорт өсөхөөр уул уурхайн компани, түүнтэй холбоотой цөөн аж ахуйн нэгжүүд үр ашгийг нь хүртэж, төсвийн орлого нэмэгдсэнээр цалин, тэтгэвэр тэтгэмж өсдөг ч уул уурхайн бус салбарын хувийн хэвшил, баялаг бүтээгчид өрсөлдөх чадвар, хүний нөөцөө алдаж эхэлдэг сул талтай.

Гэхдээ эдийн засгийн өсөлтийг, тоог бас үгүйсгэж болохгүй. Дэлхийн бүх улс л голлох хөгжлийн үзүүлэлтээ тоогоор хэмждэг. Тооны дараа чанар яригдахаас биш тоо байхгүй чанар гэж байхгүй. 2021 онд 43 их наяд байсан дотоодын нийт бүтээгдэхүүн энэ жил 80 их наяд болсон. 40 литрийн бидон, 80 литрийн “поошиг” болох чамлахааргүй үзүүлэлт.

Энэ нь цар тахлаас хойш эдийн засаг тогтмол 5-7 хувиар өссөн гэсэн үг. Энэ өсөлтийн үр дүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн гурван жил дараалан нэмэгдэж, 4,128 ам.доллараас 6,890 ам.доллар болж өслөө. Гэхдээ энэ үзүүлэлт 10,000 ам.долларт хүрч байж илүү мэдрэгддэг. Тиймээс энэ зорилтдоо аль болох хурдан, дахин цаг алдахгүйгээр хүрэх хэрэгтэй. 2012 онд хүрч байсан үр дүнгээсээ бид 12 жил алдаж, одоо л эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжиж, зээлээ төлж, зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа.

Цар тахлаас хойш эдийн засаг нь хурдтай тэлж буй цөөн улсуудын нэг бол манай улс. Өсөлт ч үгүй, хүртээмж ч үгүй байсан үе байсныг мартаж болохгүй. Өнөөдөр өсөлтөө хүртээмж болгох мэтгэлцээн өрнөж буй нь сайн зүйл.

Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 200 их наядад хүрэх боломжтой. Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн зэрэг биднээс үл хамаарах хүчин зүйл байгаа ч бид зөв замдаа бас дээд хурдаараа л явж байна. Замаасаа гараад явчихгүй байх нь маш чухал.

-Сүүлийн үед өрнөөд байгаа нэг сэдвээр ярилцлагаа үргэлжлүүлмээр байна. Засгийн газар үндэсний томоохон нэг компанитайгаа үзэлцээд байна гэж хүмүүс харж байна. Нөгөө талаас Ухаа худаг Ж.Оджаргал нарын хүмүүст очихдоо анхнаасаа хуудуутай очжээ гэдэг мэдээлэл бас явж байна. Чухам ямар замаар яаж тэдэнд олгосон талаар цэгцтэй мэдээллийг өгнө үү?

-Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал гэдгийг хариултын эхэнд тодотгоё. Тавантолгойн ордод 1940 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн юм билээ. Улсын төсвөөс 1977-1993 онд, тухайлбал, 1978,1979, 1982, 1986, 1989-1993 онуудад тус хайгуулд зориулж санхүүжилт гаргасан байдаг.

Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрхзүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ. Ашигт малтмалын даргаар ажиллаж байсан нөхөр ийм хэмжээний ордын лицензийг өөр дээрээ авах эрхтэй байсан уу? Засгийн газар тогтоол биш тэмдэглэлээр эрх шилжүүлэх нь эрхзүйн акт мөн үү?

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох нь УИХ-ын эрх хэмжээний асуудал байдаг. Тэгвэл УИХ-аар хэлэлцсэн эсэх зэрэг асуудлуудыг тодруулж, нэг талдаа УИХ-аас чиглэл авах шаардлага гарсан, нөгөө талдаа иргэдийн мэдэх эрхийг хангаж нэгдмэл ойлголтод хүрэх нь зөв гэж үзсэн.

Ер нь уул уурхайн томоохон хэмжээний хэлцлүүд дээр ийм асуудлууд гарсан нь хардалт их дагуулдаг. Дубайн гэрээг Засгийн газраар хэлэлцүүлээгүй, Ерөнхий сайд захирамж гаргасан нь асуудал дагуулсан. Эрдэнэтийн 49 хувийг ч мөн адил УИХ-аар оруулаагүй шийдвэрлэсэн нь асуудал болсон.

Түүнээс Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм. Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд баримтуудаа гаргаад ил тод ажлын хэсэгтэйгээ хамтраад ажиллаад явах нь л зөв. Ажлын хэсэг аль нэг талыг барихгүй, хуульд нийцсэн шийдвэрийг УИХ-тай хамтран гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Стратегийн орд гэж яригддаг байсан бусад газрууд дээр энэ асуудлыг нягтлах уу. Бас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргачихсан шүү дээ. Нөгөө талд 34 хувийн асуудал баялгийн сангаар дамжуулаад иргэдийн халаасанд ороод ирэхээр хүмүүс ч асуудалд илүү анхаарч байх шиг?

-Тийм ээ, хөрөнгө оруулагчдаа ойлгож байна. Засгийн газар энэ талаар сайн анхаарч байгаа. Тоон үзүүлэлтүүд, том төслүүд ч энэ бодлогын үр дүн. Гэхдээ УИХ, Засгийн газрын хурлаар хэлэлцэхгүйгээр олон улсад ордоо зарчихсаныг ярилцахгүй өнгөрөх улс гэж байхгүй л дээ. Дахин хэлэхэд дэлхийн аль ч улсад ийм хэмжээний хэлцлийг парламент нь нягтлах нь эрхзүйт төрийн хэвийн хэм хэмжээ.

Байгалийн баялгийг хэн ч бүтээж бий болгоогүй. Энэ газар нутгийн маань хөрсөнд байгаа баялаг. Баялагтаа эзэн байх нь ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл. Судалгаагаар байнга 70 хувиас дээш анхаарлын төвд байдаг сэдэв. За, дундын баялгаа ашиглуулдаг юм байж, ядаж иргэдийн сонгож, өөрсдийгөө төлөөлж гаргасан УИХ-аар ил тод хэлэлцчих ээ. Манай улсад, миний амьдрах орчинд, надад, миний үр хүүхдэд яг ямар өгөөжтэй байх юм бэ гэж тэд асууж байгаа нь зүй ёсны л асуулт.

Мэдээж, нөгөө талдаа энэ баялгийг хөрөнгө оруулж байж ашиглах нь ойлгомжтой. Тиймээс бизнесийн хувьд тухайн төсөл ашигтай байх ёстой. Аль ч аж ахуйн нэгж ашгийн төлөө байх нь ойлгомжтой. Энэ хоёр ойлголтын эв нэгдлийн цэг бол Баялгийн сан юм л даа. Олон улсад одоогоор олдсон сайн туршлага энэ болохоос санаанаасаа зохиочихоод байгаа зүйл огт биш.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялагтаа Эзэн Монгол” гэдэг үндсэн концепц дэвшүүлж сонгуульд сонгогдсон. Хувь хүнийх нь философи ч энэ үзэл санаа байдаг. Засгийн газрыг энэ тал дээр шахаж бас дэмжиж байгаа. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн намууд нэгдэж, Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барьж, УИХ-аар батлуулсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газарт ажиллаж байхдаа энэ хууль дээр өөрөө ажилласан ажлын хэсгийн ахлагч.

Тиймээс ч Үндэсний баялгийн сангийн асуудлыг өргөн агуулгаар харах нь зүйтэй. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойд үүссэн өр, Тавантолгой тойрсон асуудалд Засгийн газар анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Цэгцэрч байгаа учраас ч Үндэсний баялгийн сан бүрдэж эхэлж байна. Таны дурдсанаар, Баялгийн сангийн хуулиар стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн хуримтлал болсон. Иргэд E-Mongolia дээр өөрийн нэрийн хуримтлалын дансанд аль, аль стратегийн ордоос хуримтлал үүсч байгааг харах боломжтой болсон. Энэ нь ирээдүйн уул уурхайн олон том төслийг иргэд ойлгон дэмждэг байх шууд харилцаа юм. Тэрнээс төр авна гээд байгаа агуулга огт биш.

Оюутолгойн 34 хувь 2.3 тэрбум ам.долларын өртэй байсан учраас энэ хуулийг баталж чадахгүй байсан. Эрдэнэт дээр 49 хувь ч маргаантай байсан. Тавантолгой тойрсон асуудал ч нэлээд л зүйл болсон. Энэ олон маргаантай асуудлын цаана Үндэсний Баялгийн сангийн хууль батлагдах суурь нөхцөлийг бүрдүүлэх л үндсэн зорилго байсан юм.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дараа Монгол Францын Ураны хөрөнгө оруулалтын гэрээ батлагдлаа. 34 хувийг АМНАТ-өөр орлуулах хэлцэл хийгдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь олон давуу талыг үүсгэж байгааг тэмдэглэж байсан.

Харин цаашид АМНАТ буюу роялтиг Баялаг ашигласны төлбөр гэж сонгодог агуулгаар нь хэрэглэх нь зөв гэж үзэж байгаа. 2030 оноос цааш баялаг ашигласны төлбөрийг ирээдүйгээс гадна хуримтлал ба хөгжлийн асуудалд зарцуулахаар төлөвлөж байна.

Дэлхийн улс орнуудад Баялгийн сан анх байгуулагдахад олон асуудал гарч байсныг түүх нотолдог. Манайд ч тодорхой доргилт өгнө. Гэхдээ төр доргилт бүрд цочоод байж болохгүй. Засгийн газар УИХ-аар батлагдсан хуулийг л хэрэгжүүлж байна. Хууль тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчимтай.

-“MCS” компанийн хууль хамгаалалтын газар төрөөс давсан гүйцэтгэх ажиллагаа хийсэн гэсэн мэдээлэл явсан. Ерөнхий сайд тагнуул хүчнийхний мэдээллийг хамгийн түрүүнд авдаг. Гэхдээ бас арай ч төрөөс давсан гүйцэтгэх ажиллагаа явуулчихна гэж бодохгүй л байна. Дотоодын цэргийн дарга Р.Чингисийг чөлөөлсөн асуудал үүнтэй холбоотой байсан уу. Танд яг ямар мэдээлэл ирснийг хэлж болох уу?

-Таны асуусан асуудал шалгагдаж байгаа. Зөвхөн нэг байгууллага ч биш ийм асуудлууд хэд хэд гарсан. Прокурорын зөвшөөрөлгүй хэн ч хуулиас давж, иргэдийн хувийн мэдээлэлд халдах, тусгай төхөөрөмж ашиглан гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй. Тиймээс цэгцлэх нь зүйтэй. Ийм байдал хэтэрвэл цаашид бие даасан цагдаа, армитай болох хүртлээ өргөжиж, эрх зүйт төрийн хэм хэмжээг давдаг муу жишээ олон бий. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан дарга нар хувийн компанид ажиллах нь хувь хүний сонголт боловч цаашид анхаарах л ёстой асуудал. Төр тэднийг анхаараагүй орхичихдог нь бас алдаа гэж боддог.

-Гэхдээ улс орон үндэсний томоохон компаниуддаа чирэгдэж хөгждөг гэж бүгд л ярьдаг. “MCS” бол томоохон татвар төлөгч, сайн ажил олгогч, шинэлэг инновац хөгжүүлж ирсэн байгууллага. Баялаг бүтээгчдээ төр нь ингээд байхаар яах юм бэ?

-Засгийн газрын байр суурь тодорхой. Хувийн хэвшлээ дэмжинэ, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулна. Төсвийн орон зайг хувийн хэвшилд шилжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгоход чиглүүлнэ.

Энэ тал дээр эдийн засгийн хөгжлийн зөвлөл байгуулагдан идэвхтэй ажиллаж байна. Саяхан бид эдийн засгийн хөгжлийн зөвлөл дээр хөрөнгө оруулалт, бизнесийн орчны үнэлгээ, татвар, нийгмийн даатгалын эрхзүйн орчны талаар ярилцсан. Том төслүүд хөдөлж байгаа нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх суурь боломжийг бүрдүүлж байгаа сайн талтай. “MCS” гэдэг компанитай санал зөрөөд байгаа зүйл юу ч байхгүй. Ганцхан стратегийн орд тойрсон асуудал л байна. УИХ-аар маргаантай асуудлуудыг оруулаад цаг алдалгүй шийдэл гаргах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь юм.

Бүхэлдээ хувийн хэвшилд жам ёсны бизнесийн эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, хууль тэгш үйлчилдэг эрхзүйн орчин хэрэгтэй. Тэрнээс нэг хэсэг нь хуулиас дээгүүр, нөгөө хэсэг нь төрийн хүнд суртлын дор. Зарим нь төрөөс илүү мэдээлэлтэй, нөгөө хэсэг нь хүсээд ч мэдээлэл авч чадахгүй бол жам ёсны бизнесийн эрүүл өрсөлдөөн үүсэхгүй шүү дээ.

-Гашуун Сухайт-Ганц модтой холбоотойгоор энэ зөрчил үүссэн гэж анзаарагдаж байгаа. Гэрээ байгуулах үед урьд өмнөх асуудлууд ил болсон уу, яг юу болсон юм бэ?

-2004 онд яг одоогийн Засгийн газар хоорондын хэлэлцээр яригдаж байсан байдаг.

-Тэгээд 20 жил гацсан шалтгаан яг юу байсан юм бэ. Алдсан цаг хугацааг бодохоор хайран юм аа?

-Гацсан шалтгаан нөгөө л Тавантолгойг хэн авах вэ гэсэн тэмцэл. Өөр юу ч биш. Мэдээж геополитикийн асуудал байсан. 2004 онд хоёр улсын Засгийн газар хоорондоо, бас орд болон төмөр зам эзэмшигч төрийн өмчийн компаниуд хоорондоо гэрээ байгуулаад хамтран ажиллах энгийн хэлэлцээр яригдаж байсан.

Тэгтэл гэнэт л жижиг Тавантолгой, Ухаа худагийг цогцоор ашиглах нь зөв тухай, Тавантолгой ордын 51 хувийг “MMC” концерциум, Хятадын тал “Шинхуа” 49 хувийг эзэмшинэ гэдэг хэлцэл болж хувирсан. Манай талаас ингэхгүй л бол гэрээ явахгүй гэж тайлбарласан протоколууд нь бүгд бий. Явсан бүрэлдэхүүн ч сонирхолтой. Ингээд 2014 онд Си Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнийг зогсоож байгаад нарийн царигаар төмөр зам тавих гэрээнд гарын үсэг зурчихсан. Гарын үсэг зурагдсанаас хойш БНХАУ-ын тал нэг жилийн дотор Ганцмод талын төмөр замаа ашиглалтад оруулаад, Монголын талыг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг хүссэн.

-За ингээд нөгөө алдарт өргөн, нарийн царигийн маргаан уу?

-Тийм ээ. Ингээд нарийн царигаар төмөр зам тавих нь улсын төмөр замын нэгдсэн бодлогод нийцэхгүй байна гэж үзсэн. Тавантолгойн хувь эзэмшлийн асуудал ч хөндөгдсөн. УИХ-ын гишүүд нэгдэж Тавантолгой ордын хувь эзэмшилтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, үндэсний хэмжээний том асуудал болсон.

Энэ том хэмжээний улс төрийн мэтгэлцээн өрнөх нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замаар холбогдож, их овроор нүүрс зөөх нь өөрсдөд нь ашиггүй гэж үзсэн Баяннуурын хэдэн компани, тэдэнтэй холбоотой тээвэрт оролцсон улстөрчдөд үүлэн чөлөөний нар болж хувирсан.

Гэхдээ Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь ёстой л Монголын заяа.

Уг нь 2004 онд зүгээр л хоёр улсын Засгийн газар хоорондоо гэрээ байгуулаад, Тавантолгойн нүүрсээрээ төмөр замын тал өртгөө төлнө гээд явсан бол дотоодын нийт бүтээгдэхүүн аль эрт 10 мянган ам.долларт хүрчих байлаа. Утаа, түгжрэл л лав өнөөдрийн асуудал биш байх байсан. Орон сууцны асуудал ч бүрэн шийдвэрлэгдсэн байх боломжоо алдсан. Алдагдсан боломжийн өртөг гэдэг энэ л дээ. Одоо ирээдүйд боломж алдахгүйн тулд л өнөөдөр шазайгаад байгаа ухаантай. Гэхдээ бас өнгө алагласан олон мэдээлэл дунд зөв буруу олон л ойлголт байдаг юм шиг байгаа юм.

-Сая Шанхайд үндсэндээ 2004 оны нөхцөл дээрээ тохирсон гэв үү. Төсөв энэ тэр гээд дараа нь олон зүйл өрнөлөө…

-Тийм ээ, Шанхайд Засгийн газрын шадар сайдууд, УИХ-ын гишүүдийн төлөөлөл гээд томоохон бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан сайд тэргүүтэй олон мэргэжилтэн очсон. Тэнд яригдсан зүйл бол хоёр улсын Засгийн газар хооронд аливаа гурав дахь талыг оруулахгүйгээр шийдвэр гаргах үндсэн зарчмыг ярьсан. Мэдээж, эдийн засгийн хувьд олон жил алдсан асуудал, маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай ярьж таарна. Олон жил шийдвэрлэгдээгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр ч зурагдсан. Очсон бүрэлдэхүүн хэрэндээ баяртай. Тэгээд оройдоо гэхэд л Монголд улс төр өрнөж эхэлсэн дээ. Одоо ч өрнөл нь ид явж байна. Гэхдээ нэг сайн зүйл нь тэнд байсан улстөрчид, хэвлэлийнхэн бүгд энэ асуудлыг том утгаар нь ойлгосон.

-“Улс төрийн эрх мэдлийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлдэг томоохон компаниуд хэрээс хэтэрсэн юм байна. Баялагтай улс мөртлөө иргэд нь баялгаа ашиглаад сайхан амьдрах итгэлгүй байгаа нь цөөхөн хэдхэн хүмүүст тэр боломж ирдгээс. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Иргэдэд тэр баялгийн үр шим ирж байж л итгэдэг болно” гэж олон жилийн өмнө ярьж байсныг тань санаж байна л даа. Нэг талаас тэр итгэл үнэмшлээрээ энэ бүхнийг өөрчлөх гэж хичээж байгааг нь анзаарч, нөгөө талаас Женко Х.Баттулгын зорилгод тааруулж, энэ бүхэн хийгдээд ч байна уу гэж хардах юм?

-Энэрэл ээ, ингэхэд намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэгт чи хэр итгэж байгаа вэ?

-Би уг нь Х.Баттулга гэдэг хүний талаар асуусан л даа. Ерөнхий сайдаас ийм юм асуух тиймхэн ч нөгөө талаас яах аргагүй сэдэв болох хэмжээнд яригдаж байгаа учраас асууна даа гээд бодоод сууж байтал эхлээд дурдчихлаа. Жүжигчин О.Дөлгөөнтэй хамт амьдарч байгаа, ижил бүс энэ тэр гээд л итгэхгүй байхын аргагүй л мэдээлэл явах юм даа…

-Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна.

Яахав эхэлж үүнийг дурддаг нь үндсэн асуултанд чинь хариулах гээд. Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий.

Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Манай Б.Баатартай холбоотойгоор харддаг нь ойлгомжтой.

Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Гэхдээ бодит байдал дээр АН-ын мань хүнд дургүй хэсэг холбоотой болж харагдуулах гэж баахан хичээгээд, сүүлдээ өөрсдөө ч итгээд үнэн бол яана аа гээд байгаа зүйлс нь домгийн дийлэнх хэсэг шүү.

Манай нам ч, АН ч үндэсний хэмжээний том намууд. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байдаг. Миний ойлгодгоор АН дотроо үндсэрхэг, либерал гэдэг үзэл бодлын зөрүүтэй. Нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Манай намд ч бас үзэл бодлын зөрүү бий, бий. Хааяа тэр хэсгийн төлөөлөлтэй уулзана аа. Үгүй шүү дээ гэж хэлдэг юм. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ. (инээв)

Үнэндээ мань хүнийг Ерөнхийлөгч байх үед хойд талын хар овоохой гэдэг шиг Нямбаа бид хоёр л сөрж зогсдог байсан байх. Яг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь одоо бүлтрээд байдаг нөхдүүд урт урт хадаг, бурхан барьчихсан л ордонд явж байдаг байсныг санадаг л юм. Гэхдээ хэт наах гээд буруутах тохиолдол байдаг шүү. Германы Социал Демократ намынхан А.Меркелийг муулах гэж байгаад намынхаа үндсэн дэмжигчид дээр наачихаад, дараа нь салгах гэж бөөн юм болсон түүх байдаг шүү.

-Танай гэр бүлийнхэн Англид амьдарч байгаа гэсэн үү?

-Намайг муулах аргаа нэг л олохгүй байх шиг байгаа юм. Данх л гэлээ, гялгар хамартай галч л гэлээ. Одоо бүр овоо дээшлүүлээд энд тэнд амьдруулаад байгаа юм байна. Ийм зохиомол мэдээллүүд хэдэн нөхрөөс л явдаг юм даа. Ардчилсан нийгэмд байх л зүйл гэж бодоод нэг их тоодоггүй. Ер нь яахав, Эби дарга маань намайг харц, өөрийгөө язгууртан л гэж ойлгуулах гээд байгаа бололтой.

-Галч гэснээс галчийн тухай яриа яг хаанаас гарсан юм бэ. Бэрхийн тамгын газарт ажиллаж байсныг нь мэднэ, гэхдээ галчаар ажиллаж байсан гэж бодоогүй байсан юм байна?

-Оюутан байхдаа Бэрхийн тамгын газарт жижүүр хийж байсан гэж дээр нэг ярьж байсан юм. тэрийг л мушгиж байгаа ухаантай. Ардчилсан хувьсгалын удирдагч өөрөөсөө нэг үе мултарсан бацааныг нийгмийн гарал үүслээр ялгаварлах гээд ч яах юм. Хүнийг арьс өнгө, шашин шүтлэг, хөрөнгө мөнгөөр ялгаварлан гадуурхахгүй гэж ярьдаг байсан биш бил үү?

-Ц.Элбэгдорж гэдэг хүний үед хамаг муу муухай хийгдсэн гэж та хэлдэг. Та хоёрын дуэл хэдэн цувралаар хүмүүст хүрлээ. Тэр хүний сайныг нь асуувал яадаг юм бол гэж бодлоо?

-Баярлалаа, гоё асуулт байна. “Нүүх үү, үлдэх үү” лекц тавьж байх үед би Гэр бүлийн радио 104.5-д ажилладаг байлаа. Манай радиогийн туяа гээд эгчтэй хамт тэр лекцийг СD-д хувилж, ажиллаж байсан залуучууддаа өгч байсан дурсамж байдаг юм. Харвардын Кеннедийн сургуульд очиж суралцах сэдэл ч тэндээс авч байснаа нуухгүй.

Ярьж байсан зүйлээсээ өөр байсан нь асуудал юм л даа. Энэ стратегийн ордуудын хууль бус үйлдлүүд мань хүний л бүрэн эрхийн үед гарсан. Хүний эрх хамгийн их ярьдаг ч хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт мань хүний л үед болсон. Ардчилсан зарчим ярьдаг ч өрсөлдөгч намаа тэг дундуур нь хувааж, намын даргынх нь төрсөн өдрөөр шүүхэд бүртгээд л…

-Мартын 8-ны өдөр хоригдож байсан Т.Чимгээг эргэж очиж байсныг санаж байна. Түүнээс хойш үйл явдал хөвөрдөөд явчихсаныг ч хүмүүс мэдэж байгаа. Гэхдээ бүх шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг ингэтэл өөрчлөгдөнө гэхээр. С.Зоригийн хэргийн талаар маш ноцтой асуудал гаргаж тавьсан, тийм итгэлтэй байдгийн шалтгаан юу вэ?

-Ардчилсан нийгэмд нэг хэргийг хаах гэж, нөгөө хүнийг эрүүдэн шүүж зохиомлоор ял тулгана гэдэг байж болохгүй зүйл л дээ. Харамсалтай нь ийм үйлдэл болчихсон. Төр учруулсан хохирлоо нөхөн төлөх үйл явц хуулийн дагуу үргэлжилж байна. Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах асуудлууд ч гарч байгаа. АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллах хэд хэдэн асуудал хуулийн байгууллагуудын хувьд байгаа бөгөөд нааштай шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Миний хувьд 1998 онд дунд сургуулиа төгсөж байлаа. Нэг үгээр хэлбэл, надад субьектив хандах ямар ч сэдэл байхгүй. Гагцхүү бид ардчилсан нийгэмд ийм ноцтой асуудлыг үнэнээс зугтан үлдээх эс үйлдэл хийж л болохгүй. тухайн үед т.Чимгээ дээр очих үед нэлээд л дайралтад өртөж байсан. Харамсалтай нь энэ олон жил хэсэг хүнийг нүдсээр байгаад үнэн гэж итгүүлээд, бүр нийгмээс тусгаарлачихсан.

-Та Б.Булганыг хэлж байна уу?

-Зөвхөн Б.Булган биш ээ. Маш олон хүний амьдралын цаг хугацааг бүхэлд нь сүйрүүлсэн. Би торлогдчихсон зүрхийг чөлөөлөхийг л хүссэн юм. Ийм том асуудлыг хариуцлагатай ажил хийж, юу болсныг нь мэдчихээд, нүдээ аниад яваад байвал хожим өөрийгөө үзэн ядахаа мэдэж байсан. тэгээд л гаргаж тавьсан. Үндсэндээ тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас нь холдуулж, ахуйн хэрэг байсан гэж хаахын тулд зохиомлоор хийсэн асуудал. Энэ 21-р зууны хамгийн жигшүүрт хэлмэгдүүлэлт гэдгийг хариуцлагатай хэлье. Лхүмбийн хэрэгтэй дүйцэхүйц хэрэг болсон. Цаг хугацаа бүгдийг шүүнэ.

-УИХ-ын гишүүн Г.Лодойсамбуу таныг огцруулах бичиг сэдсэн. Энэ ардчилсан улс оронд болж байдаг л үйл явц. Улс төрийн янз бүрийн л өнцгөөс тайлбарлагдаж байх шиг байна. Түүнийг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн ойрын хүн гэдгийг хүмүүс мэднэ. Өөрсдөө ч хэлж л байсан. Энэ бүх байдлаас их хамтрал задрах нь гэдэг хардалт бас үүссэн?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ид яригдаж байх үед бас нэг иймэрхүү асуудал болж байсан юм. тухайн үед надтай бас ойрхон гэж үзэж болохоор улстөрч Лу.Гантөмөр даргатай холбоотой асуудал гаргаж ирээд, тэр нь бараг л Үндсэн хуулийн өөрчлөлтийг зогсоох хэмжээний улс төрийн асуудал болж хувирч байсан санагдаж байна.

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Доржханд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Г.Занданшатар дарга бидний хувьд түүхэн хариуцлагын нэг завинд сууцгаасан улстөрчид болсон.

Олон улсын геополитикийн энэхүү савлагаа, том төслүүд улстөржин гацсан цаг хугацаа, ардчилсан парламентын засаглал, намуудын төлөвшил зэрэг олон зүйлийг харгалзан энэхүү өөрчлөлтийг хийхээр зориглосон. Энэ өөрчлөлт зөв байсан эсэхийг хожим цаг хугацаа түүхийн хатуу шүүлтүүрээр шүүнэ. тиймээс маш том хариуцлага.

Нэг үгээр хэлбэл, бид ийм том агуулгаар хамтарсан Засгийн газар байгуулсан. Угаасаа цаашид дандаа л хамтарсан Засгийн газар байгуулах тогтолцоог сонгосон гэсэн үг. тиймээс Лу.Гантөмөр даргатай холбоотой хардалт бол үндэслэлгүй зүйл.

Ардчилсан нийгэмд гишүүд үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн дагуу бүрэн эрхээ эдлэх өөрийнх нь л бүрэн эрх. Гэхдээ гурван намын хувьд улс төрийн шийдвэр гарган, хамтарч эрх барьж байгаа гэдгээ мартаж болохгүй. Бас тэртээ тэргүй ирж буй цагийн урсгалыг хэт яарч, эсвэл авторлох гэж байгаад цагийн зүүг буцаагаад эргүүлчихсэн олон түүх бий. Голын урсац нэг өөрчлөгдчихвөл “Алтан өргөө” кино дээр гардаг шиг л юм болно.

-Таныг Г.Лодойсамбуу гишүүн өөрийг нь дарамталж байсан гэсэн байна лээ. Тийм зүйл болсон юм уу?

-Би түүнийг гишүүн болохоос нь өмнө уулзаж ч байгаагүй. Утсаар ч харилцаж үзээгүй. УИХ-ын гишүүдэд эргэлзээтэй зүйл байгаа бол уулзчих боломж нь байдаг шүү дээ. Нүүр тулж уулзалгүй улс төрийн дүгнэлт хийнэ гэдэг сайн зүйл биш.

-126 гишүүн бол та нарын үед хийсэн огцом өөрчлөлт. Жагсаалтыг хүйсээр сөөлжлүүлсэн, яаж ч хайрцаглагдах боломжгүй гишүүдийн төлөөлөл гээд ардчилсан дэвшлүүд харагдаж байгаа. Алс хэтдээ үр нөлөө нь харагдах биз. Гэхдээ нөгөө талаас ингэж өөрчлөлгүй хуучнаар нь явуулах боломж, эрх мэдэл ч та нарт байсан байх. Яг хувь хүнийхээ хувьд энэ цагт олгосон боломжоор гишүүн болоод шүүмжилж байгаа гишүүдийг харах гашуун байдаг уу. Жагсаалт дээр гоё харагдуулах гэж хэт хичээсэн алдаа та нарт бий юу?

-Улс төрд шинэ салхи оруулах гэж нийгмийн төлөөллийг оруулсан. Жагсаалтыг эрэгтэй, эмэгтэй хүйсээр 1:1 харьцаагаар хийх гэж бас л нэлээд зүйл өрнөсөн. Үр дүндээ сэтгэл хангалуун байгаа. Мэдээж шинэ тогтолцоо тодорхой хэмжээнд хордлого өгөх зүйл байлгүй яахав.

Том зургаараа шинэ парламент эхний намрын чуулганаараа гацсан томоохон төслүүдээ ихэнхийг нь хөдөлгөж чадлаа. Гол үр дүн энэ шүү дээ. Бусад зүйл тэгээд цагийн аясаар өөрчлөгдөнө. Үлдэж хоцрох үр дүн л чухал. Манай намынхны хувьд намын дарга жагсаалтыг тэргүүлэхгүй байна гэдэгт сүүлийн мөч хүртэл итгэхгүй байсан. Зарчмаа танилцуулаад энэ жагсаалт маань дэмжигдэхгүй бол сонгууль удирдаж орох ёс зүйн боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Надад итгэсэн намынхандаа маш их баярладаг. Үнэндээ өмнө нь бараг уулзаж ч үзээгүй хүмүүс шууд гишүүн болсон. Намд нэг ч өдөр байж үзээгүй хүмүүсийг тооноор оруулж ирлээ. Хуучин попуудыг багасгалаа гэсэн чинь шинэ попууд ороод ирлээ гэх хүмүүс ч байна. Шинэчлэлдээ тавтай морил ч гэж даапаалж байгаа хүмүүс байна. Өргөх бичиг ч ахмадуудаас маань ирсэн. Том агуулгаараа зөв зүйл болсонд огт эргэлзэхгүй байгаа. Анх удаа 126 гишүүн сонгогдсон болохоор том хэмжээнд үеийн өөрчлөлт хийгдсэн. Дараа ийм өндөр хувиар дахин шинэчлэгдэхгүй байх.

Шинэ Зеландынхтай төстэй бүтэц. Саяхан Гадаад хэргийн сайдтай нь ярилцахад хоёр бүрэн эрхийн хугацаа өнгөрч байж тогтолцоо илүү төлөвшсөн гэдгийг хэлж байсан. Намууд илүү бодлогоор өрсөлддөг, парламентын мэтгэлцээн өрнөдөг, популизм багатай, бүтээн байгуулалт өрнөдөг гээд давуу талууд бий болно. Бүх зүйлийн суурь бол тогтолцоо шүү дээ. Юутай ч Монголын парламентын түүх 1992-2024, тэгээд 2024 оноос хойш гэж бичигдэнэ. Сайн ба саар байх нь харин бид бүгдээс л хамаарна. Өнөөдрийг дараагийн 30 жилд бодитой дүгнэх биз ээ.

-Ялсан нам байж дангаар засаглаагүй гэж танай нам дотор уур унтуутай байгаа хүмүүс цөөнгүй бий байх. Нэг талаас хөдөлж чадахгүй төслүүдээ хөдөлгөсөн гээд баярлах хүмүүс байх ч яг нам дотроо гал ихтэй байгаа болов уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахдаа л ийм шийдвэр гарна гэдгийг миний хувьд УИХ-ын индэр дээрээс зарласан шүү дээ. Урт хугацааны зорилтоо ханган хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллана гээд. Мөн бид анх удаа хамтарч байгаа биш.

Саяхан булангийн орнуудаар айлчлаад “Mar­ket price” гэдэг хэлц үгтэй болсон. төлөх л ёстой үнэ цэн. Хамтрах нь хүнд үү гэвэл хүнд. Удаан амьдарсан гэр бүлийн гишүүдийн дунд хүртэл асуудал гардаг байхад өөр өөр үзэл санаа, өөр өөр үнэт зүйл, өөр өөр улс төрийн соёл хамтран ажиллана гэдэг сорилт. Гэхдээ хурдтай хөгжлийн төлөө гаргах ёстой, төлөх л ёстой үнэ цэн.

-Үндсэн хуулийн Цэц дээр Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал тогтоосон явдлыг үгүйсгэсэн шийд гарсан. Эрдэнэтэд ер нь юу болж байгаа юм бэ. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн болоод засгийн тооцоо юу болж байгаа юм. Та дуулсан уу, Чилид алтны уурхайн төсөлд ажиллаж, бүр их ашигтай ажиллаж байгаа гэх мэдээлэл байх юм. Эдгээрт хариулж өгөөч?

-УИХ-ын шийдвэрийг алгасах ийм л зардалтай байгаа юм л даа. Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү. Д.Эрдэнэбилэг ч Сингапурт сонгуулийн дүн харж зөндөө л удах шиг боллоо. Эрдэнэт үйлдвэрийг буцаах санаархал нь хэзээ ч биелэхгүй.

Одоо харин тооцоогоо дуусгах нь зүйтэй. Цэцийн шийдвэртэй цаасаар танилцаагүй байна. Онцгой дэглэм тогтоосон асуудалд хуулийн ямар ч асуудал байхгүй. 1998 онд Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон тогтоол цэг таслалын ч зөрүүгүй. Нэг тогтоолд хоёр өөр өнцгөөс хандах боломжгүй.

-Та анх Ерөнхий сайд болохдоо Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил байгааг онцолж байсан. Одоо Ерөнхий сайдаар дөрвөн жил ажиллалаа. Энэ таны удирдсан Засгийн газартай холбоотой байна уу, Үндсэн хуулиар хамгаалагдсан боломжтой холбоотой юу?

-Энэ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой. Гэхдээ Ерөнхий сайд бол сонгодог утгаараа өөрөө мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, өөрөө нэр дэвшилтээ хийж, ард түмнээс олонхийн дэмжлэг авсан хүнийг хэлдэг. Энэ утгаар нь харвал манай гүйцэтгэх засаглалын ажиллаж ирсэн хугацаа их харамсалтай богино явж иржээ.

Манайд Засгийн газрын дундаж нас богино байсан болохоор л дөрвөн жил энэ тэр гэж байна. Олон улсад ингэж яривал онигоо болно. Хөгжингүй улсын дундаж засаглалын хугацаа багадаа найм тэгээд түүнээс дээш байдаг. Скандиновын улсууд, Герман, Англи, Энэтхэг бүгд л тийм. Засаглал тогтворгүйгээр эдийн засаг ч байхгүй, ардчилал ч хөгжихгүй.

-Та Ерөнхий сайдын албыг ковидын онцгой үед авсан. Дараа нь олон улсад дайны нөхцөл бай-дал үүссэн амаргүй үед ажиллаж таарсныг онцолдог. Одоо гэхэд Д.Трамп Ерөнхийлөгч болж, олон улсад тааварлаагүй нөхцөл үүсгэсэн нэн сонирхолтой үед ажиллаж байна. Ер нь Ерөнхий сайдын албыг хамгийн товчоор тодорхойл гэвэл юу гэж хэлэх бол?

-Олон улс, ордон, олон нийт гэсэн гурван динамикийн дундах цэг ч гэх юм уу. Гэхдээ гачлантай нь энэ гурав өөр өөр тийшээ зөрж эргэдэг урвуу хамааралтай.

-Яг одоо дээрх гурвын аль нь хамгийн хүчтэй дарамт болж ирж байна?

-За даа, бараг тэнцүү 33 хувь. Мэдээж цаг үе өөр, улирал ч бас өөр.

-Трамп Ерөнхийлөгчийн сүүлийн үеийн үйлдлүүд олон улсад нэлээд дуулиан тарьж, тогтсон дэг жаягийг өөрчилж байх шиг байна. Манай хөрш орнуудтай холбоотой асуудлууд ч, дайн, тарифаас эхлээд их хөндөгдөж байна?

-Хаа сайгүй л баг хуулагдаж байна. Дэлхийн II дайнаас хойш тогтсон хэм хэмжээ нэлээд өөрчлөгдөж байна. Дэд ерөнхийлөгч Вэнсээс эхлээд гал авч чаддаг итгэл үнэмшилтэй, эрч хүчтэй залуучууд ажиллаж байгаа нь таалагдаж байгаа. Дэлхийг хамарсан дайн зөрчил, худалдааны хориг арга хэмжээнээс хэн ч хожихгүй. Энэ тухай би олон улсын хэвлэлд хангалттай ярьсан даа.

-Вэнс яах аргагүй Ерөнхийлөгч Д.Трампын хувьд түших гол хүн гэж харагдаж байгаа. Манай улс төрд Вэнсүүд байна уу?

-Бодлогын асуудлыг би яримааргүй байна. Зүгээр л Вэнс бол Ерөнхийлөгчдөө хань болж, гал авч чаддаг, итгэл үнэмшилтэй залуу лидер. Ийм хүмүүс улс төрд ер нь амьдралд их цөөхөн байдаг юм аа. Дэлхийд ч цөөхөн. Ихэнх нь лидерээ шимэгчилж, сайхан үед нь хамт байж, саар үед нь шалтаг гарган зугтаж амьдардаг. Би ч тэргүүн эгнээнд гал авах дуртай болоод ч тэр үү, таалагдаад байгаа. Итгэл үнэмшил нь тодорхой хүмүүс худлаа биш үнэн байдаг.

Залуу Вэнс шиг галыг өөр дээрээ аваад зоригтой алхмууд хийж чаддаг манай Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Туваан, О.Алтангэрэл гээд байна, байна. Бас ажлын ардуур үлдээд байдаг шимэгчид ч байгаа. Ер нь Ерөнхий сайд хүн хэн яаж ажиллаж байгааг хараагүй ч мэдэж байдаг. Хийсэн ажлын үр дүнгээр нь шууд уншигдаж байдаг.

-Ерөнхий сайдын хувьд анхаарал тавьж байгаа ажлуудыг маш товчоор хэлж өгөөч?

-Нэгдүгээрт, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсаны дагуу шинэ эдийн засгийн бүтэц бий болгох гурван шилжилт буюу хүний нөөц, AI-хиймэл оюун ухаан, ногоон шилжилтийг бүх салбарт хийх явдал. Хоёрдугаарт, нийслэлийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, түгжрэл, агаарын бохирдлыг 50 хувиас доошгүй багасгах, гуравдугаарт, Үндэсний баялгийн сан ба орон сууцжуулалт. Гэр хорооллыг амины орон сууц болгох концепц багтаж байгаа. Дөрөвдүгээрт, бизнесийн, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ажиллагааг олон улсын жишгээр шинэ түвшинд гаргах, тавдугаарт, бүсчилсэн хөгжил ба хот хөдөөгийн ялгааг багасгах ажлуудыг нэрлэнэ.

Мэдээж, 14 мега төсөл энэ бүгдийн санхүүгийн баталгаа учраас туйлын чухал. Бүх төсөл эцэстээ хүний хөгжилд хүртээмжтэй байх тухай ойлголт юм.

-Дараагийн мега төсөл юу вэ?

-Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, мөн хийн хоолой. Эдийн засгийн гол түнш БНХАУ-тай олон томоохон асуудлыг шийдвэрлэж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Энэ бол харилцан итгэлцэл. Ер нь монголчууд бид хөрш оронтойгоо ойлголцож чадахгүй бол хэнтэй ч ойлголцож чадахгүй. Мэдээж ардчилсан улс гэдгээр барууны улс орнуудын жишээг улс төрд ярих дуртай байдаг. Гэхдээ бид мөнхийн хөрш орнуудаа илүүтэй ойлгох учиртай. Энэ утгаараа ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гурван улсын төслүүд болох хийн хоолойн төсөл, төмөр замын баруун зүүн корридорын төсөл Засгийн газрын дараагийн гол фокус байх болно.

-Улс төрд байгаа хүмүүсийн тухайн үедээ хийсэн шийдвэр алдаа, оноотой байдаг. Хэн яаж ажилласныг түүх эргээд харуулчихдаг. Тэгвэл таныг их эрх мэдэлтэй байх үеэс ямар сайныг нь магтаж, бас ямар алдааг нь хойч үе шүүж ярина гэж боддог вэ?

-Энэ мэдээж дүгнэгдэх л асуудал. Миний хувьд дүгнэгдэх хугацаа болоогүй байна. Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, төмөр замын холболт, эрчим хүчний үнэ чөлөөлөлт, Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангуудыг ил тод болгож, E-Mongolia-д баялгийн сангийн данс нээж, Үндсэн хуулийн холимог тогтолцоо, бүсчилсэн хөгжил, хамтарсан Засгийн газар, мега төслүүд гээд нэрлэж болно. Энэ бүхэлдээ хүний амьдрал сайжрах, орлогын хэт тэгш бус байдал багасч, нийгэм эв нэгдэлтэй, иргэд нь ирээдүйдээ итгэлтэй болоход л чиглэж байгаа. Мэдээж дунд нь хугацаа авсан сорилтууд байсан. Өнгөрсөн хугацаанд олон л зүйлийг байр байранд нь тавихыг хичээлээ. Бараг л давхарга тогтож, кастын систем рүү орохоо дөхчихсөн байсан. Улс төрд хунтайж нар, бизнесийг өв залгамжлагчид л авч явдаг энэ байдал даамжраад каст руу орчихвол эргэж засагдахгүй.

Тогтолцооны хувьд суурийг тавьсан. Нэгээс хоёр засах суурь зүйл бий. Бүтэн хөрсийг нь өөрчилж, үрийг соёолуулахад хугацаа их орно. Үзэл санааны хувьд эхлүүлсэн л төдий юм. Ард иргэд маань туйлын хэрсүү бас нэгдмэл байж л өдийг хүрсэн нийгмийн ойлголтоо батжуулан бэхжүүлж чадна. Олон зүйл өөрчлөгдсөнийг бараг дасаад мэдрэхээ байчихсан ч байж магад. Алдаа гаргахаас айх цаг одоо биш. Харин эс үйлдэл хийхээс илүү айх учиртай.

-Л.Оюун-Эрдэнийг огцруулах гэж байна гэж үе, үе яригддаг. Тэсээд үлддэг. Зарим нь ч унадаггүй Ерөнхий сайд гэх болсон?

-Ардчилсан улс орон шүү дээ. Хүмүүс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Бас энэ том төслүүд тус бүрдээ том динамиктай. 14 мега төсөл хөдөлгөнө гэдэг 14 удаа асуудал өргөн баригдах хэмжээнд сэтгэлзүйтэй байх л хэрэгтэй. Улс төр бас тэмцэл шүү дээ.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн үе үе нэгдэж, нэг хоёроороо тал болдог талаар хэзээнээс яригддаг. Бүр хэзээ ч тэгж хуваагдахгүй байх гэж бодож байсан та гурвын дунд ч ийм яриа гараад удсан. ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоорондоо зөрчилтэй байна л гэдэг. Энэ зайлшгүй тулгардаг төрийн зүй тогтол юм уу, эсвэл та нарыг хагаралдуулах гэж ийм яриа гараад байдаг уу?

-За даа, хов нь бодит байдлаас хамаагүй илүү байдаг юм билээ. Улс төрд бол муужгайнууд гэдэг. Хов зөөгчдийг хэлдэг юм. Сүүлийн 30 жилд Монголын төрд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Энэ олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би.

-Та хоёр яах аргагүй ойр байсан. Сайн, мууг нь их мэднэ биз?

-Түүний талаар олон зүйлийг ярина. Бичих ч зүйл их бий. Гэхдээ мэдээж цаг нь болохоор…

-Тантай ярилцлага хийж, улс төрийн нөхцөл байдлын талаар санал солилцоогүй их уджээ. Гэхдээ арав гаруй жилийн өмнө ярьж, өөрчлөх ёстой гэж хэлдэг байсан зарчмын зүйлүүдээ хийж байгааг чинь анзаарч, заримдаа ч эрх мэдэлд хүмүүс хүрэхээрээ өөрчлөгддөг болохоор яаж өөрчлөгдөв гэж хардах нь бий?

-Хамгийн анх НАМЗХ-ны ерөнхийлөгч болсны дараа утасдаад ярилцлага авья гэхэд чинь зөвшөөрөхөд чи бараг өөрөө гайхаад байсан биз дээ. “Өдрийн сонин”-оос ярьж байна ш дээ гээд. Хэр өөрчлөгдсөн санагдаж байна. Хувь хүн өөрчлөгддөг гэж би боддоггүй. Харин нийгмийг харах өнцөг өөрчлөгддөг байж мэднэ. Би үзэл бодлоо 25 настайдаа бичээд хэвлэчихсэн хүн шүү дээ. Өөрөөсөө өөрчлөгдөнө гэж юу байхав.

-Тэр үед танай намынхан манай сонинд ярилцлага бараг өгдөггүй байлаа шүү дээ. Сөрөг хүчний хүчтэй дуу хоолой гээд ярилцлага өгдөггүй зугтаадаг байхад зөвшөөрөхөд чинь гайхсан нь үнэн. Тэр үед ярилцлагынхаа дараа “Ийм хүн улс төрд удаан явахад хэцүү. Нэг бол удахгүй хэрчүүлнэ, нэг бол их хол явна даа” гэж хэлж байснаа санаж байна. Тухайн үед улс төрд тэсч үлддэг хүний тухай ойлголт бас өөр байжээ. Тэгэхэд надад алсын харааны тухай ярьж, энэ номоо өгч байсан. Ер нь номын санаа хаанаас төрсөн юм бэ?

-Би чинь ер нь төслийн менежер хүн шүү дээ. Ойрд уулзаагүй олон улсын байгууллагын төсөл дээр ажиллаж байсан найзуудтайгаа сар шинээр уулзах боломж гарч, дур-самжууд нэлээд сэргэлээ. Энэ жилээс л ер нь эртний найзуудтайгаа уулзах боломж гарлаа. Монгол түмнээрээ өргөн ч шинэллээ.

“Дэлхийн зөн”-д ажиллаж байхад олон улсын сургалтууд их болдог байлаа. Нэг удаа Филиппиний их сургуулийн профессор Таяаг гэдэг хүн хичээл орсон юм. Дундуур нь нэг дасгал ажил хийлгэсэн. Нар, байшин, могой, мод гээд баахан зүйл зуруулаад хавтгайн аль хэсэгт зурсныг нь хараад тайлал хийдэг сэтгэлзүйн тест гэх юм уу.

Би ч зураг энэ тэрдээ жаахан муу. Ширээн дээр чихрийн таваг байсныг ашиглаад нэг дугуй зурчихлаа. Тэр хэлсэн зүйлсийг бүгдийг нь тэр дугуйдаа буюу нарандаа багтаачихлаа. Зарим хүн тал нар, зарим нь цацрагийг нь том гээд янз янзаар зурдаг юм байна. Тэгсэн профессор миний зургийг зорилго дотроо бүгдийгээ багтааж гээд их тоолоо. Хүн тэгээд энгийн зүйлээс сэдэл авдаг хойно. Тэр цагаас хойш алсын хараа гэдэг сэдвийг судалдаг боллоо. Улс орон, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлтэй байдаг тухай хичээл заадаг болов. Vision-Becoming, Mis­sion-Doing, Value-Being гээд л. Тэгээд ном бичсэн. Мэдээж 25-тай залуугийн л үзэл бодол. Зөндөө алдаа бий. Гэхдээ засдаггүй, тэр ном оо. Нээрээ, Таяаг багштай олон жилийн хойно саяхан уулзаж ярилцах боломж гарсан.

Харин 35-тай байхдаа улс орны алсын харааны тухай ном бичнэ гэж амлаад тэрэндээ нэлээд шаналсан. Цаг яваад байдаг. Ном явдаггүй ээ. Гэхдээ амжсан. “Азийн хүлэг улс” номоо 2015 онд 35-тай байх үедээ хэвлүүлээд өөртөө тавьсан хатуу шаардлагаасаа гарч байж билээ.

-Дараагийн номын төлөвлөгөө байна уу. Дарма Батбаяр гээд гайхалтай зохиолчийн гарын хэдэн шавийн нэг байсан хүний хувьд өөр төрлийн ном бичих тухай боддог уу?

-Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд он солигдохоос өмнө жилийн төлөвлөгөөгөө цаасан дээр буулгадаг. Олон улсын байгууллагын хэвшил юм даа. Саяын шинэ жилээр дэлхийд төрт улс үүссэн орнууд, шашин бүрэлдсэн газар бас хүн төрөлхтний бий болгосон гайхамшигт газруудтай танилцаж, ном болгож бичих ёстой юм байна гэж эхнэртэйгээ ярилцаж байлаа. Аяллын тухай ном гэх үү дээ. Дарма Батбаяр багшийгаа хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очих үед багш маань “Шүлгийн номоо заавал гаргаарай. Хэрэв чи ичээд байдаг юм бол хоёрхон хувь гаргаад нэгийг нь өөртөө, нөгөөг нь надад өгөөрэй” гэж байсан. Багшдаа амласан ийм өр бас байдаг аа, надад.

-Өөрөө хэвлэлд нээлттэй нэгэн байсан. Гэтэл Ерөнхий сайд болсноосоо хойш юм уу, хэвлэлд хаалттай эрх мэдэлтэн болсон шиг анзаарагдах болсон. Дор хаяж тайлбарлаад өгчих асуудал дээрээ дуугарахгүй. Түүнээсээ болоод огт худлаа мөртлөө домогжсон зүйл олонтой болсон гэж хэлж байна. Нарийн ширийнийг мэдэхгүй ч зарим нэг зүйлийг би санаж байна. Тухайлбал, М.Энхболд даргыг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад дэмжигч нь байгаад эргээд эсэргүүцэгч нь болж өөрчлөгдсөн гэж хүмүүс боддог. Гэхдээ улс төрийн чиглэлээр бичдэг байсан хүний хувьд тэр үед та хоёрын харилцаа асар муу байсныг санаж байна. Намын даргын хувьд дэмжлэг үзүүлэхгүй байсаар та нараас НАМЗХ-г өөр хүмүүст шилжүүлж өгч байсан, та ч Ерөнхийлөгчид нэр дэвшихийг нь дэмжихгүй байсан санагдаж байна?

-Үнэхээр би хэвлэлийнхэнд ч, сошиалд ч идэвхтэй байдаг байсан. Бас ч гэж дажгүй жиргээчин байлаа. Ерөнхий сайд хүн тайлбар тавиад байх биш асуудлыг шийдээд явах ёстой хүн. Гэтэл ковидын үед шууд шийдэгдэх асуудал ховор, дэлхий нийтээр юугаа ч мэдэхээ больсон үед юм хэлэх гэхээр тайлбар нь ихэдчих гээд байдаг байсан.

Ер нь бүх зүйлээ, бүх хөзрөө дэлгээд байж болохгүй албан тушаал. Мега төслүүд дээр ч хамаагүй тайлбар илүү санагддаг. Тэгээд нэг хэсэг устгасан байсан хаягуудаа саяхан сэргээсэн. Аль болох нээлттэй ажиллах болно.

Ерөнхийлөгчийн сонгуульд яахав дээ, тухайн үед нам дотор сунгаа явж байхад бидний хэдэн нөхөд Ц.Нямдорж даргыг дэмжиж байсан юм. Тэгээд намын Бага хурал шийдвэрээ гаргачихаар бүгд л нэгдэж ажиллаж таарна. Ялангуяа салангид харагдсан хэсэг нь дэмжиж ажиллах нь нийтлэг байдаг л асуудал.

Тэгээд Ц.Нямдорж дарга бид хоёр аль аль нь л үүргээ гүйцэтгэсэн. Манай Д.Амарбаясгалан ч сонгууль удирдаж байсныг хэлэх үү. Гэхдээ бид тухайн үед намынхаа нэр дэвшигчийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байсан.

-Ц.Нямдорж гуай тайзан дээр дэмжиж, духан дээр нь үнссэн нь тийм учиртай байж?

-За би тэр том хүний өмнөөс хариулмааргүй байна.

-М.Энхболд даргатай ер нь уулзсан уу. Та хоёрын харилцаа одоо ямар вэ?

-Хэвийн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа.

-Ахынхаа алт шиг авьяасыг улс төр шиг жижиг сажиг зүйлд заруулмааргүй гэж нэг ярилцлагадаа дурдаж байсан. Гэхдээ таны ах Херо Б.Баатарыг тайзан дээр гэхээсээ төр улсын тавцанд улс төрийн найруулга хийгээд байна гэж ярьсаар байгаа. Магад өөрийг чинь Ерөнхий сайд болсонтой холбоотой энэ яриа улам хүчийг авсан байх?

-Тийм яриа намайг гишүүн болохоос өмнө л байдаг байсан шүү дээ. Уран бүтээлч байхад нь улстөрчид өөрсдөө л гүйж очоод, улс төрийн нэвтрүүлэг хийлгэдэг болсон байх. Одоо тэгээд өөрсдөө л хол байчихад болно шүү дээ. Мань хүн рүү дайрдаг хүмүүс надад дургүй, над руу дайрдаг хүмүүс ч мань хүнд дургүй. Янз бүрийн асуудал байгааг ойлгодог.

Ерөнхий сайд бол ерөнхий мишок юм. Хүн бүр л нүддэг. Өөр бас хэнийгээ ч шүүмжлэх билээ.

-Ерөнхий сайдаас асууж ярих олон зүйл байгаа ч энэ хүргээд ярилцлагаа өндөрлөе. Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

П.Батболд: Орхон аймгийн хэмжээнд зөрчлийн хэрэг өсөх хандлагатай байна
Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор П.Батболдтой тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Орхон аймагт  гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал ямар байгаа вэ, энэ талаар тодруулбал?

-Тус аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан бол зөрчлийн хэрэг өсөх хандлагатай байна. Тодруулбал, зөрчлийн хэрэг 2023 онд 79 хувиар өсөж, 46 мянга гаруй бүртгэгдсэн бол 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 12298 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 30.8 хувиар өссөн. Хамгийн их үйлдэгдэж байгаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, Танхайрах, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил байна.

Гэмт хэргийн тухайд, 2023 онд 830 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 6.7 хувиар буурсан. Нийт хэргийн 47.6 хувийг өмчлөх эрхийн эсрэг, 32.9 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, Авлига, албан тушаалын гэмт хэрэг өссөн бол Хулгай, Дээрмийн гэмт хэрэг буурсан байгаа. Мөн Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 52.7 хувиар, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 1 дахин буурсан.

Харин 2024 оны I улирлын байдлаар 331 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.7 хувиар өссөн байдалтай байна.

Аймгийн хэмжээнд нийт 600 гаруй хяналтын камер байдаг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулахын тулд 2023 онд 133 хяналтын камер шинээр нэмж, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг газруудад суурилуулсан нь үр дүнгээ өгч байгаа.

Тус прокурорын газраас олон үйлдэлтэй, олон холбогдогчтой хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэн шалгахад онцгой анхаарч ажилласантай холбоотойгоор бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг буурч байна.

-Орхон аймагт улсын хэмжээний томоохон үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг, төвлөрсөн хүн ам ихтэй, энэ онцлогтой холбоотойгоор үүдэн гардаг гэмт хэрэг, зөрчлүүд байгаа юу?

-Томоохон үйлдвэржилт болон бүтээн байгуулалтай холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчих, амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гардаг. 2023 онд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой хүндэвтэр хохирол учруулсан 2, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болон хүний амь нас хохирсон тус бүр нэг хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. 2024 он гарснаас хойш Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн сүүлийн үед Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. 2023 онд энэ төрлийн 10 хэргийг, 2024 он гарснаас хойш 2 хэргийг тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн тухайд, 2023 онд нийтийн албан тушаалтан хахууль авсан 4, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 3, нийт 16 хүнд холбогдох 7 хэргийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн. Үүнээс 7 нь төрийн албан хаагч байсан.

2024 оны 1 дүгээр улирлын байдлаар Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нэг хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлээд байна.

-Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр хийсэн ажлын тухайд?

-Прокурор төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд төрийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулж, иргэдэд яриа, таниулга хийх ажлыг тогтмол хийж байна.

2023 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Сум хөгжүүлэх сан”-аас авсан зээлийн төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн зээлдэгч болон төрийн албан хаагчийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг судалж, иргэний шүүхэд 71 нэхэмжлэл гаргасан. Шүүхээс прокурорын нэхэмжлэлийн дагуу 632 сая төгрөгийг дээрх сангуудад буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн үр дүнтэй байна.

Цаашид бид энэ чиглэлээр ажлаа эрчимжүүлж, орон нутгийн төрийн болон төрийн өмчит байгууллагуудтай хамтран ажиллахаар 2024 оны 1 дүгээр сард албан бичиг хүргүүлж, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх 6 нэхэмжлэлийг бичсэн.

-Зам тээврийн осол хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн хэрэг хэр их гардаг вэ?

-Орхон аймагт автомашинтай иргэд их байдаг, мөн орон нутаг хоорондын зам дайран өнгөрдөг учраас  зам тээврийн осол, хэрэг цөөнгүй гардаг. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил өсөх хандлагатай байна.

Тухайлбал, 2022 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 165 бүртгэгдэж байсан бол 2023 онд 237 болж 43.6 хувиар өссөн.  Мөн Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 34.6 хувиар өсч, 35 гарсан.

Энэ төрлийн гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн 6, жолооны эрхгүй хүн үйлдсэн 2, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон 2 тохиолдол бүртгэгдсэн байна. 2024 он гарснаас хойш Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 10 гэмт хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн.

Аймгийн прокурорын газраас гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалж, өсөх хандлагатай байгаа гэмт хэргийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллаж байна. Жишээ нь, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар холбогдох эрх бүхий байгууллагуудад санал хүргүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцдог болсон  талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж, эрхээ хасуулсан иргэдэд энэ талаар анхааруулга мессеж илгээх зэрэг арга хэмжээг авсан.

Цаашид зам тээврийн осол, хэргийн гаралтыг бууруулах, бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахад анхаарах асуудлаар замын цагдаагийн тасаг, сургууль, цэцэрлэг, баг хорооны нийгмийн ажилтнуудтай хамтран урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Программчлалын улсын аварга багш С.Батжаргал: Амьдралд бууж өгдөггүй хүн хамгийн хол явдаг

"Expert podcast" | Агаарын орон зайг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага ба төрийн "устсан" санах ой

Д.Даянбилгүүн: Чанартай хувьцааг олон нийтэд хүргэх болсондоо нүүр бардам байна
ХААН Банкны IPO-ын тэргүүлэх андеррайтераар ажиллаж байгаа “БиДиСек ҮЦК” ХК-ийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Д.Даянбилгүүнтэй ярилцлаа.

- ХААН Банкны IPO-ыг сонирхож байгаа уншигчдад та хувьцааны талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

- ХААН Банк олон нийтэд нийт хувьцааныхаа 10 хувийг санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өндөр дүн мэт боловч хөрөнгө оруулалтын өгөөж нь маш өндөр гэдгийг онцлох хэрэгтэй.

Манай аж ахуйн нэгжүүд, иргэд сайн компанид хөрөнгө оруулах сонирхолтой. Энэ үүднээс өндөр ашигтай, улс даяар тархсан салбартай тус банкны хувьд 183.4 тэрбумын үнэлгээ бол харьцангуй хямд гэж үзэж болно. Ийм боломжийг манай иргэд, хөрөнгө оруулагчид ашиглах хэрэгтэй.

- ХААН Банкны хувьцааг авахаар сонирхож байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

- Нэг л зөвлөгөө өгье. Чадах хэмжээгээрээ, тултал нь ав.

- Та яагаад ийм итгэлтэй зөвлөж байна вэ?

Өнөөгийн нөхцөлд сахилга баттай, тогтвортой, үйл ажиллагаа нь хурдацтай өсөж байгаа ийм компани маш ховор. Ийм байгууллагад хөрөнгө оруулах нь маш зөв- ХААН Банкны үнэт цаас гаргах бэлтгэл үйл ажиллагаанд “Би ди өү аудит” ХХК, “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК, “БиДиСек ҮЦК” ХК, “Эм Жэй Эл Атторней” ХНН оролцож, тус банкийг олон сарын турш судалсан. Энэ хугацаанд бид судлахаас гадна ХААН Банкнаас маш их зүйлд суралцсаныг хэлэх нь зүйтэй.

Хамгийн гол нь ХААН Банк олон улсын түвшинд, олон улсын стандартад нийцсэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байна. Системийн тэргүүлэх банк, сайн банкнаас гадна маш сайн зохион байгуулалттай, сахилга баттай, маш өндөр стандартын түвшинд үйл ажиллагаа явуулдаг банк гэдгийг бидний судалгаа харуулсан. Энэ үүднээс ХААН Банканд улам өргөжин тэлэх бололцоо, ирээдүй харагдаж байна.

Монгол Улсын эдийн засаг банкуудын IPO-ын дараа томорно гэсэн хүлээлт бидэнд байна. Үүнийг дагаад иргэд, байгууллагын орлого ашиг нэмэгдэж, тэр хэрээр банкны үзүүлэх үйлчилгээний тоо, хэмжээ ихсэж, ашигт ажиллагаа нь нэмэгдэнэ. Өнөөгийн нөхцөлд сахилга баттай, тогтвортой, үйл ажиллагаа нь хурдацтай өсөж байгаа ийм компани маш ховор. Ийм байгууллагад хөрөнгө оруулах нь маш зөв. Монголчууд тэнгэрийн умдаг атгасан гэж ярьдаг шиг боломж учраас үүнээс “атгах” л хэрэгтэй.

Банканд мөнгөө хийх, эсвэл өөрийн бизнесээ өргөжүүлэх гэсэн хоёр л хувилбар иргэд, байгууллагад байсан бол илүү өндөр үр ашигтай бизнесээс ашиг хүртэх боломж ийн гарч ирж байна.- Арилжааны банкуудын IPO-ыг том зургаар харвал эдийн засаг, санхүүгийн системд ямар нөлөө үзүүлэх вэ?

- Ихээхэн эерэг нөлөөтэй. Миний бодлоор хамгийн гол нь гадны хөрөнгө оруулалтыг Монголын зах зээл рүү татна.

Манай улсад хэрэгжүүлэх боломжтойн зэрэгцээ шаардлагатай том төслүүд олон бий. Гагцхүү хөрөнгө оруулалтын чадамжгүйгээс болоод хэрэгждэггүй. Эдгээр төслүүд хэрэгжих юм бол улс орны эдийн засаг, иргэдийн ашиг орлого нэмэгдэх боломжтой. Тиймээс гадны хөрөнгө оруулалт татах нь хамгийн том эерэг үр дагавар байх болов уу.

Мөн мэдээж хөрөнгийн зах зээл хөгжинө. Банканд мөнгөө хийх, эсвэл өөрийн бизнесээ өргөжүүлэх гэсэн хоёр л хувилбар иргэд, байгууллагад байсан бол илүү өндөр үр ашигтай бизнесээс ашиг хүртэх боломж ийн гарч ирж байна.

- Банкуудын хувьцааг гадны байгууллага, хөрөнгө оруулагч авах сонирхол хэр их байгаа бол?

- Ер нь гадны хөрөнгө оруулагчдын сонирхол их байна. Яагаад гэвэл ХААН Банк 70 орчим гадны мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, тэдний стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж, санхүүгийн сахилга батыг чанд хэрэгжүүлж байна. Компанийн засаглал нь маш сайн. Энэ үүднээс гадны хөрөнгө оруулагч маш дуртай орж ирнэ.

Ийн шинэ капитал Монголын зах зээлд орж ирснээр дараа дараагийн боломжууд гарч ирнэ. Тухайлбал, банкуудын олгох зээлийн хэмжээ нэмэгдэнэ, хүүгийн зардал буурна, хөрөнгө оруулалтын чиглэлтэй, эко төслүүдийг санхүүжүүлэх боломж гарна.

ХААН Банкны уриа нь “Хамтын өсөлт төгөлдөр”. Хувьцааг нь худалдаж авсан хүмүүс тус банкны үйл ажиллагаанаас ногдол ашгаа хүртэн хамтдаа төгс өсөлтөд хүрэх боломж гарч ирж байна.

- Та хөрөнгийн зах зээлд олон жил ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд монголчуудын хөрөнгийн зах зээлийн мэдлэг, санхүүгийн боловсрол ямар байна гэж үздэг вэ? Жишээлбэл, хувьцаа худалдаж авахдаа юун дээр алдаж байна вэ? Юунд анхаарах ёстой вэ?

- Энэ тал дээр монгол хүмүүсийн нэг онцлог ажиглагддаг. Тухайн компани, хувьцаатай холбоотой өгөгдөл, үзүүлэлтийг сонирхохоос илүүтэй хэн нэгний үгийг дагах, шуурах хандлага их. Проспектус буюу танилцуулга, хөрөнгө оруулагчдад зориулсан товч танилцуулга маш их байдаг. Тиймээс тэдгээрийг нэг орой цаг гаргаад анхааралтай уншихад 20 минут л хангалттай. Мөн тухайн хувьцаа гаргагч байгууллага таны амьдралд ямар хамааралтай вэ, таны үнэт зүйл, зорилготой нийцэж байна уу гэдгийг авч үзэх нь зүйтэй. Банкаар жишээ татахад та өөрөө мөн бусад хүн аль банкны үйлчилгээг илүү их авч байна вэ, ирээдүйн үнэлгээ нь хэр сайн байх вэ гэх мэт тооцоог хийх хэрэгтэй.

Мөн андеррайтер буюу үнэт цаасны компанитай маш сайн харилцах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаас өмнө хэдий хэмжээний хувьцааг хэдий хугацаанд, ямар үнээр авах вэ гэдгийг ярилцаж, зөвлөгөө ав.

Хэчнээн сайн компани байсан ч боломжоос нь хэтрүүлэн үнэлж авбал алдагдал хүлээдэг. Тиймээс долоо хэмжиж, нэг огтлох нь зүйтэй. Үнэ өсөж, буух болгонд реакц үзүүлж сэтгэлийн хөөрлөөр авч, зарах нь зохимжгүй.

- “БиДиСек ҮЦК” ХК өмнө нь маш олон IPO дээр ажиллаж байсан. Харин ХААН Банкны IPO танай ажиллаж байсан өмнөх төслүүдээс юугаараа ялгаатай вэ?

- Маш олон давуу тал байна. Нэгдүгээрт, татан төвлөрүүлэх хэмжээ нь өндөр. Хоёрдугаарт, бид өмнө нь олон IPO-ыг хариуцаж байсан ч ХААН Банкнаас маш их зүйл сурч байна. Гадны хөрөнгө оруулагч нар их сонирхож байгаа учраас бид олон улсын түвшинд хүрэхүйц мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, том цар хүрээгээр үйл ажиллагаагаа харах ёстой болж байгаа юм.

Хамгийн гол онцлог нь ХААН Банк маш өндөр ашигтай ажилладаг компани учраас хувьцааг нь олон нийтэд хүргэх болсондоо манай хамт олон нүүр бардам байна. Тийм учраас бид маш их хичээж ажиллахын зэрэгцээ аль болох олон монгол хүн хувьцааг нь аваасай гэж хүсэж байна.

- ХААН Банкны хувьцааны захиалга дээр танд ямар таамаглал байна вэ?

- Надаас маш олон хүн ХААН Банкны хувьцааг авах уу, үгүй юү гэж ерөөсөө асуухгүй, зөвхөн хэдийг, яаж авах вэ гэж л асууж байна.

- ХААН Банк яагаад танай компанийг андеррайтераар сонгож авсан гэж бодож байна вэ?

- Сонгон шалгаруулалтад бэлтгэхэд бид маш их хугацаа зарцуулж, ихээхэн хүчин чармайлт гаргасан. Сонгон шалгаруулах материалыг хүлээж авсныхаа дараа маш хариуцлагатай ажил руу орж байна гэдгээ манай хамт олон мэдэрсэн.

Манай компани хөрөнгийн зах зээлийг маш идэвхгүй байхаас идэвхтэй болох хүртэл нь олон ажил хийсэн, харилцагчийн бааз суурь маш өндөр, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хэмжээ их учраас сонгогдсон байх гэж бодож байна. Хамгийн гол нь “БиДиСек” компанийн мэргэжилтэн, боловсон хүчин маш их туршлагатай. Биднийг том багаар ажиллаж, IPO-ыг цаг хугацаанд нь амжилттай хийнэ гэдгийг голлон харгалзаж үзсэн болов уу.

С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна
Голомт банк нь нийт 103.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг олон нийтээс татан төвлөрүүлэхээр 80,402,743 ширхэг хувьцааг, нэгжийн үнийг нь 1,285 санал болгоод байна. Хувьцааны анхдагч зах зээлийн захиалга энэ сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор захиалгын хэмжээ нийт татан төвлөрүүлэх дүнгээс хэдийн даваад байгаа юм.

Иймд андеррайтераар ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнээс хөрөнгө оруулагчдаас тавьж буй голлох асуултад хариулт авлаа.

Голомт банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш ганцхан цагийн дотор 105 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд тэмдэглэгдэхүйц үйл явдал боллоо. Та бүхний хүлээлт хэр байсан бэ?

Голомт банкны хувьд Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа 100 гаруй тэрбум төгрөгийн IPO хийж байгаа компани гэдгээрээ хөрөнгө оруулагчдын дунд маш их хүлээлт үүсгээд байсан. Тэр ч утгаараа Road show эхэлсэн өдрөөс буюу урьдчилсан захиалга нээгдэхэд л татан төвлөрүүлэх хэмжээнээс давсан захиалга ирсэн юм. Урьдчилсан захиалгын хугацаанд мэдрэгдсэн тэр их эрэлт анхдагч зах зээлийн нээлтийн өдөр дахин батлагдаж, асар богино хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж чадлаа. Товчоор хэлбэл, Голомт банкны IPO нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том дүнтэй IPO болон хамгийн богино хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн гэх хоёр том амжилтыг бичиж үлдээлээ.

Иргэдийн хувьд захиалга давж биелснээр IPO хаагдлаа гэж ойлгоод байна?

Захиалга давж биелсэн гэдэг нь IPO үүгээр дууссан гэсэн үг биш. Хөрөнгө оруулагчдаас захиалга авах хугацаа 11-р сарын 30-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл нийт захиалгын дүн хэд байхаас шалтгаалан хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилалт хийгдэх юм. Өөрөөр хэлбэл захиалга өгсөн хүн бүр  хувьцаагаа авах болно.

Гэхдээ иргэд нэг зүйлийг санах хэрэгтэй. Үнэт цаас нээгдэхэд 1 хоногийн хугацаа шаарддаг тул хугацааг нь тулгаж, дансаа нээж захиалга өгөхөд асуудал үүсэх магадлалтай. Тиймээс хувьцааны захиалгаа 2022 оны 11 сарын 30-наас өмнө өгвөл ямар нэгэн асуудал үүсэхгүй юм.

Хувь тэнцүүлэх зарчмын талаар тайлбарлаж өгөхгүй юу. Хөрөнгө оруулагч хамгийн багадаа хэдэн ширхэг хувьцаа авах боломжтой вэ?

Голомт банкны IPO-ийн 80 хувийг стратегийн буюу илүү урт хугацааны хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа. Үлдсэн 20 хувийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа юм. Хувь тэнцүүлэх зарчим нь стратегийн бус хөрөнгө оруулагчдад хамааралтай бөгөөд жижиглэнгийн захиалга авах дүнгээс хэр хэмжээгээр давахаас хамаарч хувь тэнцүүлэх аргаар хувьцааг тэгш хуваарилна. Жишээлбэл, нийт 140 тэрбум төгрөгийн захиалга ирлээ гэж тооцоход олон нийтийн захиалга ойролцоогоор 30 хувиар биелнэ. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн захиалга өгсөн хөрөнгө оруулагч ойролцоогоор 3.3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг анхдагч зах зээлээс авна гэсэн үг. Харин, хувь тэнцэж ногдсон хувьцааныхаа тоо хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид маань хоёрдогч зах зээлээс нэмж хувьцаа худалдан авах бүрэн боломжтой.

Голомт банкны хувьцаанд хөрөнгө оруулахад ямар нэг хязгаарлалт байхгүй. Нэг ширхэг хувьцааг ч захиалах боломжтой. Анхдагч зах зээлд оролцогчдын хувьд 10 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг шууд биелүүлэх юм. Өөрөөр хэлбэл 12,850 төгрөг хүртэлх захиалга 100 хувь биелнэ. Энэ нь хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс буюу илүү олон хүн Голомт банкны хувьцаа эзэмшигч болох боломжийг олгож буйтай холбоотой.

Хоёрдогч зах зээлийн арилжаа хэзээ нээгдэх вэ?

Хоёрдогч зах зээлийн арилжааг нээхийн өмнө анхдагч зах зээлийн арилжаагаа амжилттай хааж, хуваарилалтаа хийж дуусгах шаардлагатай байдаг. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга 11-р сарын 30 хүртэл явагдаж татан төвлөрүүлэх дүнгээс хэдэн хувь давж биелснээс хамаарч хувь тэнцүүлэлтийг хийнэ. Өнөөдрийн байдлаар 14 мянга орчим хөрөнгө оруулагчаас захиалга ирээд байна. Харилцагч нэг бүрийн үнэт цаасны дансанд хувьцааг байршуулж дууссаны дараа Монголын хөрөнгийн биржээс зөвшөөрөл олгосноор хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх болно. Хөрөнгө оруулагчдадаа зөвлөхөд, үлдэж байгаа хугацаанд өөрийн бүртгэлээ шалгаж, мэдээллээ шинэчлэх нь хоёрдогч зах зээлийн арилжааг эрт нээхэд чухал нөлөөтэй.

Голомт банкны хувьцааны захиалгаа хэрхэн өгөхөө мэдэхгүй байгаа хүмүүс хаашаа хандах вэ?

Голомт Банкны IPO-д оролцох маш олон боломж, ухаалаг шийдэл бий. Голомт банкны IPO-д хамгийн хялбараар оролцох боломж бол https://trader.golomtcapital.com/mn/public/golomtbankipo хаягаар хандаад дансаа нээж, захиалга өгөх юм. Мөн манай компанийн онлайн арилжааны www.trader.golomtcapital.com систем болон гар утасны Golomt Capital аппликэйшнийг ашиглахыг зөвлөж байна.

Голомт банкны харилцагчдын хувьд www.egolomt.mn, SocialPay аппликэйшнийг ашиглаж болно. Мөн Голомт Капитал компанийн байранд ирээд дансаа үнэгүй нээлгээд, хувьцаагаа захиалах боломжтой. Манай компанийн хувьд олон хүнийг Голомт банкны хувьцаа эзэмшигч болоосой гэсэн үүднээс хамгийн бага буюу 0.56 хувийн шимтгэлтэйгээр үйлчилж байна.

Мөн та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtbank.com вэбсайтаас авахаас гадна Голомт банкны 1800-1646 болон Голомт Капитал компанийн 7012-1530 дугаарын утсанд холбогдож авах боломжтой.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа өндөр эрэлттэй байна
Голомт банк нийт хувьцааныхаа 10.09 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг нэгжийг нь 1285 төгрөгөөр олон нийтэд санал болгож нийт 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд өнөөдрийг хүртэл гарсан хамгийн том дүнтэй IPO болж байгаа юм. Голомт банкийг олон нийтэд хувьцаагаа санал болгоход нь андеррайтераар ажиллаж буй Голомт капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэтэй тус IPO-ын талаар ярилцлаа.

Голомт банк нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй том дүнтэй IPO-г хийж байна. Энэ хэрээр Монголын  хөрөнгийн зах зээл тэлэх нь тодорхой юм?

Тийм шүү. Голомт банк IPO хийснээр МХБ-д бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 20 орчим хувиар буюу 1 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ. Системийн ач холбогдол бүхий таван банк IPO хийж дуусахад хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрч хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Өөрөөр хэлбэл, банкнууд IPO хийснээр Монголын хөрөнгийн зах зээлийн тэлэлтийн шинэ түүхийг бичиж байна гэж хэлж болно.

Хөрөнгө оруулагчид тухайн компанийнхаа ирээдүйн ашиг, санхүүгийн өсөлтөд хөрөнгө оруулдаг. Иргэдийн хувьд ч банкны салбарын ирээдүйд итгэл төгс байх шиг байна. Андеррайтер компанийн хувьд Голомт банкны ирээдүйг юу гэж харж байна вэ?

Монгол Улсын банкны салбар нь бусад салбартайгаа харьцуулахад өндөр өсөлттэй байдаг. Тоогоор илэрхийлбэл, сүүлийн 10 жилд банкны салбарын нийт актив хөрөнгө 6.6 дахин өсөж 41 их наяд төгрөгт хүрсэн.

Үүнийг манай улсын нийт эдийн засгийн өсөлттэй харьцуулахад 1.5 дахин хурдтай байна гэсэн үг юм. Тэр дундаас Голомт банкны өсөлтийг авч үзвэл 2017 онд нийт хөрөнгийн хэмжээ нь 5.2 их наяд төгрөг байсан 2021 оны байдлаар 8 их наяд төгрөгт хүрсэн.

Он гарснаас хойш буюу 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 8.5 их наяд төгрөгт хүрсэн нь тогтвортой, амжилттай өсөлттэй явааг илтгэж байгаа юм. Банкны салбарын энэ хурдацтай тэлэлт, өсөлт нь цаашдаа ч үргэлжлэх болно.

Өнөөдөр банкны салбарын нийт активын хэмжээ нь Монгол Улсын ДНБ-ний 95 хувьтай тэнцэж байна. БНХАУ гэх мэт Азийн хөгжиж буй бусад улсад энэ харьцаа 200-300 хувь байдаг. Тэгэхээр, манай улсын банкны салбарт өсөх, тэлэх асар том орон зай бий. Иргэд Голомт банкны хувьцааны өгөөж, ногдол ашгийн хэмжээг ихээхэн сонирхож байна?

Голомт банк ногдол ашгийнхаа бодлогыг үнэт цаасны танилцуулгадаа маш тодорхой бичсэн. Өөрөөр хэлбэл, дунд хугацаанд буюу 2024-2025 оноос ногдол ашиг тарааж эхлэнэ.

Голомт банк 103 тэрбум төгрөгийн IPO хийснээр банкны харьцаа үзүүлэлтэд маш их эерэг нөлөө гарах юм. Тухайлбал, өөрийн хөрөнгө нэмэгдсэнээр 800 тэрбум төгрөгийн зээл гаргах боломж бүрдэнэ.

Иргэд, ААН-үүдэд олгох зээлийн хэмжээ нэмэгдсэнээр тухайн салбартаа эерэг үр дүн авчирна. Улмаар Монгол Улсын эдийн засаг идэвхжих юм. Мэдээж, зээл олголтыг дагаад банкны ашиг нэмэгдэх болно.

Тийм ч учраас Голомт Капиталын зүгээс харилцагчдадаа ногдол ашгаас хүртэх өгөөжөө урт хугацаанд харж, хөрөнгө оруулах хэрэгтэйг байнга зөвлөж байгаа.

Андеррайтеруудын зүгээс Голомт банкны хувьцаа нь урт хугацаандаа үнэ цэнтэй, өндөр өсөлттэй хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэл төгс байна. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд хувьцааны арилжааны ханшийн өөрчлөлтөөс ашиг хийх боломж бий.

Учир нь банкны салбар бол дэлхийн жишигт ч хамгийн бага ханшийн савлагаатай,  ногдол ашиг нь ч харьцангуй тогтвортой, хувьцааны ханш нь алгуур өсөх хандлагатай байдгаараа онцлотой юм.

Энэ ч утгаараа олон нийтэд санал болгож байгаа хувьцааны 80 хувийг стратегийн буюу урт хугацаанд хувьцаагаа хадгалах хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

Голомт банк IPO хийх зөвшөөрлөө авснаас хойш хөрөнгийн зах зээл “буцалж” байна. Одоогоор урьдчилсан захиалгын явц ямар байна вэ? Андеррайтерийн хувьд IPO хэр амжилттай болно гэсэн хүлээлттэй байна вэ?

IPO хийсний дараах Голомт банкны өөрийн хөрөнгөтэй нь IPO-ын үнэлгээг харьцуулсан P/B харьцаа нь 1.15Х байгаа юм. МХБ-ийн Топ-20 компанийн хувьд энэ харьцаа 2021 оны төгсгөлөөр 3.05Х байсан бол Азийн бусад хөгжиж буй орнуудын банкнуудынх 1.1-2.6Х байна.

Өөрөөр хэлбэл, Голомт банкны шинэ хөрөнгө оруулагчид одоогийн хувьцаа эзэмшигчидтэй ойролцоо үнээр буюу харьцангуй хямдаар хувьцаа эзэмших боломжтой.

Энэ боломжийг зах зээл маш мэдрэг хүлээн авч байна. Road show буюу албан ёсны сурталчилгаа эхэлсэн эхний өдөртөө л урьдчилсан захиалга 100 хувь даваад байна. Энэ нь Голомт банкны хувьцаа өндөр эрэлттэй байгааг харуулж байгаа юм.

Тэгэхээр, захиалга давж биелэх нь тодорхой боллоо. Тиймээс стратегийн бус хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилалт хийх тул захиалга нь 100 хувь биелэх боломжгүй гэдгийг мэдэж байх нь чухал юм. Одоогоор ямар хэмжээгээр хувь тэнцүүлэх вэ гэдгийг хэлэхэд арай эрт байна.

Тэгэхээр бүх захиалга биелэхгүй байх магадлалтай, хувьцаагүй үлдэнэ гэсэн үг үү. Хувь тэнцүүлнэ гэдгийг тайлбарлаж өгөөч?

Голомт банкны IPO-ийн 80 хувийг стратегийн буюу илүү урт хугацааны хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа. Үлдсэн 20 хувийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа юм.

Тэгэхээр захиалга хэр давахаас хамаарч хувь тэнцүүлэх агаар хувьцааг хөрөнгө оруулагчдад тэгш хувиарлах юм.

Жишээлбэл, нийт 140 тэрбум төгрөгийн захиалга ирлээ гэж тооцоход олон нийтийн захиалга ойролцоогоор 30 хувиар биелнэ. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн захиалга өгсөн хөрөнгө оруулагч ойролцоогоор 3.3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг анхдагч зах зээлээс авна гэсэн үг.

Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд хоёрдогч зах зээл дээрээс нэмж хувьцаа худалдан авах, анхдагч зах зээлээс авсан хувьцаагаа зарах бүрэн боломж бий.

Компанийн засаглалын хувьд IPO хийсний дараа Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн эзэмшил болон бүтцэд ямар өөрчлөлт гарах бол?

Голомт банк нь үүсэн байгуулагдсан цагаасаа жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж, засаглал дахь оролцоог нь чухалчилж ирснийг онцлох хэрэгтэй. Одоогоор Голомт банкны 13 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг бөгөөд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд 2 төлөөлөл нь бий.

IPO хийгдсэний дараа жижиг хувьцаа эзэмшигчдийн эзлэх дүн 20 гаруй хувь болж өснө. Банкны тухай хуулинд зааснаар ирээдүйд нэг хувьцаа эзэмшигч банкны 20 хүртэлх хувийг эзэмшдэг болно.

Тэгэхээр цаашид хуулийн хүрээнд хувьцааны төвлөрөл багасах болно. Энэ нь зөвхөн банкнуудын гэлтгүй Монголын бизнесийн салбарт засаглалын тогтвортой, эрүүл жишиг болж, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Банкны салбар нь өдөр бүр тайлан гаргаж Монголбанканд хянуулдаг хариуцлага өндөртэй бизнес. Үүнээс гадна Голомт банк жил бүр дэлхийн топ 4-т багтдаг шилдэг аудитын компаниудаар аудит хийлгэдэг. IPO хийснээр хувьцаа эзэмшигчид давхар хяналтаа тогтооно зэрэг өндөр ач холбогдолтой юм.

Голомт банкны IPO үндсэн захиалга авах хугацаа ойртож байна.  Үндсэн, болон урьдчилсан захиалгаа хэрхэн өгөхөө мэдэхгүй байгаа хүмүүс хаашаа хандах вэ?

Мэдээллийн технологийн ололт амжилтуудыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлснээр  хөрөнгө оруулалт хийх нь өдрөөс өдөрт хялбархан, ухаалаг болж байна.

Голомт Банкны IPO-д оролцох маш олон боломж, ухаалаг шийдэл бий. Голомт банкны IPO-д хамгийн хялбараар оролцох боломж бол https://trader.golomtcapital.com/mn/public/golomtbankipo хаягаар хандаад дансаа нээж, захиалга өгөх юм.

Бидний хувьд Монголын хамгийн анхны онлайн арилжааны системийг нэвтрүүлж байсан туршлагатай. Тиймээс улам сайжруулж хөгжүүлсэн онлайн арилжааны www.trader.golomtcapital.com сайт болон гар утасны Golomt Capital аппликэйшнээрээ иргэдэд үйлчилж байна. Харилцагчид маань шууд эдгээр платформоо ашиглаад захиалгаа өгөх боломжтой.

Мөн www.egolomt.mn, Social Pay аппликэйшн, Голомт Капитал компанийн байранд ирээд дансаа үнэгүй нээлгээд, хувьцаагаа захиалах боломжтой.

Манай компанийн хувьд  илүү олон хүнийг Голомт банкны хувьцааг эзэмшигч болоосой гэсэн үүднээс хамгийн бага буюу 0.56 хувийн шимтгэлтэйгээр үйлчилж байгаагаа дуулгахдаа баяртай байна.

Мөн та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtbank.com вэбсайтаас авахаас гадна Голомт банкны 1800-1646 болон Голомт Капитал компанийн 7012-1530 дугаарын утсанд холбогдож авах боломжтой.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.