Боловсрол - ErdenetMedee.mn

Ч.Доржгүнсмаа: Хувийн эмнэлгүүдэд 7 сараас хойш санхүүжилт олгоогүй
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооноос өнөөдөр /2025.10.23/ Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гийн санхүүжилт олгоогүй талаар мэдээлэл хийлээ.

-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа:

-Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо байгуулагдаад 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар холбоонд 300 гаруй хувийн хэвшлийн эмнэлгийн салбар нэгдсэн. Улсын хэмжээнд 1700 гаруй эрүүл мэнд, хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 235 нь ор бүхий эмнэлэг, 1466 нь амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлэгт 18,700 эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Энэ нь нийт эрүүл мэндийн салбарын ажилчдын 25.5 хувийг эзэлдэг.

Мөн 2022-2025 онуудад ЭМДС-аас улсын эмнэлэг 90 хувийн санхүүжилт авсан байдаг. Харин хувийн хэвшлийн эмнэлэг ЭМДС-аас 13 хувийн санхүүжилтийг авсан. Харин үлдсэн хувийг гадуурх сувиллын газрууд авч буй. Үүнээс харахад ЭМДС харилцан адилгүй санхүүжилт олгож, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байна. Танил тал болон харилцан тохиролцож санхүүжилт авсны улмаас даатгалын санг хоосруулж, хэдэн тэрбум төгрөгийн өр үүсгэж, өрийг барагдуулж, санхүүжилтийг хассан байсан. Нөгөөтэйгүүр ЭМДС-ын зарцуулалтыг ил тод болгох хэрэгтэй. ЭМД-ын Үндэсний зөвлөл бол өртгийн жин болон суурь тарифыг тогтоодог газар, ЭМДЕГ бол сонгон шалгаруулалтад тэнцсэн эмнэлгүүдэд ЭМДС-г хуваарилалт хийдэг газар юм. Гэтэл тусламж үйлчилгээний үнэ төлбөрийг өсгөх замаар нөлөө бүхий байгууллагуудад ялгавартай санхүүжүүлсэн.

ЭМДС-аас 90 хувийг улсын эмнэлэг, 10 хувийг  хувийн хэвшлийн 216 эмнэлэг хувааж авдаг. Хувийн хэвшлийн эмнэлгүүд ЭМДС-г хоосолсон гэх мэт яриа гарсан. Бид бүхэн зөвхөн 13 хувийг авч байгаа.Нэг хувийн хэвшлийн эмнэлэг өдөр нэг хүн хэвтүүлж, 10 өвчтөн үзэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ийм хэмжээний санхүүжилтэй хувийн хэвшлийн эмнэлгүүд ажиллахад хүндрэлтэй байна.

Хэрэв үнэхээр хувийн эмнэлгүүд даатгалын мөнгийг хоосруулж байгаа гэвэл тухайн байгууллагыг зарлах хэрэгтэй. Томоохон хувийн эмнэлгүүд ЭМДС-аас олгож буй 13 хувьд дээгүүр жагсах байх гэж бодож байтал үгүй байсан. Үүгээрээ хувийн хэвшлийн эмнэлгүүд ЭМДС-г хоослохгүй байгаа гэдгийг баталж байна. Хувийн эмнэлгүүдтэй 2025 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл гэрээ хэлэлцээр хийсэн байж санхүүжилтийг өгөхгүй. Мөн гэрээ байгуулсан эмнэлгүүдтэй нэмэлт гэрээг дахин байгуулсан байдаг. Нэмэлт гэрээгээр ирэх арванхоёр дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэмэлт санхүүжилт олгоно гэж мэдэгдсэн. Мөн квотоор тогтоосон санхүүжилтийг 12 сардаа хувааж гэрээ хэлэлцээр дээр тусгаж өгнө гэж мэдэгдсэн. Гэтэл бага зардлаар хийсэн гэрээг 12 сард хуваалгасан.Гэвч гэрээнд тусгасан санхүүжилтийг олгох өгнө үү. ЭМДС заасан гэрээгээ зөрчиж хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт санхүүжилт өгсөнгүй. Тэгэхээр 2025 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгоогүй. Гурван сарын хугацаанд санхүүжилт аваагүй хувийн эмнэлгүүд шинээр тоног төхөөрөмж худалдан авах нөхцөл байдал болон сонгон шалгаруулалтад ороход хүндрэлтэй байдалд хүрсэн. Өнөөдөр хувийн эмнэлгүүд авсан зээлийнхээ дарамтад туйлдаж байна.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Булган аймагт үргэлжилж байна
Монголчуудын гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр нас бардаг гэх тоо баримт бий. Эмнэлэгт хандах цаг завгүй яарч, өөрийгөө хойш тавьсаар, зөвхөн өвдсөн хойно л эмчид хандах хандлага өнөөгийн нийгэмд түгээмэл болсон.

Тиймээс энэ хандлагыг зогсоож, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, мэдээлэл зөвлөмж хүргэх зорилгоор “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн билээ.

Анх 2017 онд Булган аймагт хэрэгжиж байсан энэхүү аян энэ жил тус аймгийн иргэдэд дахин хүрч байна. 2024 оны судалгаагаар зүрх судасны өвчлөл нь Булган аймагт нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэгээр бүртгэгджээ. Аяны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна, зорилтот бүлгийн иргэдийг зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины харвалт, бөөр, хоол боловсруулах замын өвчлөл зэрэг чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж байна. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан орчин үеийн эмчилгээний аргазүйн сургалт зохион байгууллаа.

Аян 2025 оны 7-р сарын 31-нээс 8-р сарын 2-ны хооронд Сэлэнгэ аймгийн Мандал суманд үргэлжлэн хэрэгжих бөгөөд Сэлэнгийн Зүүнхараа нь цусны даралт ихсэлтийн өвчлөлийн эрсдэл өндөртэй тооцогддог бүс нутаг юм.

Монгол орны 21 аймгийг бүтэн тойрч, нийт 67,000 гаруй иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулж, 1,230 гаруй орон нутгийн эмч, мэргэжилтнийг чадавхжуулсан нь тус аяны бодит үр дүнг харуулж байна. Нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэгчийн хувиар ХААН Банк 2007 онд ХААН Банк санг байгуулж, өнөөг хүртэл нийт 523 төсөл, хөтөлбөрт 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлжээ. Үүнээс 2.5 тэрбум төгрөгийг зөвхөн эрүүл мэндийн чиглэлийн аян, хөтөлбөрүүдэд зарцуулсан нь иргэдийн амьдралд бодит үр өгөөж авчирсан ажлуудын нэг билээ.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 253 болжээ
Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 03-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 253, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 116, гэрээр 18, эдгэрсэн 119, сэжигтэй тохиолдол нь 100, Хавьтал 7220  байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Чихрийн шижин бол өвчин биш эмгэг юм
“Чихрийн шижин бол өвчин биш, эмгэг юм” гэдэг үгийг би анх 2024 оны 9-р сард А.Буяндэлгэр эмчээс сонсож билээ. А.Буяндэлгэр эмч бол АНУ-ын доктор Ричард Бернштейны чихрийн шижинг хэвийн хэмжээнд бууруулдаг аргыг Монголд нутагшуулсан сайн эмч юм билээ. А.Буяндэлгэр эмчийн тэр үг бол яахын аргагүй үнэн үг юм байна. Эхлээд би үнэмшээгүй. Чихрийн шижин бол анагаах ухаан эмчилж чаддаггүй өвчин гэсэн ойлголт надад бат бэх суусан байлаа.

Би хориод жил чихрийн шижингийн эсрэг элдэв эм ууж инсулин тариа хийж өдий хүрчээ. Анх 2006 онд Баянзүрх дүүргийн дотоод шүүрлийн их эмчид үзүүлж сахартай гэдгээ мэдэж эмчийн өгсөн нэг эмийг ууж байснаа больж нэг хэсэг эмгүй явав. Заримдаа миний сахар 22 моль хүрч байлаа. Голдуу миний сахарын хэмжээ 10 моль байдаг,их багадаа 7 моль болдог байв.

Гэтэл гэнэт би 2014 онд ажил дээрээ ухаан алдаж гуравдугаар нэгдсэн эмнэлгийн зүрхний шигдээсийн тасагт хүргэгдэж ачит эмч Батмягмар, Батбаатар, Ууганааа нараар мэс ажилбар хийлгэж амь аврагдаж билээ. Дараа нь 2019 он болон 2023 онд зүрхэндээ стенд тавиулж амьд үлдсэн. Энэ бүгд нөгөөх аюулт сахарын өвчний хүндрэлээс болж байлаа. Чихрийн шижинтэй сайтар тэмцэж хэвийн хэмжээнд сахараа барьж байхгүй бол ямар ч өвдөлт байхгүй зүгээр явж байгаад гэнэт л нэг өдөр хүндрэл болдог юм байна. Эмнэлэгт эмчлүүлж байхад нэг тасагт байсан зарим хүмүүс кола уусаар байгаад эсхүл сахартай зүйл идсээр байгаад сахар нь хүндэрч юм харахгүй болж бүр даамжраад бөөрний дутагдалд орж гемодиазд ордог болтлоо хүндэрсэн байв. Энэ өвчний шалтгаан нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал хоёроос болдог ажээ.

Монгол малчин монгол малын махаа идээд морио унаж малаа хариулж хэдэн мянган жил эко орчинд амьдрахдаа хэзээ ч чихрийн шижин гэдэг өвчин хүрч байгаагүй. Гэтэл монголчууд бид жараад оноос эхлэн суурин амьдралд шилжиж оросын маш их сахартай зунгааралдсан “молоко” хэмээх лаазалсан зүйл, сахартай печень, нарийн боов, торт, элдэв газтай ундаа, төрөл бүрийн архи, пиво уусаар байгаад ихэнхи нь чихрийн шижин өвчинтэй болж, ихэнхи эрчүүд элэгний рак өвчинтэй болжээ. Бид өдөр бүр сахартай хүнсний зүйл иддэгээс болж сахараа улам нэмэгдүүлсээр байгаад чихрийн шижинтэй болжээ. Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн талх, нарийн боов, чихэрлэг жимс, сүүн бүтээгдэхүүн идсээр байгаад хүмүүс сахартай болдог аж. Эртнээс монголчууд монгол малын мах, сүү цагаан идээ зооглож, малаа маллаж эрүүл чийрэг, хөдөлгөөнтэй эрүүл амьдардаг байжээ. Хорьдугаар зууны эхээр улаан хувьсгал Монголд болж улаантнууд ард түмнийхээ хамаг мал сүргийг нь хураан авч монгол малын мах, сүү ховор болж монголчуудын иддэг эко бүтээгдэхүүн нь оросын талх, төмс, сахар, чихэр болон хувирч байв. Оросын талх, төмс, хятадын мантуу бол эдгээр орны ядуу хүмүүсийн иддэг хоол юм. Соцын үеийн монгол хүүхдүүд ихэнхи нь шүд нь өвчтэй цоорхой, сүү уудаггүй тул кальцийн дутагдалд орчихсон,бие нь өсөлт муу, жижигхэн давжаа хүүхдүүд өсөж байлаа. Ингэж мал сүргээр баян, иддэг хүнс нь эко монголчуудын зоог нийгэм журмын үед ядуу, чанаргүй, эрүүл бус болсон ажээ. Орчин үеийн зоогийн газар ороход тэнд махан хоолондоо хүртэл элсэн чихэр, ногооны салатандаа хүртэл элсэн чихэр хийдэг болжээ. Салатны махаа чихэрлэг сүмсээр амталсан ч гэх шиг. Монгол хонины мах, хонины сүүлээ хүртэл холестрин ихсэнэ гээд идэхийг нь хорьдог болжээ. Энэ бол солиорол юм.

2024 оны 9-р сарын 1 нээс эхэлж би АНУ-ын доктор Ричард Бернштейны аргаар нүүр ус багатай хоол идэж гар, хөлийн булчингийн дасгал хийж эхэлсэн юм. Энэ аргыг анх надад мэдээлсэн хүн бол төмөр замын инженер Гинжболд гэдэг хүн байлаа.

Сахарыг бууруулах бүх эм, тариагаа тэр өдрөөс эхлээд би шууд хаясан юм. Шинэ дэглэмийн анхны өдөр өглөө нь 2 өндөгийг шар тосонд хайрч,/эсхүл усанд чанаж болно/, огурцы, помидор, монгол ногоон сонгины салат хийж идээд, японы ногоон цай уув. Цайны хувьд би япон ногоон цай эсхүл монгол хөвсгөл цай уудаг юм. Давсны хувьд зөвхөн увс, завханы монгол бор давс хэрэглэдэг юм. Өдөр нь монгол малын хонь эсхүл үхрийн өөхтэй махтай, байцаатай шөл хийж иддэг болов. Монгол хонь бол 88 төрлийн эмийн ургамал иддэг цэвэр байгалийн эко амьтан юм. Өвлийн цагт адууны мах их зохимжтой байдаг. Хамгийн чухал ногоо бол байцаа. Төмс идэж болохгүй, гурил идэж болохгүй, сүүтэй цай, сүүтэй цагаан будаа, цагаан гурил идэж болохгүй.

Ер нь сахартай хүнд сахароз, лактоз, фруктоз гэдэг 3 зүйл хор болдог гэдгийг мэдэх хэрэгтэй. Лактоз нь сүүнд байдаг, фруктоз нь химийн аргаар хатаасан жимсэнд байдаг юм. Сахароз бол орчин үеийн бүх төрлийн гурилан бүтээгдэхүүүн болон кола, пепси зэрэг ундаанд их хэмжээгээр байдаг юм. Харин бүрсэн монгол тараг ууж болно. Орой би хоол иддэггүй. Хэрэв орой гол харлаад юм идмээр бол хонины жаахан сүүл, эсхүл сдүүжин жаахан идээд болдог юм. Өглөө, орой нь гарын булчингийн дасгал хийж гантил өргөж, хөлдөө резин хийж хөлний дасгал хийв. Маргааш өглөө нь сахарын хэмжээгээ үзэхэд 4.8 моль болж буурсан байв. Би мэл гайхаж ямар ч эм, тариагүйгээр сахараа буулгаж болохыг сайтар ойлгов. Яг ийм өдрийн дэглэм баримталж саяхан гурван сарын дараа сахарын дундажаа үзэхэд 5.6 моль болжээ. Сахарын дундаж 5.5 байх ёстой. Миний жин 2014 онд 92 кг байсан бол энэ жил 2025 онд 67 кг болжээ. Сүүлийн 4 сар би өдөр бүр сахараа 4.8 - 5.8 молийн хооронд бариад байв. Ер нь сахарыг өдөр бүр 3.8-5.2 моль хооронд барих ёстой. Харамсалтай нь сахартай хүмүүс сахар маань 6, 7, 8 моль хүртэл буурлаа хэмээн өөрийгөө хуураад баярлаад байдаг юм. Энэ бол том эндүүрэл. Хэрэв сахарны хэмжээ 5-8 - 6.8, эсхүл 7 байвал 10-аас дээш сахартай хүнтэй яг адилхан ямар ч үр дүн байхгүй, хэзээ нэгэн цагт гэнэт сахарын хүндрэл гардаг ажээ. Сахарын хүндрэл болвол зүрх рүү ордог, нүд рүү ордог, хөл рүү ордог, бөөр рүү ордог тун аюултай зүйл.

Хоёр жилийн өмнө би Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очлоо. Дотоод шүүрлийн эмч дээр очиход 20 жилийн өмнөх нөгөө эмч авгай яг хэвээрээ зөвхөн баахан эм тариа бичээд эм тариа хуваарилах л ажлаа хийгээд ямар ч зөвлөлгөө өгөхгүй, сахарыг эмчлэх ямар ч шинэлэг үр дүнтэй эмчилгээ байхгүй, арга барил нь огт өөрчлөгдөөгүй хуучин хэвээрээ сууж байх юм. Тэр эмч миний ямар ч шинжилгээ, эмчилгээтэй танилцаагүй байж надад “ Одоо та инсулинаа дозыг нь нэмж 10 байсныгаа 20 болгож нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв. Би гэнэт дургүй хүрч шууд л инсулин тариаг хаяж “Форсига” болон “Гальвус” гэдэг эм уудаг болж билээ. Дэлхий даяар чихрийн шижинг эмчлэх арга өөрчлөгдөж сайжраад байхад Монгол маань яг 20 жилийн өмнөх шигээ өвчтөнийг зөвхөн тариа, эмээр бөмбөгдөөд сууж байх юм. Саяхан би 2025 оны 2-р сарын дундуур Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очиж хуваарьт инсулин тариагаа авлаа. Төрөөс сахартай иргэддээ инсулин тариаг үнэгүй олгодог нь их тустай зөв арга хэмжээ юм. Сахар гэнэт ихдэхэд инсулин тариа шууд буулгаж чаддаг их тустай л даа. Сахартай хүн инсулин тариаг өөртөө бэлэн байлгах нь зөв. Би авсан “Mixtard 30”инсулины хугацааг нь хартал 2022 онд авч байсан инсулин яг хэвээрээ байлаа.Хугацаа нь 2025 оны 4-р сард дуусах ажээ. 4-р сараас хойш арай энэ хуучирсан тариагаа өгөх юм биш биз.Шинэ сайн тариа гараагүй л юм байх даа” гэсэн бодол төрөв.Саяхан би 3-р эмнэлэг дээр нэгэн чихрийн шижинтэй залуу “ Би сахартай 10 жил боллоо. Миний сахар 10-аасдоош буудаггүй. Турк улс явж сахарын хагалгаа хийлгэнэ. Туркд 40 сая төгрөгийн зардал гаргаж сахарын хагалгаа хийдэг гэнэ, Хагалгааны дараа сахар 6 молиос дээш гардаггүй гэнэ”хэмээн ярьж байгаатай таарлаа. Би түүнд шууд л “Чи Турк явж 40 сая төгрөгөө гарздаад хэрэггүй” гэж хэлээд Бернштейны аргыг ярьж өгөв. Тэр залуу ихэд гайхаж тэр аргын тухай фасебүүк дээр гарсан мэдээллийг үзэж энэ аргыг маргаашаас эхэлж хэрэглэнэ хэмээн надад талархаж билээ. “Монголын бүх эмнэлгүүд, монголын дотоод шүүрлийн бүх эмч нар яагаад Р.Бернштейны энэхүү аргаар сахарын өвчтэй хүмүүсийг эмчлэхгүй өдий хүрсэн юм бол” гэсэн бодол өөрийн эрхгүй надад төрөв.

Саяхан би нэгэн мэдээ уншлаа. “Дэлхийд эдүгээ чихрийн шижингээр өвчилсөн хүний тоо 800 саяд хүрсэн. Одоо дэлхийн 10 хүний нэг нь чихрийн шижинтэй аж. Нэг жилд 6.7 сая хүн энэ өвчнөөр нас барж байна. 10 секунд тутам 1 хүн энэ өвчнөөр нас барж байна. 2040 онд дэлхийд 1.2 тэрбум хүн чихрийн шижинтэй болно. Монголын хүн амын 11.2 хувь буюу 300 000 гаруй хүн чихрийн шижин өвчтэй байна” гэжээ. Энэ бол аймшигтай тоо шүү.

Төгсгөлд нь сахартай хүмүүст хэлэхэд “Та бүхэн минь эдүгээ 90 настай, сахарын өвчнөөс 70 настайдаа бүрэн салсан, АНУ-ын доктор Ричард Бернштейны аргаар чихрийн шижинг эрүүл хүн мэт хэвийн хэмжээнд / 3.8- 5.2 моль / барих боломж байдаг тул энэхүү аргыг хэрэглэх нь зөв шүү” хэмээн зөвлөе. Өнөөдөр өглөө би 04 цагт сэрж сахараа үзлээ. Сахарын хэмжээ 4.2 моль байна. Өчигдөр өдөр хоёрдугаар гурилаар хийсэн адууны махтай бууз идсэн. Ашгүй сахар нэмэгдээгүй хэвийн байна. Гэхдээ тайвширч болохгүй. Чихрийн шижин бол ямар ч өвдөлт байхгүй зүгээр юм шиг явж байгаад гэнэт нэг өдөр хүндрэл болж хүний амь насыг авч оддог чимээгүй тахал гэдгийг хором бүр санах хэрэгтэй.

Хамаг амьтан өвчин зовлонгүй, эрүүл энх, элэг бүтэн, амар амгалан болтугай.

Доржийн СҮХБААТАР

Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨГӨӨ
Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан хүндэрдэг учраас цахилгаан хэмээн тодотгожээ.

Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлждөг. Мөн дагз нь хөших, гэрлээс айх, маш цочимтгой болох, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих шинж тэмдгүүд илэрдэг.

Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог маш аюултай өвчин юм.

Гэхдээ шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай эмнэлгийн тусламж авч чадвал энэ өвчин бүрэн эдгэдэг байна. Менингококкт халдвараар бүх насныхан өвчлөх эрсдэлтэй ч 5 хүртэлх насныхан илүү өртөмтгий. Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байгаарай.

Эцэг эх, асран хамгаалагч нарт уг өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

Илрэх шинж тэмдэг:

Гэнэт өндөр халуурах

Бөөлжих

Ядарч сульдах

Хурц гэрэл, дуу чимээнд эгдүүцэх

Цусархаг тууралт гарах

Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх

Хоолонд дургүй болох

Урьдчилан сэргийлэх аргууд:

Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлэх

Өглөө бүр нүүр гараа угааж, сармис, нимбэг, чацарганын шүүс хэрэглэх

Өвдөхөөс сэргийлж, өрөөг агааржуулах

Өдөр бүр гараа тогтмол угаах

Дархлаа дэмжих витаминтай хоол хүнс хэрэглэх

Улиралдаа тохируулан дулаан хувцаслах

Маск зүүж, гараа тогтмол халдваргүйжүүлэх

Орхон аймаг "Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт сэргийлэлтийн төв"-тэй болно
Хавдрын эмчилгээ, үйлчилгээг иргэддээ ойртуулж “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлтийн төв”-ийг БОЭТ-өө түшиглэн байгуулна. Хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэсэн. 2025 оны орон нутгийн төсөвт Хавдрын төв байгуулах их засварт шаардлагатай 350 сая төгрөгийг тусгасан.

Эрүүл мэндийн яамнаас 773 сая төгрөгийн үнэ бүхий эд, эсийн шинжилгээ авах 10 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.

БОЭТ-д хавдартай 1500 иргэн хяналтад байдаг. Үүний 130 нь жилдээ нас барж, шинээр 300 орчим иргэн хавдраар оношлогддог гэх судалгаа бий. Тиймээс эхний ээлжинд манай аймагт хорт хавдрын тэргүүлэх өвчлөл болоод буй элэг, ходоод, хөхний хорт хавдрын тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлж эхэлнэ.

Цаашлаад хавдрын тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн хойд бүсийн хэмжээнд иргэдэд үйлчилж, нийслэлийн төвлөрлийг сааруулах зорилт тавиад байна гэж Орхон аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Л.Баттөр: Зургаан настнуудыг эрт илрүүлэгт хамруулаад зогсохгүй нүд, шүд, зүрхийг нь эмчилнэ
Энэ жилээс Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн суралцагчдад эрт илрүүлгийн үзлэг хийж эхэлсэн. Эхний ээлжид нийслэлийн сурагчид үзлэгт хамрагдах бөгөөд одоогоор нийт сурагчдын 80 орчим хувь нь нүд, шүд, зүрхний үзлэгийн аль нэгт хамрагдаад байна.

Энэ талаар бид Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөртэй ярилцлаа.

-Энэ жилээс нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэгт хамруулж эхэлсэн. Яагаад зургаан настнуудыг онцолж, эрт илрүүлэгт хамруулж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Энэ жилээс зургаан настнуудыг эрт илрүүлгийн үзлэгт хамруулж байна. Өнгөрсөн хоёр жил орон даяар эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулсан. Тус үзлэгээр хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл өндөр хувьтай байгаа нь тогтоогдсон. Тиймээс зургаан настнуудыг эрт илрүүлэгт хамруулах нь зүй гэж үзсэн. Яагаад зургаан настнуудад хийхээр болсон гэхээр, 5-6 насанд нь хүүхдийн сүүн шүд байнгын шүдээр солигддог. Тиймээс байнгын шүд солигдсон үед нь шүдний өвчлөл үүссэн эсэхийг шалгах нь зөв гэж үзсэн. Гэхдээ зөвхөн шүд биш. Нүд, шүд, зүрхний үзлэг хийж байна. Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдэд түшиглэн сургуульд суурилсан үзлэгийн тогтолцоог бий болгох зорилготой байгаа. Цаашид 12-15 насанд нь хүүхдүүдийг үздэг болно. Энэ нь сургуульд суурилсан эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ гэх тогтолцоо бий болгох ажлын эхлэл юм.

-Энэ ажил цаашид үргэлжлээд зогсохгүй цаашид 12, 15 насны хүүхдүүдэд үзлэг хийнэ гэж ойлголоо?

-Тиймээ. тогтолцоо бий болгоод, тодорхой нас, насанд нь үзлэг хийхээр төлөвлөж байгаа. Энэ жил үзлэгт хамрагдсан зургаан настнууд үзүүлээд, эмчлүүлнэ. Дараа нь 12 насандаа дахин үзлэгт хамрагдана гэсэн үг. Тэр хооронд өөр бусад арга хэмжээ явагдана. Одоо цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд зургаан насандаа үзлэгт хамрагдана гэсэн үг.

-Нүд, шүд, зүрхний үзлэгт хэчнээн хүүхэд хамрагдсан бэ?

-Гурван төрлийн үзлэг хийж байгаа. Одоогийн байдлаар давхардсан тоогоор нийслэлийн хүүхдүүдийн 80 хувь нь хамрагдсан гэх тоо, мэдээлэл байна.

-Үзлэг хийгээд зогсохгүй дараагийн шатны эмчилгээг ч хийнэ гэдгийг салбарын сайд мэдээлсэн. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Үзлэгээс гадна үзлэгийн дараах эмчилгээ хийнэ. Эдгээр зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдөж байгаа. Үзлэгийн дараах эмчилгээг төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтарч хийнэ. Тухайлбал, шүдний өвчлөл дээр маш олон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтарч, зохион байгуулж байгаа. Үзлэгээр ямар нэг өөрчлөлттэй байгаа хүүхдүүдийг хоёрдугаар шатны эмнэлэгүүдэд 100 хувь төлбөрийг нь даагаад, эмчилнэ. Хүүхдийн сургуулийн амралт, ханиад томууны тархалт зэргээс шалтгаалаад зарим ажил удаашралттай байсан. Түүнчлэн санхүүжилтийн асуудал ч байсан. Тэр асуудал одоо бүрэн шийдэгдсэн. Тэгэхээр энэ долоо хоногоос ажил илүү ахицтай байна.

-Нэг хүүхдийн үзлэгийн төлбөр хэдэн төгрөг вэ. Эмчилгээний тариф хэд байх тухай тогтсон мөнгөн дүн бий юу. Мөн энэ ажлын нийт санхүүжилтын талаар танилцуулбал?

-Шүдний үзлэг дээр шүдийг хамгаалах түрхлэг түрхэж байгаа. Түүнлчэн нэг хүүхдийн 5 хүртэлх шүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн, эцэг, эхээс төлбөр авахгүйгээр эмчилнэ. Зүрхний өвчлөл, нүдний асуудлыг ч эмчилнэ. Зардал мөнгө нь харилцан адилгүй. Эрүүлжүүлэх ажил анх удаа хийж байгаа учир янз, янзын тохиолдол гарч байгаа. Тэр болгон дээр өртөг мөнгө нь харилцан адилгүй байна.

-Зарим өвчнийг илрүүлж, эмчлэхэд зургаан нас оройтдог гэдгийг албаныхан хэлдэг. Тухайлбал, хүүхдийн нүдний хараа 5-6 насандаа бүрэн тогтдог учир энэ наснаас хойш нүдний элдэв асуудлыг эмчлэхэд бэрх байдаг. Тэгэхээр сургуульд суурилсан үзлэгээс гадна цэцэрлэгийн хүүхдүүдэд үзлэг хийх шаардлагатай шиг санагдсан?

-Урьдчилан сэргийлэх үзлэг нийт хүн ам руу чиглэсэн. Одоо илүү зорилтот бүлэг рүү чиглэж байгаа. Түүнчлэн технологийн шийдлийг ашигласан байдлаар үзлэг хийж байна. Тухайлбал, зургаан настны зүрхний бичлэгийн хиймэл оюун ухаанд тулгуурласан байдлаар хийж байгаа. Түүнчлэн “Орбис” гэх төрийн бус байгууллагатай хамтраад, нярайд үзлэг хийж байна. Тэгэхээр цэцэрлэгийн наснаас нь өмнө оношилно. Ингэснээр цэцэрлэгийн насанд нь гарах өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Дараа нь зургаан насанд нь болон 12-15 насанд нь тус, тус үзлэг хийнэ гэж төлөвлөж байна. Цэцэрлэгийн насанд нь үзлэг хийгээгүйн улмаас хүүхдүүдийн өвчлөл хожуу оношлогдож байна гэх судалгаа гарвал дараагийн ээлжинд цэцэрлэгийн насанд хийх боломжтой. Зургаан нас гэдэг тогтсон ойлголт биш.

-Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн өвчлөлийг танилцуулбал?

-Үзлэгт хамрагдсан нийт хүүхдүүдийн 80 орчим хувь шүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж гарсан. Нүдний өвчлөлийн хувьд, 20 орчим хувь нь, зүрх судас дээр 10 орчим хувь нь өөрчлөлттэй гарсан.

-Эцэг, эхчүүд шинжилгээний талаар болоод шинжилгээний хариуг нь хэрхэн авах талаар хангалттай мэдээлэлгүй байх шиг санагдсан. Хүүхдийнхээ шинжилгээний хариуг хэрхэн авах вэ?

-Эцэг, эхчүүдэд шинжилгээний хариуг мэдээлэх тухайд, эхний ээлжид платформоор дамжуулан хүргэж байгаа. Түүнчлэн Боловсролын яамтай хамтарч ажиллаж байна. Боловсролын байгууллагуудад эцэг, эхчүүдэд хүүхдүүдийн дүн, ирцийн мэдээллийг өгдөг платформууд бэлэн байдаг. Эдгээр дээр шинжилгээний хариуг нэг цонхонд нь  байршуулах тухай асуудал яригдаж байгаа. Мөн эмч үзлэг хийгээд, үзлэгийн хариуг сургуулийн эмчид мэдээлж байгаа. Сургуулийн эмч мэдээллийг ангийн багшид өгнө. Ангийн багш эцэг, эхэд нь хариуг нь хэлнэ. Улмаар дараагийн шатны үзлэг, эмчилгээнд хамрагдах шаардлагатайг мэдэгдэнэ. Хэрэв мэдээлэл очихгүй байгаа бол эцэг, эхчүүд ангийн багш эсвэл сургуулийн эмчид хандах хэрэгтэй.

Судалгаа: Өдөрт дөрвөөс дээш цагийг дэлгэцэнд зарцуулдаг өсвөр насныхан сэтгэлийн хямралд өртөх магадлал өндөр
Америкийн Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвөөс гаргасан шинэ тайланд дурдсанаар өдөрт дөрөв болон түүнээс дээш цагийг дэлгэцэнд зарцуулдаг өсвөр насныхан сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралд орох магадлал өндөр байдаг ажээ.

Тус агентлагийн лхагва гарагт нийтэлсэн товч мэдээлэлд 2021 оны долоодугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сарын хооронд 12-17 насны өсвөр насныхны тал орчим нь өдөр бүр дөрөв болон түүнээс дээш цагийг дэлгэцэнд зарцуулдаг хэмээжээ. 22.8 хувь нь өдөрт 3 цаг, 17.8 хувь нь 2 цагийг  дэлгэц ширтэж өнгөрөөдөг байна.

Өдөрт дөрвөн цагаас бага цагийг дэлгэцэнд зарцуулж буй өсвөр насныхны хувьд сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралын шинж тэмдгүүд мэдэгдэхүйц буурч байжээ. Массачусетсийн нэгдсэн эмнэлэг, Харвардын Анагаах ухааны сургуулийн сэтгэцийн эмч болон анагаах ухааны ахлах мэргэжилтэн Др.Неха Чаудхари "Ийм судалгаанууд нь манай хүүхдүүд дэлгэцэн дээр хэр их цаг зарцуулж, тэдний сэтгэцийн эрүүл мэндийн байдалд ямар үр дагавартайг бодитой харуулж байна" гэж CBS News-т "Modern Health" агентлагт ярьжээ.

Тэрбээр “Сошиал медиа болон сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралын хоорондын хамаарлыг харуулсан судалгаа улам бүр нэмэгдэж байгаа ч үүний цаад шалтгаан нь төвөгтэй, тодорхойгүй байна” хэмээсэн байна.

Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академи зэрэг байгууллагууд өсвөр насныханд өдөр тутмын дэлгэцийн хэрэглээгээ анхаарч үзэхийг зөвлөж байна. Технологийг "давхар иртэй сэлэм" гэж нэрлэдэг.  Сүүлийн тайланд охид, хөвгүүдийн дэлгэц ашиглаж буй цаг адилхан байсан бол өнгөт арьст өсвөр насныхан болон нийслэлд амьдардаг хүүхдүүд бусад бүлгүүдийг бодвол өдөрт дөрвөөс дээш цагийг  дэлгэц ширтэж өнгөрөөдөг байна.

Эх сурвалж: CBSNews

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг энэ жил Баян-Өлгий, Баянхонгор аймагт хэрэгжүүлжээ

Америк эрэгтэй газраас олсон 20 ам.доллароороо лоттоноос $1 саяыг хожжээ
АНУ-ын Хойд Каролина мужид оршин суудаг Жерри Хикс өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.10.22/ газраас олсон 20 ам.доллароороо хусдаг лотто аваад их хэмжээний мөнгө хожжээ. Тэрбээр нэгэн дэлгүүрийн зогсоолоос мөнгө олж, түүгээрээ нэг сая ам.доллар хожсон байна.

Хикс хэлэхдээ “Миний хайж байсан хусдаг лотто байхгүй байсан тул би өөрийг авсан юм” гэжээ. Тэрбээр хожсон мөнгөө баасан гарагт /2024.10.25/ Хойд Каролинагийн сугалааны төв байраас авсан байна. Хикс мөнгөө бүтнээр нь бага багаар 20 жилд хувааж авахын оронд нэг удаа 600 мянган ам.доллароор авах сонголт хийжээ. Татварын дараа тэр 429,007 ам.доллар авсан байна. Хикс хожсон мөнгөө хүүхдүүддээ туслахад зориулж, тэтгэвэртээ гарахдаа ашиглахаар төлөвлөж байгаа гэжээ.

Эх сурвалж: CNN